15 ДАХЬ УДААГИЙН БРИТАНИ-МОНГОЛЫН B2B БИЗНЕС ХӨТӨЛБӨР ЛОНДОН, ИХ БРИТАНИ www.britishbusinesscentre.com
Мongolian Business Database (MBD) болон Бритиш Бизнес Сентер (BBC)-ээс , Их Британи Улсын ЭСЯ, Монгол-Британийн Худалдааны Танхимын дэмжлэгтэйгээр 2026 оны 12 сарын 13-нд RWK Goodman London компани дээр зохион байгуулагдах MBCC’s (Mongolian-British Chamber of Commerce) “ Doing business with Mongolia & Christmas Reception” B2B Networking болон бизнес хөтөлбөрт оролцох Монголын бизнес төлөөлөгчдийг бүртгэж байна.
Энэхүү бизнес аялалын хүрээнд оролцогчид Их Британийн Парламентын ордонд тусгай хөтөлбөрөөр зочлох бөгөөд энэ хугацаанд Лондон хотод хэрэгжих “Mining World Congress”, “The London International horse show” “Royal Kingston Christmas Fair” зэрэг олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд төлөөлөгчид өөрсдийн сонирхолоор оролцох боломжтой.
Энэ хугацаанд English Premier League ийн Chelsea vs Aston Villa, Liverpool vs Spurs, Arsenal vs Manchester United багуудын тоглолт болох хуваарьтай байна.
Мөн Moulin Rouge, АBBA хамтлагийн дижитал аватар болон амьд хөгжим хосолсон тоглолт зэрэг урлаг соёлын арга хэмжээ товлогдсон байгаа.
Лондон хотод төвтэй Британи-Монголын Худалдааны танхим нь 2009 онд үүсгэн байгуулагдсан, хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцааг мэргэжлийн түвшинд дэмждэг төрийн бус байгууллага билээ.
99066062 дугаарын утас болон contact@mongolianbusinessdatabase.com, management@britishbusinesscentre.com имэйлд хандан лавлах зүйлээ тодруулна уу.
БҮРТГЭЛ 10 САРЫН 10-нд ДУУСНА
Нийтэлсэн огноо2026-09-15





