1 KYRGYZSTAN, MONGOLIA TO COOPERATE IN CARDIAC SURGERY AND ORGAN TRANSPLANTATION WWW.24.KG PUBLISHED:2026/10/07      2 SECRETARY RUBIO’S CALL WITH MONGOLIAN FOREIGN MINISTER BATTSETSEG WWW.STATE.GOV PUBLISHED:2026/10/07      3 MONGOLIA, FIFA SIGN AGREEMENT ON CONSTRUCTION OF 25,000-SEAT FOOTBALL STADIUM WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/10/07      4 MONGOLIA, EU TO EXPAND COOPERATION IN FORESTS, BIOECONOMY AND AGRICULTURE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      5 FOREIGN MINISTER BATTSETSEG HOLDS PHONE TALKS WITH U.S. SECRETARY OF STATE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      6 BROADWAY STANDARD IN MONGOLIA: THE DIRECTORS OF THE MUSICAL "MICHAEL JACKSON" ARRIVED IN ULAANBAATAR WWW.OPEN.KG PUBLISHED:2026/10/06      7 BIOCOMBINAT TO RELEASE FIRST FMD VACCINE DOSES IN NOVEMBER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      8 ENKHIIN-OD SIGNS WITH G LEAGUE’S OSCEOLA MAGIC WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      9 BANK OF MONGOLIA HOSTS SEACEN COURSE ON “FOUNDATIONAL DATA ANALYTICS FOR CENTRAL BANKERS” WWW.MONGOLBANK.MN PUBLISHED:2026/10/06      10 TESTING BEGINS FOR ULAANBAATAR CABLE CAR SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/06      ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ГУРВАН ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     "ЧИНГИС ХААН БАЯЛГИЙН САН НЭГДЭЛ"-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ 6 ТӨСӨЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     У.НЯМЖАРГАЛ: ЭРХҮҮД НАС БАРСАН ЭМЭГТЭЙ ТАРВАГАН ТАХЛААР ӨВДӨӨГҮЙ ГЭДГИЙГ ОХУ БАТАЛЖ, МОНГОЛД ХАРИУ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     Б.ПҮРЭВДАГВА: ХИЙН ЗУУХ ТӨСӨЛ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ БАЙГАА УЧРААС УДААН ҮРГЭЛЖЛҮҮЛЭХГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ШИНЭ ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАХ ХҮРЭЭНД 900 МЯНГАН МОД ТАРЬЖ, УРГУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/07     ТӨСӨВ 2027: ИРЭХ ОНД ИРГЭДИЙН ОРЛОГЫГ ИНГЭЖ НЭМЭГДҮҮЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     ЧИКАГОГИЙН БИРЖТЭЙ ХАМТРАН ТҮҮХИЙ ЭДИЙН ФЬЮЧЕРСИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     ДУУ, ДҮРСНИЙ БИЧЛЭГИЙН ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛСАН ЗӨРЧИЛ 54 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06     "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ЦАХИЛГААНЫ ҮНИЙН ЗӨРҮҮНД 107 ТЭРБУМ ТӨГРӨГ ӨГНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/06    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

У.Нямжаргал: Эрхүүд нас барсан эмэгтэй тарваган тахлаар өвдөөгүй гэдгийг ОХУ баталж, Монголд хариу мэдээлэл өгсөн www.itoim.mn

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 28 настай лаборант нас барсантай холбоотойгоор тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй гэх мэдээлэл аравдугаар сарын 2-ноос ОХУ болон дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тархсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус хүрээлэнд хандан, үйл явдлын талаар албан ёсны мэдээлэл хүссэн байна. Үүний хариуд холбогдох хяналт, шалгалтын дүнг ирүүлж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй болохыг мэдээлжээ. Бид энэ талаар ЗӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал У.Нямжаргалаас тодрууллаа.
Тэрээр "Аравдугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын хэвлэлүүдээр Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байсан лаборант тарваган тахлын нянгийн халдвар авч, нас барсан гэх мэдээлэл тархсан. Үүнтэй холбоотойгоор бид хамтран ажилладаг байгууллагуудаасаа мэдээлэл тодруулахад, энэ нь худал мэдээлэл бөгөөд тухайн лаборант тарваган тахлаар өвдөөгүй, онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны улмаас нас барсан гэсэн мэдээллийг өгсөн.
Хоёр улсын хамтын ажиллагааны гэрээнд хөрш зэргэлдээ орнуудад тарваган тахлын дэгдэлт гарсан тохиолдолд харилцан мэдээлэх үүргийг хүлээсэн байдаг. Тиймээс энэ үүргийнхээ дагуу бид мэдээллийг тодруулахад ОХУ-ын талаас тарваган тахлын тохиолдол биш гэдгийг албан ёсоор үгүйсгэсэн. Хэрэв ямар нэг байдлаар тарваган тахлын халдвар зөөвөрлөгдөн Монгол Улсад орж ирсэн тохиолдолд манай улсын бэлэн байдал хангагдсан байгаа" гэсэн юм.
Харин ОХУ-ын зарим бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач лабораторид уушгины тахлын үүсгэгчтэй ажиллаж байхдаа хуруу шил хагалсан байж болзошгүй гэх мэдээллийг нийтэлсэн байна. Мөн зарим эх сурвалжид талийгаачийг есдүгээр сарын 29-нд Шелеховын дүүргийн эмнэлэгт хэвтүүлж, аравдугаар сарын 2-нд нас барсан гэж мэдээлжээ. Гэвч эдгээр мэдээлэл нь албан ёсоор батлагдаагүй байна. Талийгаачтай ойрын хавьтал болсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад авсан талаар ОХУ-ын хэвлэлүүд мэдээлсэн. Тухайлбал, 197 хавьтлыг тогтоосноос 189 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд тухайн үед хавьтлуудад өвчний шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Эрхүү мужийн захирагч мэдээлсэн байна.
Мөн зарим хэвлэлд Эрхүү хотын хэд хэдэн эмнэлэгт түр хугацаанд тусгаарлалт, хөл хорионы дэглэм тогтоосон, Шелехов дахь зарим байгууллагад амны хаалт зүүх шаардлага тавьсан талаар мэдээлсэн байна. Гэвч эдгээр арга хэмжээ нь тарваган тахлын дэгдэлт албан ёсоор батлагдсаныг илэрхийлэхгүй бөгөөд халдварын эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх зорилготой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж мэдээлжээ. Иймд одоогийн байдлаар ОХУ-ын эрх бүхий байгууллагууд Эрхүү мужид тарваган тахлын тохиолдол болон дэгдэлт гарсныг батлаагүй байна. Харин талийгаачийн үхлийн шалтгааныг “уушгины хатгалгаа” гэж үзэж байгаа бөгөөд тарваган тахлын үүсгэгч илрээгүй, лабораторийн үйл ажиллагаатай холбоотой халдварын тохиолдол тогтоогдоогүй гэсэн байр суурьтай байна.

Сандэлгэр ЗОЛЗАЯА

С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-10-07