1 BEYOND THE END OF THE ROAD: A FOUR-HOUR HORSE RIDE TO STAY WITH MONGOLIA'S REINDEER HERDERS WWW.BBC.COM PUBLISHED:2026/10/07      2 RUSSIAN COAL EXPORTERS LOSE GROUND ON INTERNATIONAL MARKETS — INTELLIGENCE WWW.UATV.UA PUBLISHED:2026/10/07      3 WHEAT RESERVES REACH 52.6 THOUSAND TONNES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/07      4 ENTRÉE RESOURCES ADDRESSES QUESTIONS RAISED IN PLENARY SESSION OF PARLIAMENT OF MONGOLIA WWW.GLOBENEWSWIRE.COM PUBLISHED:2026/10/07      5 KYRGYZSTAN, MONGOLIA TO COOPERATE IN CARDIAC SURGERY AND ORGAN TRANSPLANTATION WWW.24.KG PUBLISHED:2026/10/07      6 SECRETARY RUBIO’S CALL WITH MONGOLIAN FOREIGN MINISTER BATTSETSEG WWW.STATE.GOV PUBLISHED:2026/10/07      7 MONGOLIA, FIFA SIGN AGREEMENT ON CONSTRUCTION OF 25,000-SEAT FOOTBALL STADIUM WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/07      8 MONGOLIA, EU TO EXPAND COOPERATION IN FORESTS, BIOECONOMY AND AGRICULTURE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      9 FOREIGN MINISTER BATTSETSEG HOLDS PHONE TALKS WITH U.S. SECRETARY OF STATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      10 BROADWAY STANDARD IN MONGOLIA: THE DIRECTORS OF THE MUSICAL "MICHAEL JACKSON" ARRIVED IN ULAANBAATAR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/10/06      ЗГ: ЭКСПОРТЫН ОРЛОГО ӨСӨЖ, ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИН БУЮУ 8.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     Ж.ЭНХБАЯР: НҮҮРСНИЙ ЭКСПОРТООР ХАНГИ БООМТ ТЭРГҮҮЛЖ, 140 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙГАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ГУРВАН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ"-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ 6 ТӨСӨЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     У.НЯМЖАРГАЛ: ЭРХҮҮД НАС БАРСАН ЭМЭГТЭЙ ТАРВАГАН ТАХЛААР ӨВДӨӨГҮЙ ГЭДГИЙГ ОХУ БАТАЛЖ, МОНГОЛД ХАРИУ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     Б.ПҮРЭВДАГВА: ХИЙН ЗУУХ ТӨСӨЛ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ БАЙГАА УЧРААС УДААН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ШИНЭ ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАХ ХҮРЭЭНД 900 МЯНГАН МОД ТАРЬЖ, УРГУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ТӨСӨВ 2027: ИРЭХ ОНД ИРГЭДИЙН ОРЛОГЫГ ИНГЭЖ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     ЧИКАГОГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН ТҮҮХИЙ ЭДИЙН ФЬЮЧЕРСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     ДУУ, ДҮРСНИЙ БИЧЛЭГИЙН ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛСАН ЗӨРЧИЛ 54 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ЖЕТРО Монголд салбараа нээнэ www.itoim.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Ерөнхийлөгч Н.Ишигүро /2026.09.30/ бараалхав. 
Уулзалтын үеэр Монгол, Японы худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж буй талаар мэдээлэв.
 Монгол Улсад ЖЕТРО Төлөөлөгчийн газраа байгуулах тухай манай саналыг Японы тал дэмжиж буйд талархал илэрхийлж, манай улсаас Японд нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ЖЕТРО-той хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЖЕТРО олон улсын худалдааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнийг түнш орондоо илгээж, тухайн орноос Японы зах зээлд худалдаалах бараа, бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэлт, борлуулалтын “ноу-хау”, инновацыг нутагшуулах, маркетингийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Энэ нь хөгжиж буй улс орнуудын хувьд технологи, инновацын хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм. 
ЖЕТРО 1958 онд Япон Улсын Олон улсын худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд гадаад орнуудтай хийж буй худалдаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байгуулагдсан. Японы бараа бүтээгдэхүүнийг гадаад улс орнуудад таниулан сурталчлах, Японы хэрэглэгчдэд шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүнийг судлах, үзэсгэлэн яармаг зохион байгуулж, сурталчлах, бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байна.



Нийтэлсэн огноо2026-10-01