1 CHINA-FUNDED OVERPASS IN MONGOLIA OPENS TO TRAFFIC WWW.XINHUANET.COM PUBLISHED:2019/09/17      2 IFC LOOKS TO OPPORTUNITIES IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/17      3 STATE VISIT OF PRESIDENT OF MONGOLIA TO INDIA (SEPTEMBER 19-23, 2019) WWW.MEA.GOV.IN PUBLISHED:2019/09/17      4 IZ-KARTEX CONTINUES TO SUPPLY SHOVELS TO MONGOLIA WWW.GLOBALMININGREVIEW.COM PUBLISHED:2019/09/17      5 AUTHORITIES ORDER INNER MONGOLIA TO END CRYPTO MINING SUPPORT: REPORT WWW.TECHNODE.COM  PUBLISHED:2019/09/17      6 PRESIDENT KH.BATTULGA VISITS CONSTRUCTION SITE OF TAVANTOLGOI-ZUUNBAYAN RAILROAD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/09/17      7 BOM MAY LEAVE POLICY RATE UNCHANGED AMID HIGH INFLATION WWW.ZGM.MN PUBLISHED:2019/09/17      8 UB COAL BAN: HOUSEHOLDS TO FACE CHALLENGES THIS WINTER WWW.NEWS.MN PUBLISHED:2019/09/17      9 ARIUNAA BATCHULUUN: GOBI BECOMES THE FIRST MONGOLIAN CASHMERE BRAND TO LAUNCH ONLINE SHOP IN THE USA WWW.NEWS.MN PUBLISHED:2019/09/16      10 ELIXIR COMPLETES SEISMIC, REMAINS ON TRACK FOR FIRST SPUD WWW.FINFEED.COM  PUBLISHED:2019/09/16      "БҮС БА ЗАМ"-Д НЭГДСЭН ОРНУУД 6 ЖИЛИЙН ДАРААГААС ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/17     ИРГЭДЭД ДӨРВӨӨС ОЛОН ШУУДАЙ ТҮЛШ ОЛГОХГҮЙ БАЙНА WWW.ZGM.MN НИЙТЭЛСЭН:2019/09/17     МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО БОДЛОГЫН ХҮҮГ ХЭВЭЭР ХАДГАЛНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТ ШИНЖЭЭЧДИЙН ДУНД ДАВАМГАЙЛЖ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/17     Б.ИНДРА: ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРЭН ГАРЦАД 100 ЖИЛИЙН БАТАЛГАА ӨГЧ БАЙГАА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/17     ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ МОНГОЛ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ СУДАЛЖ БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/09/17     ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН 21.1 ХУВЬ НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/17     НҮҮРС: МОНГОЛЫН ЭКСПОРТ НЭМЭГДЭЖ, ХЯТАДЫН ИМПОРТ БУУРЧ БАЙНА WWW.EAGLE.MN  НИЙТЭЛСЭН:2019/09/17     ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЭД АМЖИЛТААРАА ГИННЕСИЙН НОМД БИЧИГДЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/09/17     2019 ОНЫ ЭХНИЙ 8 САРД ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 59.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ ГАРЛАА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/09/16     2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД МОНГОЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/09/16    

Монголоор дамжих хийн хоолойн эрсдэлүүд www.eagle.mn

Хийн хоолой Монголоор дайрах нь бидэнд сайхан сонсогдож байгаа ч эдийн засгийн хувьд ашиггүй гэж үздэг цөөнх ОХУ-д ч, Хятадад ч байгаа нь бодит үнэн. Монгол Улсын хувьд ч эдийн засгийн хувьд ашигтай байж болох ч гадаад бодлогын хувьд хожоогүй нүүдэл гэж үзэгсэд бий. Тиймээс асуудал шийдэгдлээ гэхэд дагалдах болзошгүй эрсдлийн талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж байна.
 
ОХУ-БНХАУ-ыг холбосон байгалийн хийн шугамууд
 
ОХУ-БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн хоёр төсөл бий. Энэ хоёр төслийн маршрут нь хоёулаа Монголыг тойроод явчихсан. Баруун маршрут нь Чаяндины орд газраас эх авч, Сковородино, Благовещенскээр дамжин БНХАУ руу гарах “Сила Сибири” буюу “Сибирийн хүч”. Өдгөө барилгын ажил нь бараг дууссан, ирэх арванхоёрдугаар сард нийлүүлэлтээ хийхээр бэлтгэлээ хангаж буй.
 
Хоёр дахь нь “Алтай” буюу “Сила Сибири 2”. В.Путин 2006 онд Бээжинд айлчлах үеэр анх хөндөгдөж, улмаар ажил хэрэг болсон, одоо маршрутыг нь манайхаар дайруулж өөрчлөхөөр яригдаж байгаа тэр төсөл юм. Одоо хүчинтэй байгаа маршрут нь “Заполярное” ордоос гарсан байгалийн хийн хоолойноос “Новый Уренгой” орчмоор салаалж, улмаар Нижневартовск, Томск, Новосибирск, Барнаулаар дамжин БНХАУ руу орохоор төлөвлөсөн. . “Газпром”-ын тэргүүн А.Миллер яг жилийн өмнө /2018 оны есдүгээр сард/ “БНХАУ-д баруун чиглэлээр байгалийн хий дамжуулахад үнэ тохирохоос бусад асуудал бүрэн шийдэгдсэн” гэж мэдэгдэж байсан. Одоо Монголоор дайруулах асуудал босч ирснээр хийн үнэ улам хямдрах тул БНХАУ, ОХУ-д аль, алинд нь ашигтай, тохироход улам хялбар болж байна.
 
Гурав дахь хувилбар
 
Оросуудын төлөвлөснөөр бол “Сибирийн хүч 1”, “Сибирийн хүч 2” шугамаар жилд ойролцоогоор 30, 30 тэрбум кубметр байгалийн хий нийлүүлнэ. “Сибирийн хүч 2” нь Монголын нутгаар дамжих нь үнэн бол манайд үнэхээр ашигтай болох нь тодорхой байна. Гэхдээ оросууд энэ боломжийг алгасаад төвөөр буюу Ковыктинскийн орд юм уу Красноярскийн ордоос шууд манай нутгаар дамжуулан гурав дахь шугамыг нээх асуудал тавьж ч магадгүй. Хэрвээ тэгвэл /шинэ шугам барих асуудал тавибал/ манай улсад эрсдэлтэй нөхцөл үүснэ. Учир нь дээр хэлсэнчлэн, байгалийн хийн хоолойгоор хий дамжиж байгаа нөхцөлд л ашиг тусаа өгөх учраас тэр.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин А.Миллертэй уулзахдаа салаа утгагүйгээр “Алтай” төслийг Монголоор дайруулах асуудлыг хөндсөн боловч “Иркутск, Красноярск, Ямалагийн нөөцийг БНХАУ руу гаргах шаардлага байгаа...” талаар дурдсан нь шинэ буюу гурав дахь шугамын асуудал босч ирж магадгүй гэж таамаглахад хүргэж байна. Өөр шалтгаанууд ч бий.
 
Монголоор дамжих хийн хоолойн эрсдэлүүд
 
Алексей Миллер өчигдөр В.Путинтай уулзахдаа “Сила Сибири 1” ашиглалтад орсноор 30 жилд 1 их наяд шоо метр хий экспортолно” гэж танилцуулсан. Гэхдээ зарим эх сурвалжаас авсан мэдээллээр бол “Сила Сибири 1” эх авдаг Чаяндины орд газар нь оргил үедээ жилд 25 тэрбум шоо метр байгалийн хий л гаргах хүчин чадалтай аж. Тиймээс төлөвлөсөн хийгээ өгөхийн тулд оросуудад нэмэлт орд хэрэгтэй. Тиймээс Иркутскийн орчимд байх Ковиктинскийн орд газраас Чаяндин руу нэмэлт шугам татах шаардлага үүсээд байгаа. Урт нь 800 км. Хэрвээ Монголын нутгаар хоолой тавигдчихвал Ковиктинскийн ордоос эх аваад шууд Монголоор дайран Хятад руу явчих боломжтой. Чаяндины орд газар руу 800 км хоолой татах шаардлагагүй болно гэсэн үг юм. Чаяндины орд газар үнэхээр жилдээ 25 тэрбумаас илүү хий гаргаж хүчрэхгүй бол Ковиктинскийн ордоос нөхөж таарна. Энэ орд нь 1900 тэрбум м3 байгалийн хийн нөөцтэй том орд тул олборлолтыг хангалттай хэмжээнд нэмэгдүүлж чадна.
 
Аль ч хувилбараар явсан ОХУ, Монгол, БНХАУ-д ашигтай харагдана. Гэвч эрсдэл бий.
 
Монголын эрсдэл
 
ОХУ-ын бодлого Ази руу чиглэ­сэн­тэй холбоотойгоор хоёр хөрштэйгөө харилцаагаа эр­чимжүүлэх зайлшгүй шаардлага манай улсад бий болоод байгаа билээ. Үүнтэй хол­боотойгоор ОХУ-тай дамжин өн­гөрөх тээврийг хөгжүүлж, БНХАУ-ын байгуулж буй “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд баг­тах явдал бидний шинэ зо­рилт болоод буй.
 
Гэвч энэхүү зо­рилтыг биелүүлэхийн тулд га­даад харилцаандаа баримталж ир­­сэн “Аливаа эвсэлд үл нэгдэх” уламж­лалт бодлогоосоо татгалзах хүнд­хэн сорилт тулгараад байгааг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, байгалийн хий дамжуулах хоолойг манай нутгаар тавьснаар Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь цаг хугацааны асуудал болж байна. Хоёр хөрш өмнө нь нэг бус удаа дээрх шаардлагыг тавьж, биелүүлбэл том төсөлдөө багтаах асуудлыг авч үзэхэд бэлэн гэдэг байсан нь ингэж дүгнэхэд хүргэж байгаа юм.
 
Манайхыг Шан­хайн хамтын ажиллагааны бай­гууллагад элсүүлэх лоббиг хоёр хөрш олон жил идэвхтэй явуулж байсан бө­гөөд бидний хүсээд байгаа дам­жин өнгөрөх тээвэр, байгалийн хий дамжуулах хоолой “Торгоны шинэ зам” эдийн засгийн бүсэд баг­тах эсэх асуудалтай холбосноор санасандаа хүрч байх шиг байна. Энэ нь улс төрийн дэглэмтэй холбоотой өөрчлөлт авчрах нь бараг л ойлгомжтой боллоо.
 
Манай улсын хувьд байгалийн хийн хоолой Монголоор дамжих нь ашигтай. Гэхдээ зөвхөн байгалийн хий хоолойгоор гүйж байгаа нөхцөлд л ашигтай юм. Яагаад ингэж хэлээд байгаа нь БНХАУ-ын барих бодлоготой холбоотой.
 
ОХУ-ын эрсдэл
 
Байгаль цаг уурын хүнд нөхцөлөөс болоод “Сибирийн хүч 1”-ийг барьж байгуулахад оросууд асар их хөрөнгө хүчээ зарцуулсан /1.1 их наяд ам.доллар/ . Энэ нь бусад эрсдэлтэй нийлээд төслөөс ашиг олохгүй байх нөхцөлийг үүсгэж магадгүй гэнэ. Өөрөөр хэлбэл 30 жил хий нийлүүлээд ч бүтээн байгуулалтын зардлаа нөхөж ашиг гаргахад хэцүү гэж үзэх эдийн засагчид олон байдаг ажээ.
 
Эдний нэг нь эрчим хүчний салбарт 25 жил ажилласан туршлагатай Михайл Крутихин гэгч эрдэмтэн. Тэрээр БНХАУ-тай байгуулсан 30 жилийн хугацаатай, 400 тэрбум ам.долларын үнийн дүнтэй гэрээг ашиггүй хэмээн батлахыг оролддог нэгэн. Хаа газар ийм нэг хүмүүс байдаг ч ярианд нь анхаарал татах зүйлс бас байна.
 
Нэгд, яриа хэлэлцээрийн явцад хятадууд оросуудын тавьсан “Алс Дорнодоос газрын тосны хоолой оруулах” саналаас татгалзжээ. “Хэрэггүй ээ бид өөрсдөө хангачихна, бидэнд хий байгаа” гэсэн байна. БНХАУ-ын жилийн хэрэгцээ одоогоор 200 тэрбум шоо метр байгалийн хий бөгөөд үүнийхээ 130 тэрбумыг нь өөрсдөө гаргадаг байна. Үлдсэнийг нь ОХУ нөхнө гэж байгаа ч Азийн бусад орнуудад бодлого явуулдгийн хувьд шууд болих нь юу л бол. Мөн хүн төрөлхтний өмнө шинээр нээгдэж буй эх газар болох Арктикаас байгалийн хий олборлох “Ямал СПГ” гэдэг компани бий. Хятадуудын оролцоотой, хувь эзэмшдэг компани. Эндээс гарсан хийг зарна гэвэл БНХАУ-аас өөр худалдан авагч байхгүй гэнэ. "Авах хүн гэдийдэг" гэдэг дээ.
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин байгалийн хий дамжуулах баруун шугам болох “Алтай”-г дэмжиж байгаа. Энэ нь нэг талаар тус улсад байгалийн хийн хэрэгцээ их байгааг харуулна. Гэсэн ч ирээдүйд бий болох хэрэгцээ, эрсдэлийг тооцсоны үндсэн дээр л ийм алхам хийж байгаа болохоос дахин нэг шугам тавих шаардлагагүй гэж дүгнэх бодит шалтгаан бас байна.
 
Монголоор дамжих хийн хоолойн эрсдэлүүд
 
Дээр нэр дурьдсан Михайл Крутихин sibreal.org цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “Би БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, байгалийн хий нийлүүлэх нэмэлт шугамуудын талаар санал солилцсон. Тэд “Бид ОХУ-ын оролцоогүйгээр байгалийн хийн хэрэгцээгээ хангаж чадна гэдгийг та мэднэ биз дээ. Оросын хий бидэнд зөвхөн нэг л тохиолдолд хэрэг болно. Номхон далайн бүс нутагт улс төр, дайны онцгой байдал үүсч, өөр эх сурвалжаас авах аргагүй болсон тохиолдолд. Хэрвээ тэгвэл бид Оросоос байгалийн хийгээ авах юм” гэсэн байсан. Тэгэхээр, манайхаар тавиулаад байгаа байгалийн хийн хоолой нь хятадуудын хувьд зөвхөн нөөц төлөвлөгөө болох нь харагдаж байна” гэжээ.
 
Хэрвээ хятад мэргэжилтнүүдийн ярьсан зүйл улсынх нь бодлоготой ижил юм бол хийн хоолой тавигдлаа гээд тэд одоо авч байгаа улсуудаасаа байгалийн хий худалдаж авахаа болихгүй. Харин ч хоёр талд үнийн өрсөлдөөн явуулж хожоо гаргах болно. Энэ тохиолдол Монголын нутгаар тавьсан хоолойгоор байгалийн хий гүйхгүй, эс бол маш багаар гүйнэ, мөнгөний тоолуур ажиллахгүй гэсэн үг. Товчхондоо, ОХУ, Монголын хүртэх ашиг БНХАУ-ын гарт байна.
 
ОХУ-ын талаас аваад үзвэл Монгол бас тэдний хувьд нэг эрсдэл нь болж буй. Орос хүний ингэж дүгнэж буйг буруутгах аргагүй юм.
 
Тийм санааг хэлж буй хүмүүсийн нэг болох “БКС Брокер” компанийн шинжээч А.Авакян “Миний бодлоор хийн хоолойг Монгорлоор дамжуулах нь эдийн засгийн хувьд нэг их ашигтай биш. Монголын зах зээл жижиг, гуравхан сая хүн амтай. Жилийн хэрэглээ нь 3-3.5-хан тэрбум шоо метр. Түүнээс гадна хийн хоолой дамжин өнгөрөх улсын тоог нэмэх нь улс төрийн эрсдэл дагуулдаг. Монголчууд үл ойлголцлоор шалтаглан ашиг хонжоо гаргах магадлалтай” гэжээ.
 
БНХАУ-ын эрсдэл
 
Хийн хоолой нэгэнт баригдчихсан нөхцөлд БНХАУ-д алдах зүйл үгүй. Дээр дурдсанчлан хоёр талд үнийн өрсөлдөөн явуулж хожоо гаргах болно. Гэрээ бол гэрээ хэдий ч “Авах хүн гэдийдэг” гэдэг дээ.


Нийтэлсэн огноо2019-09-11