1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Валютын зах зээлд хяналт алдагдах вий www.eagle.mn

Монгол Улс импорт давамгайлсан эдийн засагтай. Ашигт малтмал түүхий эдээ зарж байж жаахан валют олж ирдэг. Импортын компаниуд тэрийг нь авч яваад гадныханд өгч бараагаа татдаг. Өргөн хэрэглээний үнэ ханшийн өөрчлөлт валютын ханшаас шууд хамаардаг. Харин валют ханш нь эрэлт, нийлүүлэлтэд маш мэдрэг. Тиймээс Монголд орж ирж байгаа хатуу валют бүр үнэ цэнэтэй гэсэн үг. Гэтэл сүүлийн үед гадаадын иргэд Монгол Улсаас хатуу валютыг их хэмжээгээр авч гарах, оруулж ирэх гэсэн оролдлого гарах боллоо.
 
Монголоос ОХУ руу Наушки боомтоор их хэмжээний бэлэн мөнгийг мэдүүлэлгүй оруулах гэж байсан этгээдийг баривчилжээ. Баригдсан этгээд ОХУ-ын иргэн бөгөөд Монголоос ОХУ руу Бээжин-Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргээр зорчиж явсан аж. ОХУ-ын хууль ёсоор иргэн 10 000 ам.доллараас дээш бэлэн мөнгийг хилээр оруулах бол заавал бичгээр мэдүүлэх ёстой байдаг. Харин дээрх иргэн 39 мянган евро, 236 мянган төгрөг, 14.5 мянган рубль буюу нийтдээ 44 мянган ам.доллартай тэнцэх мөнгийг бэлнээр авч гарах гэж байсан аж. Гаальчдын анзаараагүй дээрх мөнгийг үнэрч нохойн тусламжтайгаар илрүүлжээ. Infpol.ru цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна.
 
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2019 оны 10-р сарын 10-ны шөнө Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн талаар бид тухайн үед нь мэдээлж байсан. ОХУ-ын иргэн Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй байсан бөгөөд түүнийг онилон гаалийн мэргэжилтнүүд биечлэн шалгалт хийхэд 150000 америк доллар буюу өнөөдрийн ханшаар 400 сая гаруй төгрөг бэлнээр авч явсан нь тогтоогдсон юм.
 
Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын иргэн 100 сая төгрөгтэй тэнцэх валютыг Монгол Улс руу бэлнээр оруулах гэж байгаад баригдсан. 700 сая төгрөгтэй валютыг оруулах гэж байгаад баригдсан удаа ч бий. Ер нь ийм хэрэг ховор биш гардаг.
 
Нийслэлийн дөрвөн зочид буудлаас баригдаж, албадан гаргагдсан 800 хятадуудыг шалгахад онц их хэмжээний валют гарсан байдаг. Тэднийг толгойлж явсан этгээдүүдийг "Мөнгө угаасан" гэдэг үндэслэлээр шалгаж байгаа. Цаана нь хэдий хэмжээтэй валют мэдэгдэлгүй орж гарч байгааг мэдэх боломжгүй.
 
Монголын ч бай, гадаадын ч бай иргэн хүн их хэмжээний валюттай байж болохгүй гэсэн заалт мэдээж байхгүй. Гэхдээ дээр хэлсэнчлэн, цаана нь улс орны мөнгөний бодлого явж байдаг учраас хэд орж ирж, хэд гарч явж байгааг тухайн улс мэдэж байх ёстой. Тиймээс ч улс орнууд орж ирж байгаа, гарч байгаа валютыг тодорхой хэмжээ зааж, илүү гарсныг нь бүртгэдэг хатуу журамтай. Хяналтгүй их хэмжээгээр орж ирсэн бол валютын зах зээл дээр тоглолт хийх эрсдэлтэй. Валютын ханшийг хэдхэн хятад орж ирээд бужигнуулчихдаг гэх дэл сул яриа ч байдаг.
 
Харин валют гаргаж байвал мэдээж зах зээлд эрэлт үүсгэнэ. 40, 40, 50, 50 мянгаар ч гарч байсан олон хүнийх нийлэхээрээ бас л хорлонтой, нөлөө үзүүлэх магадлалтай.
 
Наушки дээр баригдсан ОХУ-ын иргэний тухайд манай гаальд мөнгөө мэдүүлээгүй авч гарсан. Манай гааль дээр мэдүүлээд бичгээ авчихсан бол ОХУын хилээр саадгүй нэвтрүүлэх үндэслэл болох учиртай байсан. Ер нь валютыг мэдүүлэлгүй гаргана гэдэг мэдлэг мэдээлэлгүй гэхээсээ илүү эх сурвалж нь эргэлзээтэйгээс болдог. Тиймээс гаалийнхан сонор сэрэмжээ дээшлүүлж, соргог ажиллах шаардлагатай байна.


Нийтэлсэн огноо2019-11-08