1 OECD UPGRADES COUNTRY RISK CLASSIFICATION OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      2 AIR CHINA C909 MAKES INTERNATIONAL DEBUT FLIGHT ON MONGOLIA ROUTE WWW.CHINADAILY.COM.CN  PUBLISHED:2025/07/02      3 PRIME MINISTER OF MONGOLIA HIGHLIGHTS ITS COMMITMENT TO STABLE AND RELIABLE EXTERNAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      4 MONGOLIA’S STRATEGIC SHIFT TOWARD CENTRAL ASIA WWW.CASPIANPOST.COM PUBLISHED:2025/07/02      5 MONGOLIAN FILMMAKERS TAKING STEPS TOWARD PRESENTING THEIR PROJECTS TO INTERNATIONAL PRODUCERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      6 7 BILLION MNT LOST TO TELEGRAM SCAMS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/07/02      7 A TOTAL OF 12 WILDFIRES EXTINGUISHED THROUGHOUT MONGOLIA WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/07/02      8 WORLD BANK APPOINTS NEW COUNTRY DIRECTOR FOR PAKISTAN WWW.WORLDBANK.ORG PUBLISHED:2025/07/01      9 MONGOLIAN NATIONAL APPOINTED AS UN RESIDENT COORDINATOR IN KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      10 MONGOLIA AND EURASIAN ECONOMIC UNION SIGN INTERIM FREE TRADE AGREEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/01      “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ САЙЖИРСАН 10 БУУДЛЫН НЭГ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ТЭЦ-5 ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОХ УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД ДОТООД, ГАДААДЫН 8 ААН ОРОЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     #1: ₮6.3 ТЭРБУМЫГ ҮРСЭН БАРИМТ: НӨЛӨӨЛӨГЧ АВЧРАХ, ФЕСТИВАЛЬ, ХУРАЛ ХИЙХ МӨНГИЙГ БОАЖЯ-НЫ ТНБД С.ЦОГТГЭРЭЛ ГАНЦ ХОЛБООНД ӨГЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧДАД ГАВЬЯАТ ЦОЛ ОЛГОЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     Н.НАНДИНХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ, NCAA-Д ТОГЛОХООР БОЛЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУДАД МОНГОЛЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ БАГА ЗЭРЭГ НЭМЭГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ШИНЭ ТОЙРОГ АВТО ЗАМ ТӨСЛИЙН I ТОЙРОГ ЗАМЫН ТЭЗҮ-ИЙГ БАТАЛЛАА WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ДЭЛХИЙН БАНКНЫ ПАКИСТАН ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР МОНГОЛ ХҮН ТОМИЛОГДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ, НАЙДВАРТАЙ ГАДААД ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД АНХААРЧ БУЙГ ТОДОТГОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01     Х.НЯМБААТАР ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС БОСГОСОН 500 САЯ ДОЛЛАРЫН БОНДОО АРИЛЖААНЫ БАНКУУДАД БАЙРШУУЛЖ, 5.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХҮҮГИЙН АЛДАГДАЛД ОРЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/01    

“Чингис хаан” нисэх буудал дэлхийн хамгийн их сайжирсан 10 буудлын нэг болов www.montsame.mn

“Чингис хаан” олон улсын нисэх буудал энэ оны дэлхийн хамгийн их ахиц гаргасан нисэх буудлын жагсаалтад анх удаа багтжээ.
Энэхүү жагсаалтыг агаарын тээврийн салбар дахь нэр хүнд бүхий Skytrax байгууллага гаргадаг бөгөөд зорчигчийн үйлчилгээ, аюулгүй байдал, технологийн шийдэл зэрэг олон үзүүлэлтээр үнэлдэг. Манай улс Казаxстаны Алматы, Тайландын Бангкок, Их Британийн Лондон Гатвик, Тайванийн Таоюань зэрэг бүс нутгийн томоохон төвүүдтэй зэрэгцэн үнэлэгджээ. 
Чингис хаан нисэх буудал 2021 онд ашиглалтад орсноос хойш үйлчилгээгээ шат дараатай сайжруулсаар ирсэн. 2024 оноос эхлэн автомат бүртгэл, зорчигчийн урсгал удирдлагын систем, ухаалаг мэдээллийн самбар зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлж, олон улсын үнэлгээний байгууллагуудаас эерэг дүгнэлт авч эхэлжээ. Мөн “One ID” системийг үе шаттай нэвтрүүлж буй нь зорчигчийн нэвтрэх процессыг хялбарчилж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангах нөхцөл бүрдүүлж байна. Цаашид олон улсын зорчигчдын гол зангилаа болох зорилтын хүрээнд бүс нутгийн төвүүдтэй өрсөлдөхүйц түвшинд үйлчилгээгээ улам сайжруулна. Энэхүү амжилт нь зөвхөн дэд бүтэц бус, менежмент, стандарт, хэрэглэгчийн туршлагыг олон улсын түвшинд ойртуулсны илрэл боллоо хэмээн Зам, тээврийн яам мэдээлэв.
Энэ оны жагсаалтыг Берлиний Бранденбург, Алматы, Бангкок Суваннапум, Лондон Гатвик зэрэг буудал тэргүүлж байна. Мөн жагсаалтад Филиппиний Себу, Доминиканы Пунта Кана, Энэтхэгийн Мумбай зэрэг Азийн болон далайн бүсийн орнууд багтжээ.

 



Нийтэлсэн огноо2025-07-02