Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй утсаар ярьсан гэж андуурчээ www.itoim.mn
Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ цахим хаягтаа Монголын Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн талаар эмгэнэл илэрхийлэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг андуурч бичсэн байна.
Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ X (Twitter) хаягтаа Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй утсаар ярилцсан хэмээн бичжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярьсан бөгөөд Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн юм.
Энэ сарын 8-нд Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийн улмаас их хэмжээний газар нутаг өртсөн. Түймрийн шалтгааныг Монголын эрх бүхий байгууллагууд шалгаж байгаа бөгөөд Японы Засгийн газар хохирол учирсан бүс нутгийг сэргээхэд хамтран ажиллахаа мэдэгдсэн юм.
Нийтэлсэн огноо2026-10-29





