1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Агших” нь тодорхой алтны салбар www.eagle.mn

Монголбанк 2019 оны эхний найман сард 9.6 тонн алт худалдан авчээ. Энэ бол өмнөх оны мөн үед 12.2 тонн алт худалдан аваад байсантай харьцуулбал 21 хувиар буурсан үзүүлэлт. Он дуустал дөрвөн сарын хугацаанд алт тушаалт хэчнээн эрчимжлээ ч өнгөрсөн жилийнх шиг 21.8 тоннд хүрэхгүй нь тодорхой. Тэгээд ч ирэх аравдугаар сарын 01-нд Монгол банкнаас зарласан “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” аян нь өндөрлөнө. Тэгэхээр Монголбанканд алт тушаах иргэд, аж ахуйн нэгжийн идэвх суларна уу гэхээс нэмэгдэхгүй. Он дуустал энэ эрчээрээ явбал Монголбанк жилийн эцэст нийт 15-16 тонн орчим алт худалдан авах болов уу. Үүнээс илүүг худалдан авлаа гээд 20 тоннд хүрэхгүй гэдэгт харин мөрийцсөн ч болно.
 
Уул уурхайн сайдын онцлон тунхагласнаар алтны салбар жил бүр тэрбум ам.доллар давсан орлого бүрдүүлдэг салбар болох зорилготой. Энэ зорилгодоо хүрэхэд Монголбанканд тушааж буй алт чухал үүрэгтэй бөгөөд энэ бол эрдэнэсийн сан, валютын нөөцийг бүрдүүлэх гол эх үүсвэр билээ. Тэрбумын салбар болох амбийцтай алтныхан энэ жил тааруухан статистиктай суугаа нь татварын бодлоготой шууд холбоотой.
 
Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу роялтийг 2.5 хувь болгосон хуулийн зохицуулалт 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс үйлчлэл нь дуусч, хүчингүй болсон юм. Ингэснээр татварын суурь ачаалал 5 хувь болсон юм. Дээр нь өсөн нэмэгдэх роялти нь үнийн дүнгээс хамаараад 4-5 хувь орчим болж нэмэгдсэн гэхээр өмнөх жилүүдээс бараг 9-10 хувийн татварын ачаалал нэмэгдсэн гэсэн үг.
 
“Агших” нь тодорхой алтны салбар
 
Уг нь Засгийн газраас уг татварын хөнгөлөлтийг дахин таван жилээр сунгах санал гаргаж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-д өргөн барьсан ч дэмжлэг аваагүй. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 2.5-аас 5 хувь болж нэмэгдсэнээр алтны салбарт сүүлийн жилүүдэд бий болсон тогтвортой өсөлт зогсоно гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын аж ахуйн нэгжүүд үзэж байсан юм. Оны эхний энэ таамаг эдүгээ бодитой болоод байна.
 
Роялтийг 2.5 хувь болгосон нь алтны салбарыг дэмжсэн бодлого. Учир нь алтны салбарын эрэлт нийлүүлэлт татварын зохицуулалттай шууд холбоотой байдаг. Өмнө нь 68 хувийн гэнэтийн ашгийн татвартай холбоотойгоор алт тушаалт 2010 онд жилд хоёр тонн хүртэл унаж байсан бол роялти татварыг 2.5 болгосон зохицуулалт хэрэгжсэнээс хойш Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12 тонн, 2015 онд 14.7 тонн, 2016 онд 18 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн хүрчээ.
 
2008-2009 онд дэлхий даяар нүүрлэсэн санхүүгийн их хямралыг гадаад валютын нөөцтэй улс орнууд амжилттай даван туулж байсан.Тиймээс Монгол Улсын хувьд ч гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд алтны салбар үлэмж чухал үүрэгтэй. Алтны салбар ДНБ-ий 3 орчим хувь, уул уурхайн салбарын орлогын 12 хувь, экспортын орлогын 10 орчим хувийг бүрдүүлж байгаа. Валютын нөөцийг бүрдүүлдэг үндсэн ашигт малтмал гэдгээрээ алт бусад эрдэс бүтээгдэхүүнээс онцлог. Өнөөгийн байдлаар гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад төдийлөн хүрэлцээтэй бус юм.


Нийтэлсэн огноо2019-09-11