Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилно www.itoim.mn
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор болжээ.
Г.Тэмүүлэн гишүүн УИХ-д гурван удаа сонгогдсон ч анх удаа сайдаар томилогдох гэж байна. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, жил бүрийн төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог гишүүдийн нэг. МАН 38:30-аараа хуваагдаж, Н.Учралын Засгийн газрыг байгуулахдаа хэн хэнийхээ эрх ашгийг харгалзсан сайд нараа томилж байсан. Тэгвэл 30-ын талаас томилогдсон Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайханыг өчигдөр чөлөөлж оронд нь дундын хувилбар томилохоор тохирчээ. Өчигдөр 38-ын талаас хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч дундын хувилбар Г.Тэмүүлэн гишүүнийг томилохоор тохирсон байна.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 08:30 цагт хуралдаж Хууль зүйн сайдын томилгоог хэлэлцэх аж.
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээ чөлөөлж, томилох эрхтэй. Гэхдээ УИХ-д танилцуулна. Тиймээс өнөөдөр 14.00 цагт УИХ-д танилцуулж, томилох юм байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
Төгссөн сургууль:
-2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
-2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
Ажилласан байдал:
-2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
-2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
-2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
-2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
-2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
-2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
-2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
-2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
Пүрэвдагва БУЛГАН
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-09-17





