1 UK GOVERNMENT PLEDGES FUNDING FOR MONGOLIAN CIVIC SPACE AND YOUTH VOTER EDUCATION WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/06/26      2 THE JUDICIAL ENGAGEMENT AND TRANSPARENCY (JET) PROJECT, FUNDED BY THE EUROPEAN UNION HAS SUCCESSFULLY CONCLUDED WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/26      3 GOVERNOR NARANTSOGT EXPECTS INFLATION RELIEF IN LATE 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      4 PM SEEKS WEF COOPERATION ON GREEN DEVELOPMENT, DIGITAL ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      5 PRIME MINISTER UCHRAL INVITES GLOBAL TECH COMPANIES TO INVEST IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      6 PRIME MINISTERS OF MONGOLIA, SOUTH KOREA DISCUSS EXPANDING STRATEGIC PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      7 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN  AT THE AMERICAN CHAMBER OF COMMERCE IN MONGOLIA JUNE MONTHLY MEETING WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/26      8 PRIMARY MARKET FINANCING DRIVES SECURITIES GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/25      9 SIX NATIONS DISCUSS KOREAN UNIFICATION AT MONGOLIA FORUM WWW.KDTIMES.KR PUBLISHED:2026/06/25      10 MONGOLIA'S BORTEEG COAL DEPOSIT STARTS PRODUCTION WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/25      ОН ГАРСААР АЛТНЫ ХАНШ 7.7, МӨНГӨНИЙ ХАНШ 20 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР Г.ЭРДЭНЭБАТ, Ж.СҮХБААТАР НАРЫГ ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ГАЦУУРТ БОЛОН ЭРЭЭН-БААВГАЙТЫН АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫГ АШИГЛАХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 12 СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАМААРАХ 319 НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     Г.ДАМДИННЯМ: 2029 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЗЭСИЙН АМНАТ-ЫГ ХӨНДӨХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ИХ БРИТАНИД “ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ WWW.ZUV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     СОЛОНГОСЫН НЭГДЛИЙН АСУУДЛААРХ “МОНГОЛ ФОРУМ”-Д ДОЛООН ОРНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хайгуулын лицензийн тоо 2019 онд 20 хувиар буурчээ www.bloombergtv.mn

Улсын хэмжээнд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 2019 онд өмнөх оныхоос есөн хувиар буурч, 2796 болсон байна. Энэ дунд ашиглалтын лиценз ердөө гурваар цөөрсөн бол хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 20 хувиар буурч, 1126 болсон талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ.
Мөн нийт нутаг дэвсгэрийн 3.8 хувьд хайгуулын лиценз хүчин төгөлдөр байна. Засгийн газар нэг жилийн хугацаанд хайгуулын лиценз шинээр олгохгүй байх шийдвэр гаргасныг салбарынхан ихээхэн шүүмжлэлтэйгээр хүлээж авч байгаа юм. Ашиглалтын лицензүүдийн 31.8 хувь нь алтных, 17.8 хувь нь нүүрс, 11.2 хувь нь жоншных, 4.6 хувь нь шохойн чулууных байгаа ажээ. Монгол Улс жоншны нийлүүлэлтээр дэлхийд БНХАУ, Мексикийн дараа гуравдугаарт ордог, томоохон ханган нийлүүлэгч орон юм.
 
Үүний зэрэгцээ жоншны төслүүд ч нэмэгдэж байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2019-2020 онд шинээр ашиглалтад орох уурхай, уулын үйлдвэрийн 53 төслийн ТЭЗҮ-ийг хүлээж авсан бөгөөд үүний 22.6 хувь буюу 12 нь жоншных байна. Харин эзэмшигчдийнх нь бүтцийг харвал нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 14.5 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, зургаан хувь нь Монгол, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд байна. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дунд БНХАУ, Виржиний арлууд, Хонгконг, Сингапур тэргүүлж байгаа юм.
 
Хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигчээр “Монголросцветмет”, “Монголын алт корпораци”, “Гацуурт” тэргүүлжээ. Хамгийн олон лиценз эзэмшиж байгаа 10 компанийн хоёр нь гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай компаниуд болох “Цайна инвэстмент Монголиа”, “Моэнко” компани байна.
 
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Сингапурын 100 хувь хөрөнгө оруулалттай “Моэнко” компанийн хувьд Хөшөөтийн ордоос нүүрс экспортолдог. 2019 онд 1.2 сая тонн нүүрс гаргасан бол “Монголын алт корпораци” 2019 онд найман сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч хоёр дахин бага буюу дөрвөн сая тонн нүүрс гаргажээ.


Нийтэлсэн огноо2020-01-28