Мэндчилгээ
Эрхэм уншигчид, найз нараа,
Бид энэхүү мэндчилгээг халдварт вирустэй холбоотой түгшүүртэй цаг үед илгээж байгаадаа харамсаж байгаа хэдий ч удахгүй дэлхий нийтээрээ энэ гамшгийг даван туулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд Монгол тооллын 17-р жарны "төмөр хулгана" билэгдэлт, шинэ оны мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Mongolian Business Database (MBD) 2016 онд байгуулагдсан цагаас хойш "Таны бизнесийн гүүр нь больё" гэсэн зорилго чиглэлийнхээ хүрээнд идэвхтэй, байнгын үйл ажиллагааг хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар 7600 орчим Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын бизнес эрхлэгчид болон гадаад улс орнуудаас Монголын зах зээлийг сонирхож байгаа хөрөнгө оруулагч, ажил хэрэгч хүмүүсийн нэгдэл болон өргөжөөд байна.
Бид энэхүү бизнес эрхлэгчдийн ажил хэргийн сүлжээ, мэдээллийн сувгуудаа ашиглан тодорхой компани, хувь хүний бизнесийн сонирхлыг B2B хэлбэрээр тусгайлан дэмжиж бодит ажил хэрэг болгохийг зорьдог бөгөөд тун удахгүй Их Британи, Чех зэрэг улсуудтай холбоотой Монгол улсад шинээр хэрэгжих бизнес төслүүд зарлагдаж эхлэх болно.
Бидэнтэй байнгын ажил хэргийн харилцаатай байж, тусалж дэмжиж ирсэн Их Британи, Чех, Австрали улсуудын ЭСЯ, Британи-Монголын Худалдааны Танхим (Жон Гроган), Сидней дэхь Монгол Улсын Өргөмжит Ерөнхий Консул Найжл Финч болон Петровис компанийн хамт олонд тусгайлан талархал илэрхийлье.
Нийтэлсэн огноо2020-02-28