1 ADB APPROVES $200 MILLION TO STRENGTHEN MONGOLIA’S ECONOMY BEYOND MINING WWW.ADB.ORG PUBLISHED:2026/11/18      2 RESERVES OF SEMI-COKE BRIQUETTES STAND AT 51,200 TONNES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      3 ANCIENT STONE-CIST GRAVE FOUND AT ERDENEBUREN HYDROPOWER PROJECT SITE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      4 MONGOLIA’S EXPORTS SURGE 45.3% IN FIRST 10 MONTHS OF 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/11/18      5 KAKAO BANK BECOMES SECOND-LARGEST SHAREHOLDER IN MONGOLIA’S M BANK WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/11/18      6 MOLYBDENUM CONCENTRATE PRICE RISES 18.75% IN EXCHANGE TRADING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      7 COLD WEATHER EXPECTED ACROSS MOST OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/18      8 PRESIDENT KHURELSUKH: I WILL BRING THOSE WHO ARE DEFAMING ME BEFORE THE RELEVANT AUTHORITIES AND HAVE MY HONOR RESTORED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      9 MONGOLIAN PRESIDENT TO RESIGN OVER CORRUPTION ALLEGATIONS, VOWS TO CLEAR HIS NAME WWW.TRTWORLD.COM PUBLISHED:2026/11/17      10 BREAKING: PRESIDENT KHURELSUKH STEPS DOWN FROM HIS POSITION PENDING INVESTIGATION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/17      Г.ТЭМҮҮЛЭН: ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ЗУРГААН ХҮН ХОЛБОГДСОНЫГ ШАЛГАЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     Ш.АЛТАНТУЯА АГСНЫ ААВ С.ШААРИЙБУУ ГУАЙН ЦУГЛУУЛЖ БУЙ ГАРЫН ҮСЭГ 100 МЯНГА ХҮРЛЭЭ НИЙТЭЛСЭН:2026/11/19     ҮНЭТ ЦААСНЫ ГҮЙЛГЭЭ 865.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     БИТҮҮМЖЛЭГДСЭН АВТОМАШИНЫГ ЗАРЖ, 375 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     “FULHAM”-ТЭЙ ХАМТРАХ ШИЙДВЭРИЙГ ЗГ ГАРГАЖ, МӨНГИЙГ НЬ САНГИЙН ЯАМ ШИЛЖҮҮЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     "СҮҮЛИЙН 5 ЖИЛД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНААР 22 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДСАН" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/19     ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ИНДЕКСЭЭР ДАРХАН-УУЛ АЙМАГ ТЭРГҮҮЛЖ, ДОРНОГОВЬ АЙМАГ УДААЛАВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     Н.УЧРАЛ: БАЯЛГИЙН ХУЛГАЙД НЭР ХОЛБОГДСОН ХҮМҮҮС БҮГД ШАЛГУУЛАХ ЁСТОЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ГАДНЫН ХЭВЛЭЛҮҮД МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ, АВЛИГА, ЭРХ БАРИГЧ НАМЫН ДОТООД ТЭМЦЭЛ ЗЭРГИЙГ ХӨНДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18     ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТООГ 85 БОЛГОН ЦӨӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/18    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

"Сүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан" www.news.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж буй хурдан морины уралдаан болон уралдаанч хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой хуулийн төслийн асуудлаар мэтгэлцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч няцаагч тал хүрэлцэн ирээгүй тул мэтгэлцээн цуцлагдсан талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өнөөдөр /2026.11.19/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Нотлогч болон няцаагч талууд тус бүр таван минутад шийдлээ танилцуулж, дундаасаа хөндлөнгийн хөтлөгч сонгохоор төлөвлөсөн байсан. Өчигдөр орой УИХ-ын гишүүн У.Отгонбаяр руу холбогдон хөндлөнгийн хөтлөгчөөр санал болгох хүн байгаа эсэхийг лавласан ч хариу ирээгүй. Манай ажлын албаны зүгээс хоёр хөтлөгч санал болгож, цагийг тэгш баримтлан, талуудад адил тэгш асуулт тавих замаар мэтгэлцээнийг өрнүүлэхээр зорьсон. Харамсалтай нь, няцаагч талаас төлөөлөл хүрэлцэн ирээгүй тул мэтгэлцээн өнөөдөр болох боломжгүй боллоо. Гэхдээ мэтгэлцээний талбар цаашид ямагт нээлттэй байх болно. Маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх гэж байна. Цаг хугацаа бага байгаа тул хэлэлцүүлэг, санал хураалтаас өмнө иргэд, олон нийт болон УИХ-ын бусад гишүүд талуудын байр суурийг тэгш хугацаатайгаар сонсож, оновчтой шийдвэр гаргахад дөхөм болох үүднээс энэ үйл ажиллагааг зохион байгуулсан.

Нэгдүгээрт, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж, хуулийг батлуулсан. Гэр бүлийн маргаан шийдвэрлэх процесс, хүүхэд хохирогч эсвэл холбогдогч болсон аль ч тохиолдолд шүүхийн ажиллагаа хүүхдэд ээлтэй байх ёстой. Тус дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл хангагдаж байгаа. Хоёрдугаарт, мөрдөн байцаах болон шүүхийн шатанд шалгагдаж буй тодорхой хэрэг, маргаанд улс төрчид байр суурь илэрхийлэх нь Үндсэн хууль болон бусад хуулиар хориглосон улс төрийн нөлөөлөл болдог.

Хууль тогтоогчид уг асуудлыг дахин гаргахгүй байх тогтолцооны шинэчлэлийг хууль эрх зүйн хүрээнд хийх үүрэгтэй.

Гуравдугаарт, УИХ-ын хяналт шалгалтын бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хүүхдүүдийн хохирол барагдуулалт, хариуцлагын уялдаа холбоог шалгах хүний эрхийн хянан шалгах ажлын хэсэг байгуулагдсан.

Ирэх гуравдугаар сарын 30-ны өдөр сонсгол зохион байгуулахаар ажиллаж байгаа.

УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалтын дэгийг зөрчсөн асуудал үүссэн бол хувь гишүүний хувьд бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн.  Өчигдөр У.Отгонбаяр гишүүн Өвөр Монголд нэг хүүхэд амь насаа алдсан тухай ярьсан. Тэгвэл тухайн хэргийн мөрөөр хэн, ямар хариуцлага хүлээсэн бэ, хил, гаалийн байгууллага яагаад арга хэмжээ аваагүй вэ, төр яагаад хяналтаа тавьж чадахгүй байгаа вэ гэдгийг ярих ёстой. Төр хяналт тавьж чадахгүй байгаа учраас зөвшөөрчихье гэсэн үндэслэлээр хууль баталж болохгүй. Эцэг эх хүүхдэд хортой зүйлийг хориглож, хянадаг шиг хараа хяналт сул байгаа орчинд төр хяналт тавьж, хамгаалах үүрэгтэй гэлээ.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл:

-2017 онд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус таван байгууллага захиргааны хэргийн шүүхэд хандаж, Засгийн газраас хаврын морин уралдаан зохион байгуулах тухай тогтоол гаргасан нь хууль бус болохыг нийтийн эрх ашгийн өмгөөллөөр нотолж, шүүхэд ялсан. Улмаар 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Засгийн газартай эвлэрлийн гэрээ байгуулж, өвөл, хаврын уралдаан зохион байгуулах шийдвэр гаргахгүй байх, хүүхдээр морь унуулахгүй байх үүргийг хүлээлгэсэн. УИХ-ын гишүүн П.Отгонбаяр нарын санаачилсан хуулийн төсөлд Засгийн газар уг эвлэрлийн дагуу хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, дэмжихгүй гэсэн албан ёсны байр сууриа бичгээр ирүүлсэнд талархалтай байна. Харин олон улсын конвенц, Үндсэн хууль, төр, иргэний нийгмийн хооронд хийсэн зөвшилцлийг эвдэж буй УИХ-ын 20 гишүүний үйлдэлд харамсаж байна.

Монгол төр хэлсэн амандаа хүрч, Үндсэн хуулиа хүндэтгэн уг хуулийн төслийг татан авахыг уриалж байна.

Байнгын хорооны хурлаар хүүхдийн эрхийн зөрчил гараагүй мэтээр ярьж байна. Сүүлийн таван жилд хурдан морины уралдааны үеэр 1,024 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд амь насаа алдсан гэлээ.



Нийтэлсэн огноо2026-11-19