1 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      2 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      3 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      4 UN HIGH COMMISSIONER FOR HUMAN RIGHTS VOLKER TÜRK VISITING MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/12      5 ‘CLIMATE REFUGEES’ FLEEING RED DUST WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/12      6 NATIONAL RESILIENCE STRATEGY TO BE DEVELOPED, APPROVED FOLLOWING PRESIDENTIAL DIRECTIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      7 BOOK EXCHANGE PROGRAM LAUNCHED WITH U.S. LIBRARY OF CONGRESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      8 CHINA-MONGOLIA MEGA RAILWAY PROJECT ENTERS CRITICAL PHASE WWW.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2026/05/12      9 MONGOLIA’S FOREIGN TRADE TURNOVER REACHES USD 10.5 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 ASIATIC WILD ASS RETURNS TO EASTERN MONGOLIA AFTER 65-YEAR ISOLATION FROM LANDSCAPE FENCING WWW.GOODNEWSNETWORK.ORG PUBLISHED:2026/05/12      СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     АТГ: ШААРДЛАГА ХАНГААГҮЙ КОМПАНИД 6.5 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     Б.БАТЦЭЦЭГ: БРАЗИЛ, ИСПАНИ, КЕНИ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     “ХАО ГАН” КОМПАНИ МОНГОЛ РУУ 6.5 САЯ ТОНН ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТАРСАН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "РИО ТИНТО"-Д МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ СОНИРХОЛ АЛГА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МАНАЙ ТӨРИЙН БАЙГАА ЦАРАЙГ ЗАСГИЙН ХЯНАГЧ, ЯАМНЫ БЭЛТГЭСЭН ЭМГЭНЭЛ ХАРУУЛАВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "2033 ОН ГЭХЭД 23 КМ УРТ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ДАЛАНГ ШИНЭЭР БАРИНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "МОНГОЛ УЛС НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖ ХУМИГДАЖ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Өрхийн орлогод цалин хөлс голлож байна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээгээр өрхийн сарын дундаж нийт орлого 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 мянган төгрөгөөр буюу 14.4 хувиар өсжээ. Үүнд цалин хөлсний орлого 86.8 (14.5 хувь) мянган төгрөг, ХАА-н үйлдвэрлэлийн орлого 26.6 (25 хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
 
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар өрхийн сарын дундаж нийт орлогын 91.7 хувийг мөнгөн орлого, 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.
 
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.4 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.3 хувь, ХАА-н үйлдвэрлэлийн орлого 10.5 хувь, бусад орлого 9.5 хувь, ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.3 хувийг тус тус эзэлж байна.
 
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэвэл, 2019 оны 4 дүгээр улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх улсын хэмжээнд нийт өрхийн 3.9 хувь, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 хувь, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрх 12.7 хувь, 700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 14.0 хувь, 900 мянгаас 1.1 сая төгрөгийн орлоготой өрх 11.5 хувь байна.
 
Харин 1.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 44.9 хувь байна. Хот, хөдөөгөөр нь авч үзвэл, хотын нийт өрхийн 52.7 хувь, хөдөөгийн нийт өрхийн 30.7 хувь нь 1100 мянган төгрөгөөс дээш орлоготой байна.
 
Улсын хэмжээнд 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл:
 
цалин хөлсний орлого 19.2 хувь,
тэтгэвэр, тэтгэмжийн орлого 52.3 хувь,
ХАА-н үйлдвэрлэлийн орлого 16.7 хувь,
ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 3.6 хувь,
бусад орлого 8.2 хувийг эзэлж байна.
Сард 1600 мянган төгрөгөөс дээш мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл, цалин хөлсний орлого 59.2 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 8.9 хувь, ХАА-н үйлдвэрлэлийн орлого 9.4 хувь, ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 9.7 хувь, бусад орлого 12.8 хувийг тус тус эзэлж байна.
 
Өнгөрсөн хугацаанд өрхийн сарын дундаж нийт зарлага 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 206.8 (16.7 хувиар) мянган төгрөгөөр өслөө.


Нийтэлсэн огноо2020-02-26