1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

БНХАУ-аас өнөөдрийн байдлаар 25,000 орчим тонн хагас коксон түлш татаж авчээ www.ikon.mn

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн өвлийн хэрэгцээнд зориулж 307,000 мянган тонн хагас коксон түлшийг БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас худалдаж авч буй. Түлшийг ирэх сарын 1-нээс иргэдэд худалдан борлуулна гэж албаныхан мэдээлж байсан юм. 

Энэ тухай "Тавантолгой Түлш" компанийн хэвлэлийн төлөөлөгчөөс лавласнаар "Нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн түлшний цэгүүдээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн хагас коксон түлшийг худалдаанд гаргасан.

Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр үйлдвэрлэсэн шахмал түлшийг алслагдмал хороод буюу 61-ийн гарам, Морингийн даваа, Хонхор, Налайх дүүрэгт худалдан борлуулж байна. Ирэх сарын 1-нээс эдгээр газруудад хагас коксон түлшийг зарж, бүрэн шилжинэ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 52,000 орчим тонн түлшний нөөцтэй байна. Үүнээс 48,887 тонн хагас кокс, 3,000 гаруй тонн нь шахмал түлш. БНХАУ-аас өнөөдрийн байдлаар 25,000 орчим тонн хагас коксон түлшийг татаж авсан. 2027 оны хоёрдугаар сарыг дуустал тээвэрлэлт үргэлжилнэ.

Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 446 цэгээр хоногт 2,000 гаруй тонн хагас коксон түлш борлуулагдаж байна.

Иргэдэд Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхийн QR кодыг ашиглан 7 хоногт 7 шуудай түлш борлуулж байгаа. Нэг айлд олгох түлшний хэмжээг нэмэх тухай шийдвэр Нийслэлийн Агаар Орчны Бохирдолтой Тэмцэх Газраас гараагүй байна. Өнгөрсөн онд 80 м.кв-ээс дээш талбайтай сууцтай айлд долоо хоногт 10 шуудай түлш олгож байсан юм" гэлээ.

25 килограммын савлагаатай, нэг шуудай хагас коксон түлш 5,000 төгрөгийн үнэтэй. Хагас коксон түлшийг битүү, хуурай орчинд хадгалах юм байна.

Олон нийтийн сүлжээнд “шахмал түлш зарна, хүргэж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж, үнийн дүнгийн 50 хувийг урьдчилан авна гэх асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Шахмал түлшээ албан ёсны борлуулалтын цэгээс Хотула аппликэйшн болон иргэний үнэмлэхээ биетээр уншуулан худалдаж авахыг зөвлөв.



Нийтэлсэн огноо2026-10-29