1 MONGOLIA’S H1 BALANCE OF PAYMENTS SEES USD 566.6M SURPLUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/30      2 MONGOLIA ENERGY ADVANCES KHUSHUUT MINE INFRASTRUCTURE WITH NEW OFFICE PROJECT WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/08/30      3 CONSTRUCTION OF SECOND CHINA-MONGOLIA CROSS-BORDER RAILWAY PASSES 50% MARK, ON TRACK FOR 2027 COMPLETION WWW.MCIGROUP.MY PUBLISHED:2026/08/30      4 EGYPT TO HOST COP18 ON DESERTIFICATION IN 2028 AS MONGOLIA CONFERENCE CONCLUDES WWW.ENGLISH.AHRAM.ORG.EG PUBLISHED:2026/08/30      5 COP17 IN MONGOLIA WRAPS UP WITH 1.3 BILLION DOLLARS OF GREEN INVESTMENT PLEDGE WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/30      6 PARLIAMENT CHAIRMAN BEGINS LUXEMBOURG VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/28      7 CHINA BAOLI ADVANCES MONGOLIA DGDB PROJECTS AND EXPLORES AFRICAN IRON ORE WWW.THEGLOBEANDMAIL.COM PUBLISHED:2026/08/28      8 COUNTRY RANKED AMONG TOP PERFORMERS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/27      9 EU URGES 'CONSTRUCTIVE' APPROACH AS COP17 TALKS ENTER FINAL PHASE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/27      10 2026 HARVEST EXPECTED TO FULLY MEET WHEAT AND POTATO DEMAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/27      БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР АНХНЫ ГАЛТ ТЭРЭГ АЯЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     КОСҮКЭ МАШИЯАМА МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГТ БАГТЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     ТОЙМ: СОР17-ГООР МОНГОЛ УЛС ЗОРИЛТОТ САНХҮҮЖИЛТЭЭ БОСГОЖ ЧАДСАНГҮЙ. АНУ ТЭРГҮҮТЭЙ ОРНУУД ГАНГИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ ХОЙШ ТАТЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     МОНГОЛБАНК: ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ОНООД УТАСНЫ ТӨЛБӨР, ХЭРЭГЛЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ХАМААРУУЛАХГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ҮР ДҮНД УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 85.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     НАМРЫН УРГАЦ ХУРААЛТАД 10-12 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ШААРДЛАГАТАЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/30     ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 566.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/28     Б.ПҮРЭВДАГВА: УЛААНБААТАР ХОТ УСЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, ХУРЫН УСЫГ ХУРИМТЛУУЛАХ, НӨӨЦЛӨХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/08/28     2027 ОНООС ЭХЛЭН МОСКВА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27     Л.ОЮУН-ЭРДЭНЭ 150 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН УСНЫ ТӨСЛИЙН ТУСГАЙ ЭЛЧЭЭР ТОМИЛОГДЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/27    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Намрын ургац хураалтад 10-12 мянган тонн шатахуун шаардлагатай www.news.mn

Энэ оны ургацын урьдчилсан балансаар Сэлэнгэ аймагт нийт 195.5 мянган га талбайгаас 421.4 мянган тонн ургац хураан авах төлөвтэй байна.
Тухайлбал, 221 мянган тонн үр тариа, үүнээс 203 мянган тонн улаанбуудай, 45.1 мянган тонн малын тэжээл, 23.4 мянган тонн тосны ургамал, 46.5 мянган тонн төмс, 85.2 мянган тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан тооцоо гараад байна.
Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд улаанбуудай 195 га, бусад үр тариа 40 га, төмс 411 га, хүнсний ногоо 477.5 га талбайд тус тус хураалт хийж байна. Төмсний ургац хураалт 12.8 хувь, хүнсний ногооны хураалт 10.1 хувийн явцтай байна.
Ургац хураалтад аймгийн хэмжээнд 712 үр тарианы трактор, 446 комбайн, 350 үтрэмийн машин, 35 төмсний комбайн ашиглаж байна. Мөн ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд зохион байгуулахад 1,226 түр ажиллах хүч шаардлагатай гэсэн захиалга ирүүлжээ.
Намрын ургац хураалт болон тээвэрлэлтийн ажилд 10–12 мянган тонн шатахуун шаардлагатай.
Одоогоор аймгийн хэмжээнд 38 шатахуун түгээх станцад 607.5 тонн АИ-92 бензин, 661 тонн дизель түлшний нөөц байна.
Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулахад ажиллах хүч, шатахууны нөөц, техникийн бэлэн байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж байна.
НИЙТ 184.4 МЯНГАН ТОННЫН БАГТААМЖТАЙ АГУУЛАХ БЭЛЭН БАЙНА
Төмс, хүнсний ногоо хадгалах агуулах, зоорийн хувьд Сэлэнгэ аймгийн хэмжээнд энгийн 20,5 мянган тонн, нүхэн 8,1 мянган тонн, механик хөргөлттэй зоорь 8,9 мянган тонн, нийт 37,5 мянган тонн багтаамжтай зоорь ашиглагдаж байна. Үр тариа хадгалах зориулалттай зоорийн хувьд Хөдөө аж ахуйн корпорацын Хөтөл салбарт 38 мянган тонн, Сэлэнгэ салбарт 28 мянган тонн, Онцгой байдлын газрын харьяа Орхонтуул сумын салбарт 2,5 мянган тонн, Мандал сумын салбарт 1,5 мянган тонн, “Алтан тариа” ХХК-ийн Сэлэнгэ салбарт 68 мянган тонн, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид 47,4 мянган тн нийт 184,4 мянган тоннын багтаамжтай агуулах бэлэн байгаа юм.
Аймгийн хэмжээнд Мандал, Баянгол, Орхон сумдад тус бүр 500 тонн, Зүүнбүрэн, Хушаат, Жавхлант, Шаамар сумдад тус бүр 200 тонн зоорийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулж байгаа гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.



Нийтэлсэн огноо2026-08-30