1 EMPEROR MEETS REPORTERS AHEAD OF VISIT TO MONGOLIA WWW.3.NHK.OR.JP PUBLISHED:2025/07/03      2 WOOD ADVANCES RARE EARTH ELEMENTS PROJECT IN MONGOLIA WWW.MININGWEEKLY.COM  PUBLISHED:2025/07/03      3 THE BANK OF MONGOLIA PURCHASES 5.9 TONS OF PRECIOUS METALS IN FIRST HALF OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/03      4 THE EUROPEAN UNION BRINGS CREATIVE ENERGY TO PLAYTIME 2025 FESTIVAL WWW.EEAS.EUROPA.EU  PUBLISHED:2025/07/03      5 MIAT LAUNCHES SHANGHAI-ULAN BATOR FLIGHTS WWW.GLOBAL.CHINADAILY.COM.CN PUBLISHED:2025/07/03      6 SANDVIK WINS MAJOR MINING EQUIPMENT ORDER IN MONGOLIA WWW.MARKETSCREENER.COM PUBLISHED:2025/07/03      7 NINE STATE-OWNED ENERGY COMPANIES IN WESTERN REGION CONSOLIDATED INTO FOUR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/03      8 OECD UPGRADES COUNTRY RISK CLASSIFICATION OF MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      9 AIR CHINA C909 MAKES INTERNATIONAL DEBUT FLIGHT ON MONGOLIA ROUTE WWW.CHINADAILY.COM.CN  PUBLISHED:2025/07/02      10 PRIME MINISTER OF MONGOLIA HIGHLIGHTS ITS COMMITMENT TO STABLE AND RELIABLE EXTERNAL ENVIRONMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/07/02      Г.ЗАНДАНШАТАР: ХҮН ТӨВТЭЙ ХАНДЛАГА ТӨРИЙН АЛБАНЫ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ БОЛОХ ЁСТОЙ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03     УЛААНБААТАР-МОСКВА ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГИЙГ ЭНЭ ОНЫ СҮҮЛЭЭР СЭРГЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03     ИГАВАХАРА МАСАРҮ: ЯПОНЫ ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН, ЭРХЭМ ДЭЭД ХАТНЫ АЙЛЧЛАЛ НЬ ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНД ШИНЭ ХУУДСЫГ НЭЭХ АЛХАМ БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03     МИАТ ТӨХК ШАНХАЙ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГЭЭ НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03     5.0 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03     "ТЭЦ-3"-Д ҮҮССЭН ЦАХИЛГААН ДУТАГДЛЫГ БӨӨРӨЛЖҮҮТЭЭС ЭВСЭЛ ӨМӨЗО-ООС ИМПОРТОЛЖ НӨХНӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03     М.ҮНЭНБАТ: ОСОЛ ГАРГАСАН ҮЕДЭЭ ЦАГДАА ИРЭХИЙГ ХҮЛЭЭЖ ЗОГСОХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/07/03     “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДАЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ САЙЖИРСАН 10 БУУДЛЫН НЭГ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     ТЭЦ-5 ТӨСЛИЙН ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОХ УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД ДОТООД, ГАДААДЫН 8 ААН ОРОЛЦЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02     #1: ₮6.3 ТЭРБУМЫГ ҮРСЭН БАРИМТ: НӨЛӨӨЛӨГЧ АВЧРАХ, ФЕСТИВАЛЬ, ХУРАЛ ХИЙХ МӨНГИЙГ БОАЖЯ-НЫ ТНБД С.ЦОГТГЭРЭЛ ГАНЦ ХОЛБООНД ӨГЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/07/02    

Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой www.zindaa.mn

Төрийн албан хаагчдын үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ. Тэрбээр, төрт ёсны түүх хоёр мянганы тэртээгээс нааш Их Монголын Эзэнт гүрнээр өртөөлөн, Богд хаант Монгол Улс, Ардын засаг, Ардчилсан төрийн түүхийг бүтээсэн он жилүүдийн товчоонд нэгэн цоо шинэ хуудас бичигдсэн нь өдгөөгөөс гурван арваны тэртээ Монгол Улс Төрийн албаны тухай тусгайлсан хуультай болж, төрийн албаны төв байгууллага Төрийн захиргааны албаны зөвлөл байгуулагдсан үйл явдал мөн хэмээн онцлоод өнгөрсөн 30 жилийн хугацаанд мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэддээ чин шударгаар үйлчилдэг шинэ төрийн, шинэ тогтолцоог төлөвшүүлэх, төрийн алба хаагчийн үйл ажиллагааг эрх зүйгээр дархлан баталгаажуулахад Төрийн албаны зөвлөл томоохон үүрэг гүйцэтгэсэн. Цаашдаа ч эрхэм журамт энэ үүргээ Төрийн албаны зөвлөл нэр төртэй гүйцэтгэсээр байна гэдэгт огт эргэлзэхгүй байна гэв.
Мөн төрийн албаны үүрэг, үйлчилгээ, шинж төрх, ач холбогдлын шинэтгэл өчигдрөөр биш, өнөөдрөөр амьсгалж, ирээдүйд тэмүүлж байх учиртай. Засгийн газар БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийг төлөвшүүлэх шинэтгэлийг эхлүүлэхээ зарласан гээд БҮТЭЭМЖТЭЙ ТӨР-ийн албан хаагчдад  тавигдах шаардлагуудыг сануулсан юм. Нэгдүгээрт, төрийн албан хаагчид аливаа асуудлыг тогтолцооны түвшинд буюу том зургаар хардаг байх ёстой. “Гал унтраах” байдлаар асуудалд хандах биш, уг шалтгаан, үр дагавар, орчин, хамаарлыг нэгтгэн дүгнэх аналитик сэтгэлгээ төрийн алба хаагчийн бусдаас ялгарах үндсэн шинж мөн. Хоёрдугаарт, хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой. Иргэдийн санал, хүсэлт, хандлага, зан үйл, сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг байвал Та иргэддээ хүлээн зөвшөөрөгдөнө. Төрийн байгууллагын бодлого, шийдвэрийг хүнд зориулан “урлах” нь чухал. 
Гуравдугаарт, төрийн албан хаагч цахим орчинд ажиллах мэдлэгтэй, өгөгдөлд суурилан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагатай. 
Дөрөвдүгээрт, асуудлыг иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, бусад оролцогч талуудтай бодлогын түвшинд, нэг зүгт харж, нэгдмэл зүтгэлээр шийдвэрлэх ур чадвар төрийн алба, алба хаагчид амин чухал болж байна. Төрийн бодлого зөвхөн хууль тогтоомж, бичиг цаасаар хязгаарлагдахгүй, эдгээр шаардлагыг хангахуйц чадвар, мэдлэг, хандлагаар үр дүнд хүрнэ гэдгийг ямагт санаж, сахиж явахыг Та бүхэндээ хандан уриалъя гэв. 
Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд, Монгол Улсын Засгийн газар төрийн албаны бүтээмж, үр ашгийг эрхэмлэж, шударга, тогтвортой, иргэн төвтэй, ёс зүйтэй, итгэл даах төрийн албаны тогтолцоог төлөвшүүлэхийн төлөө Та бүхэнтэй тууштай хамтран ажиллаж, аливаа сайн санаачилга, үр дүнтэй оролцоог дэмжин ажиллах болно хэмээв.



Нийтэлсэн огноо2025-07-03