Тээврийн хэрэгслийн импорт XI сард өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсөж, нэг тэрбум ам.доллар давжээ www.bloombergtv.mn
Оны эхний 11 сард бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт нэг тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеэс 25 хувиар өслөө. Үүний 40 орчим хувийг суудлын автомашины импорт бүрдүүлсэн байна.
Энэ хугацаанд нийт 67 орчим мянган суудлын автомашин импортолсон нь 2018 оны мөн үеэс 12.5 хувиар өсжээ.
Суудлын автомашины нийт импортын 36.8 хувийг хосолмол хөдөлгүүртэй автомашин бүрдүүлсэн бол 1.2 хувь нь нийтийн тээврийн хэрэгсэл байгаа юм.
Мөн энэ онд нийт 449 мянган ам.долларын үнийн дүн бүхий цахилгаан моторт 85 автомашин импортоор орж иржээ.
Хэдийгээр автомашины импорт нэмэгдсээр байгаа ч шинэ автомашины импорт буурсан байгааг Монголын автомашины дистрибьютерүүдийн холбоо мэдээлж байв. Энэ онд л гэхэд нийт импортын таван хувийг шинэ автомашин бүрдүүлжээ.
I-XI сард нийт 2803 шинэ автомашин худалдаалагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан үзүүлэлт болж байна. Нийт борлуулсан автомашины 86 орчим хувь нь SUV загвар байжээ.
Нийтэлсэн огноо2019-12-12