1 CONSTRUCTION SECTOR CREATES OVER 100,000 JOBS AS OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      2 WORLD HORSE DAY MAIN EVENTS SET FOR JULY 13 AT KHUI DOLOON KHUDAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/10      3 JAPAN, MONGOLIA AGREE TO ADVANCE STRATEGIC PARTNERSHIP WWW.JAPANTODAY.COM/ PUBLISHED:2026/06/10      4 MONGOLIA SEEKS EU VISA DEAL AMID GROWING GEOPOLITICAL TIES AND TRADE TALKS WWW.BRUSSELSTIMES.COM PUBLISHED:2026/06/10      5 MONGOLIA'S FOREIGN TRADE TURNOVER RISES OVER 34 PCT IN FIRST 5 MONTHS WWW.XINHUA.COM PUBLISHED:2026/06/10      6 ASEANPLUS NEWS TEMPORARY FACILITIES COMPLETED IN MONGOLIA AHEAD OF UN COP17 CONFERENCE WWW.THESTAR.COM.MY PUBLISHED:2026/06/10      7 53% OF FIRMS REPORT ENGINEER SHORTAGE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/06/09      8 OPPORTUNITIES DISCUSSED TO INTRODUCE ADVANCED TECHNOLOGY IN EDUCATION SYSTEM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/09      9 BUSINESS FREEDOM LAW HEADED FOR FAST-TRACK APPROVAL INSIDEMONGOLIA.MN PUBLISHED:2026/06/08      10 ULAANBAATAR HOSTS CAREC TRANSPORT SECTOR COORDINATING COMMITTEE MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/08      ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 13.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ЭР ХОНИНЫ ҮНЭ УЛААНБААТАРТ 625 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ АЛДАГДАЛ 6.9 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     “KT” КОРПОРАЦ ХХБ-ТАЙ ХАМТРАН БНСУ-Д ЗОРЧИХ МОНГОЛЧУУДАД САНХҮҮ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ НЭГДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ САНАЛ БОЛГОНО BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ: 36 ЗӨВЛӨМЖИЙН 10 НЬ БҮРЭН ХЭРЭГЖЖЭЭ CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ҮСХ: ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 9.6 ХУВИАР ӨСӨВ EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     МОНГОЛ УЛС 145 УЛСТАЙ ХУДАЛДАА ХИЙЖЭЭ EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/10     ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ТЕХНОЛОГИЙН САЛБАРУУД ШИНЭ ХАЛДЛАГУУДЫН УЛМААС САВЛАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/09     ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 2026, 2027 ОНУУДАД 5.5 ХУВИАР ӨСНӨ ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08     ТӨГРӨГИЙН ГАДААД ВАЛЮТТАЙ ХАРЬЦАХ САРЫН ДУНДАЖ ХАНШ СУЛАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/08    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд 44.6 мянган га талбайд хаврын тариалалт хийжээ www.eagle.mn

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо, 121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д  тариалалт хийхээр зориод буй.

Тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 44.6 мянган га талбайд тариалалт хийсэн байна. Үүнээс 42.1 мянган га-д үр тариа, тэр дундаа 41.3 мянган га-д улаанбуудай, 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал тариалжээ. Ингэснээр үр тарианы тариалалт 13 хувь, төмсний тариалалт 7.2 хувь, хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай байна.

Хаврын тариалалтыг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээлийн хэмжээг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Одоогоор 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн бол 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкууд судалж байгаа аж.

Мөн тариалан бүхий аймгуудаас авсан судалгаагаар аж ахуйн нэгж, иргэд 2025 оны ургацаас 2026 оны тариалалтад зориулан 26.7 мянган тонн үр нөөцөлсөн бөгөөд 305.1 мянган га-д уринш боловсруулан бэлтгэжээ.

Үрийн улаанбуудайн борлуулалтыг энэ оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржээр нээлттэй арилжаалж буй. Одоогоор нийт 23 удаагийн дуудлага худалдаагаар 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудайг арилжаалжээ.

Түүнчлэн, хаврын тариалалтад шаардлагатай төмсийг хувийн хэвшилтэй хамтран тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх ажлыг анх удаа зохион байгуулж байгаа аж. Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор гурван төрлийн хүнсний ногооны үрийг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-аар дамжуулан зээлээр олгож байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.



Нийтэлсэн огноо2026-05-13