1 AUDIT FINDS 92.4 BILLION MNT IN IRREGULARITIES WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/24      2 PRIME MINISTER SUBMITS BUDGET CUT AMENDMENTS AMID 7.7% ECONOMIC GROWTH WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/08/24      3 COP17 HIGH-LEVEL SEGMENT OPENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      4 COP17 IS A NEW PLATFORM FOR MONGOLIA'S 'ECOLOGICAL DIPLOMACY' WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/24      5 ADB LAUNCHES $92.6 MILLION FUND TO SUPPORT SUSTAINABLE AGRIBUSINESS IN MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/24      6 MONGOLIA’S RANGELANDS CAN BOUNCE BACK–IF THE LIVESTOCK MODEL CHANGES WWW.BLOGS.ADB.ORG PUBLISHED:2026/08/24      7 CHINA, ARAB COUNTRIES RELEASE PLAN FOR DESERTIFICATION CONTROL AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/08/24      8 RUSSIA EXPORTS GASOLINE TO ITS NEIGHBORS, WHILE SALES RESTRICTIONS ARE IN PLACE IN 58 REGIONS WWW.NEMOSKVA.NET PUBLISHED:2026/08/24      9 MOON JAE-IN TO SPEAK AT UN DESERTIFICATION CONFERENCE IN MONGOLIA WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/08/24      10 COP17 IN MONGOLIA: FINDING SOLUTIONS TO LAND DEGRADATION WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/23      Б.НАЙДАЛАА: ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧАДЛЫН ДУТАГДАЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ ААН-ҮҮДЭЭС ШАТАХУУНЫ ИМПОРТОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     БАЙГАЛЬ ХАМГААЛАХ САЛБАРТ 100 САЯ ЕВРОГИЙН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     З.МЭНДСАЙХАН: “РИН ТИНТО”-ООС НОГДОЛ АШИГ АВСАН Ч ТӨСВИЙН АЛДАГДАЛ, ТАСРАЛТЫГ НӨХӨХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     НИЙСЛЭЛД ЦАХИЛГААН АВТОМАШИН ЦЭНЭГЛЭХ 30 НОГООН ӨРТӨӨГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ХӨГЖЛИЙН БАНК “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-Д 100 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ОЮУ ТОЛГОЙ ҮЙЛДВЭР ДОТООДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ФРЕДЕРИК АРНО МОНГОЛД ИРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     Г.ДАМДИННЯМ: QR КОДООР ЦАГАА ЗАХИАЛААД ШАТАХУУНАА АВДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ЕВРАЗИЙН БҮС НУТГААС ИЛЭРСЭН, ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ МАЛТЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.PRESIDENT.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

З.Мэндсайхан: “Рин Тинто”-оос ногдол ашиг авсан ч төсвийн алдагдал, тасралтыг нөхөхгүй www.itoim.mn

Сангийн сайд З.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Рио Тинто”-оос ногдол ашиг авах ажлын хэсгийг та ахалж байгаа. Өнөөдрийн байдлаар яриа хэлэлцээр ямар түвшинд явж байна вэ?
-Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээр хийж эхний ээлжид зээлийн хүү, санхүүгийн  бүтцийг эргэн харах хугацаа, хувь нийлүүлэгчдийн зээлийн бүтцийг эргэн харах асуудлаар тохиролцсон. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөө юугаар яаж зурсан гэдгээ ард түмэндээ тодорхой мэдээлэл өгсөн.
Ногдол ашиг авах ажлын хэсгийг би ахалж байгаа. Энэ асуудлаар “Рио Тинто”-гийнхонтой уулзаж, хэлэлцээр хийж байгаа. Хавар хийсэн гол тохиролцоо бол 2026 онд багтаан Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг авах. Ногдол ашиг авахын тулд ямар хэмжээний ногдол ашгийг ямар үндэслэлээр авах ёстой гэдэг тооцооллоо манай талаас хийгээд бэлэн болсон. Эхний байдлаар үндэслэлүүдээ тайлбарласан. Энэ 7 хоногийн сүүлээр “Рио Тинто”-гийн ажлын хэсэг ирнэ. Гэхдээ өдөр нь тодорхой болоогүй байна. Ер нь энэ намартаа багтаад ногдол ашгаа авна.
-Авсан ногдол ашгаа төсвийн алдагдалаа нөхөх үү. Ард иргэдэд тараах уу?
-Би эхлээд ногдол ашгаа авах ажлаа л хийе.
-Эхний тооцооллоо хийж хөрөнгө оруулагч талд танилцуулсан гэлээ. Эхний тооцооллоор хэр хэмжээний ногдол ашиг авахаар байгаа вэ?
-Хэлцэл хийж байгаа учраас хэмжээний талаар ярихад эрт байна.
-Төсвийн 1.4 их наядаар танаад зарцуулалтыг өөрчлөхөө Засгийн газар мэдэгдлээ. Тэгвэл Сангийн яам төсвийн орлого бүрдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ. Энэ сарын байдлаар төсвийн орлого ямар хэмжээгээр тасраад байгаа вэ?
-Төсвийн орлого тал дээр нөхцөл байдал хүнд байгаа. Гэхдээ Засгийн газар орлогоо бууруулаад зардлаа хэмнэх биш орлогоо төлөвлөсөн хэмжээндээ дайчлах бодлого барьж байна. Засгийн газар 1.4 их наядаар зардлаа танаад энэ хэмжээний орлого олж, иргэдийнхээ орлогыг хамгаалах, стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлаа хангахад зарцуулахаар төлөвлөсөн. Орлогоо төлөвлөсөн хэмжээнд бүрдүүлэхийн тулд татвар, гааль болон бусад боломжит нөхцөлөө дайчлан ажиллана.
Хагас жилийн төсвийн гүйцэтгэлээр төсөв 2.4 их наяд төгрөгөөр тасраад байна. Үүнд өнгөрсөн онд урьдчилж авсан татвар, багш, эмч нарын цалингийн нэмэгдэл нөлөөлсөн. Тодотгол хийгээд энэ алдагдлынхаа хэмжээг улсын төсвийн тусгай шаардлагад нийцүүлэх зорилт тавьж байгаа.
-2.4 их наядын алдагдлыг оны төгсгөлд нөхөж чадахгүй бол дахиад 2027 оны татвараас авч нөхөх арга хэмжээ авах уу?
-Ирэх жилийн татвараа авбал дараа жил дахиад л ийм асуудал үүснэ. Тиймээс Засгийн газар хормойгоо нөхсөн арга хэмжээ авахгүй. Төсвийн сахилга батыг илүү сайжруулна. 2027 оны төсвийг өргөн барьсны дараа төсвийн нэгдмэл байдал, сахилга бат, улсын төсвийн тогтолцооны талаар олон нийтэд тодорхой танилцуулна.
-Та урт хормойгоороо хойд хормойгоо нөхөж төсвийн тасралтаа нөхөхгүй гэлээ. Тэгвэл “Рио Тинто”-той хэлцэлд хүрээд энэ намар ногдол ашиг авбал төсвийн тасралтыг нөхөхөд зарцуулах уу?
-Ногдол ашгийг ийм, тийм зүйлд зарцуулна гэж хэлэхэд эрт байна. Гэхдээ хэзээ ч урсгал зардал болон төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй.
-Ярилцсанд баярлалаа.

Пүрэвдагва БУЛГАН

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-08-24