Н.Учрал, С.Такаичи нар Нөмрөгийн дархан цаазат газрын асуудлаар утсаар ярьжээ www.gogo.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай утсаар ярьжээ.
Тэд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирол болон нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж байгаагаа уламжилжээ.
Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Энэ багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Харин Ерөнхий сайд Н.Учрал Японы Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанч хандаж, байгаль орчны нөхөн сэргээлтийг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж буйд талархал илэрхийлж, хамтран ажиллахаа мэдэгджээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар
Нийтэлсэн огноо2026-10-29





