М.Үнэнбат: Осол гаргасан үедээ цагдаа ирэхийг хүлээж зогсох шаардлагагүй болно www.eagle.mn
Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж байгаа. Уг хуулийн төсөлтэй хамт Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үед НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат ямар өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Зам тээврийн осол гаргасан жолооч нар гомдол, саналгүй бол заавал цагдаа ирэхийг хүлээхгүйгээр зургаар баримтжуулаад мэдээллээ цахимаар даатгалын компани руугаа явуулахад л болдог болно. Түгжрэл үүсгэдэг нэг хүчин зүйл бол осол гарсан тохиолдолд заавал цагдаа ирэхийг хүлээдэг явдал. Үүнийг шийдэх зорилгоор дээрх зохицуулалтыг оруулж байгаа юм" гэв.
Нийтэлсэн огноо2025-07-03