1 CONSTRUCTION BEGINS ON FIFTH THERMAL POWER PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      2 AWARDS CEREMONY HELD FOR OUTSTANDING TAXPAYERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      3 STATE HEALTH INSURANCE FAILS, PRIVATE COVERAGE IS IN ‘GRIP’ WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/04      4 MONGOLIAN BASKETBALL PLAYERS ACHIEVE AN IMPRESSIVE VICTORY OVER PROFESSIONAL AMERICAN PLAYERS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/04      5 “MONGOLIA’S 17-PLACE RISE IN PRESS FREEDOM INDEX MARKS PROGRESS,” PM SAYS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      6 46,306 PEOPLE REGISTERED FOR “ULAANBAATAR MARATHON-2026” WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/04      7 TSENDBAATAR CLAIMS 15TH WIN, SECURES WBC SILVER TITLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      8 OVER 13.2 MILLION NEWBORN LIVESTOCK RECORDED NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      9 GREEN LICENSE PLATES TO BE ISSUED FOR ELECTRIC VEHICLES UNDER THE 'CHULUULYE' INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      10 MONGOLIA, UN REVIEW COOPERATION AND SET PRIORITIES AHEAD OF COP17 WWW.ZMS.MN PUBLISHED:2026/05/02      Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЕСДҮГЭЭР САРЫН 1 ГЭХЭД БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТИЙГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГ НАРНЫ ЗАМТАЙ ХОЛБОХ АВТО ЗАМ БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     ТАНИЛЦ: ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ААН-ҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     БОХИР УСНЫ 40 ОРЧИМ КМ ШУГАМЫГ ШУУДУУ УХАЛГҮЙ ДОТОРЛОХ ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДЭД ГАДААД ПАСПОРТ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ЯЛ ОНООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ОЮУТ ОРДЫГ 1.2 САЯ ТОНН МЕТАЛЛ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ БОЛОХЫГ ТОГТООВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ХУУЧНЫ ОРОН СУУЦНУУДЫН ГАДНА ФАСАД ДЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ 65 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ИПОТЕКИЙН ГАЦАА БОЛ САНХҮҮЖИЛТИЙН БИШ ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     ТАТВАРЫН ДАРАМТАНД СӨХӨРСӨН ААН-ҮҮД ХААЛГАА БАРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 9.9 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Петровис Группээс COVID-19 халдварыг илрүүлэх 3,000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа www.eagle.mn

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис Группээс коронавируст халдвар (COVID-19)–ыг шуурхай илрүүлэх 40 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.
 
Энэхүү оношлуур нь коронавирусийн үүсгэгчийг чанарын аргаар тодорхойлох түргэвчилсэн кассетан оношлуур бөгөөд ISO 13485:2016 сертификатаар баталгаажсан, АНУ-ын CTK Biotech компанийн брэнд бүтээгдэхүүн юм. Манай улсын Эрүүл мэндийн яаманд бүртгэгдсэн, бүтээгдэхүүний чанар нь баталгаажсан тус оношлуур вирусийн халдварыг 10 минутад илрүүлнэ.
 
Дэлхий даяар тархаж буй коронавируст халдвар (COVID-19)-ын тохиолдол манай улсад бүртгэгдээд буй энэ үед ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсийн тэргүүн эгнээнд ажилладаг улсын, нийслэлийн болон аймгийн онцгой комиссуудад Петровис Группийн зүгээс 15 сая төгрөгийн өртөг бүхий шатахуун хандивласан бол энэ удаад дахин эрүүл мэндийн салбарт 40 сая төгрөгийн өртөг бүхий 3000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлаж, хувь нэмрээ орууллаа.
 
Петровис Группээс COVID-19 халдварыг илрүүлэх 3,000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа
Батламжийг Петровис Ойл ХХК-ийн Ерөнхий захирал С.Энх-Амгалан ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргалд хүлээлгэн өглөө.
 
Төр засгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон ард иргэдийн идэвх зүтгэл, сахилга батын үр дүнд улс орондоо үүсээд буй коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг эрдэнэт хүний амь насны эрсдэлгүй даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.


Нийтэлсэн огноо2020-03-30