1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ноолуурын үнэ ₮60 мянгаас хэтрэхгүй байх тоцоог МҮХАҮТ гаргажээ www.zgm.mn

Ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүд 259.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна
COVID­-19 цар тахлаас болж худалдаа, үйл­чилгээ, соёл урлаг, агаарын тээвэр, зочид буудал, аялал жуулчлал хамгийн их хохирол амсаж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод буй. Ноолуурын эцсийн бүтээгдэхүүний дотоодын борлуулалтад гаднын жуулчдын худалдан авал авалт томоохон байр суурь эзэлж ирсэн. 2020 оны хувьд Монголд ирэх жуулчдын тоо эрс буурах нь тодорхой болсон . Уг нь манай улс жилд хагас сая жуулчин хүлээн авч, ирсэн жуулчдын дийлэнх нь ноолууран бүтээгдэхүүний борлуулалтад багагүй нэмэр болдог. Үүнээс гадна Улаанбаатарт болох олон улсын томоохон хурал, чуулганы үеэр ноолууран бүтээгдэхүүний борлуулалт эрс сайжирдаг. Харин энэ жилийн хувьд гаднын жуулчин, зочдоос олох орлого үлэмж буурах нь тодорхой болоод байна. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн байдал, хэрэгцээ” судалгаа явуулж, үүнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцжээ. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүд 276.6 тонн түүхий ноолуур, 77 тонн угаасан ноолуур, 396 тонн самнасан ноолуур, 248.4 тонн утас, 992 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүний нөөцтэй байна. Урьдчилсан тооцооллоор, энэ онд 3.7 мянган тонн түүхий ноолуур шаардлагатай аж. Зарим аж ахуйн нэгжүүд цар тахлын нөхцөл байдлаас эрэлт эрс буурсан учир одоогоор тооцох боломжгүй гэж хариулжээ. Харин түүхий ноолуурын дотоодын үнийн хувьд аж ахуйн нэгжүүдийн 41 хувь буюу дийлэнх нь 50­-70 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна гэсэн хүлээлттэй байна. Судалгаанд оролц­сон аж ахуйн нэгжийн 18 хувь нь 90 мянган төгрөгөөс дээш байна гэжээ. Цар тахлаас шалтгаалан тулгарах эдийн засгийн хямралыг 2009 оноос хойш тохиолдож байсан хямралуудын үр дагавартай адилхан тусна гэж өөдрөгөөр тооцоход энэ онд түүхий ноолуурын дотоодын үнэ ойролцоогоор 60 мянган төгрөг байх тооцоог МҮХАҮТ гаргажээ.
Тансаг хэрэглээний зах зээл ганхаж, дэлхий ертөнц орвонгоороо өөрчлөгдөж байна. Компаниуд хөрөнгө оруулалтаа эргэн харж, хүмүүсийн амьдралын хэмнэлд ихээхэн өөрчлөлт гарч, урьдын тогтсон хандлага, ужиг болсон үзэлд хүн төрөлхтөн цэг хатгахад хүрэв. 2020 он тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьд хүнд жил болохоор байна. Бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч, эрэлт саарч, нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсэхээр байгаа нь багагүй сорилт, бэрхшээл авчрах бололтой. COVID-19 вирусийн улмаас дэлхийн боловсруулсан ноолуурын зах зээлд голлох байр суурь эзлэх Европын орнууд, түүний дотор Итали, Англи, Герман улсын хувьд эдийн засаг нь энэ онд эрс муудахаар байна. Тэр тусмаа Итали улсын хувьд нөхцөл байдал тун амаргүй болж эхэлсэн билээ. БНХАУ 2018 онд самнасан ноолуурынхаа 60 орчим хувийг Итали улс руу экспортолсон. Харин энэ оны хувьд угаасан болон самнасан ноолуурын эрэлт, хэрэгцээ ердийн үеийнхээс хэд дахин буурч болзошгүй байна. Эргэн сануулахад, 2009 оны эдийн засгийн хямрал, 2015­-2016 оны эдийн засгийн хүндрэлийн үед түүхий ноолуурын үнэ 24­-25 хувиар, самнасан ноолуурын экспортын дундаж үнэ 30­-31 хувь тус тус буурч байв. Тэгвэл өнөөдөр энэ байдал дахин тохиох эрсдэл нэн өндөр болжээ. Ноолуурын зах зээлийн индикатороос үзвэл, 2018 оноос хойш үнийн индекс тасралтгүй буурсаар. БНХАУ, Иран, Монгол Улсын индекс 1999, 2009-­2010, 2016-­2018 онд бууралттай байжээ. Дэлхийн ноолуурын зах зээлд жилд дунджаар 24 мянган тонн ноолуур бэлтгэдэг. Үүнээс БНХАУ дангаараа 12 мянган тонн буюу 50 хувийг, Монгол Улс 9.6 мянган тонн буюу 40 хувийг нийлүүлж байна. Ноолуур боловсруулах үйлдвэрлэлээр Итали, Их Британи улс тэргүүлж ирсэн. Манай улс өнгөрсөн онд 9.6 мянган тонн ноолуур бэлтгэсэн. Угаасан ноолуураа 100 хувь Хятад руу, самнасан ноолуурын 85 хувийг Итали, үлдсэн хувийг Их Британи, БНСУ болон бусад улсад руу экспортолжээ. Ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувь нь зээлийн үлдэгдэлтэй, зээлийн үлдэгдлийн хэмжээ нь 259.3 тэрбум төгрөг байна. Засгийн газраас энэ хавар ноолуурын үнэ 100 мянган төгрөгөөс доош буурахгүй гэж мэдэгдсэн боловч дотоодын зах зээлд нэг килограмм ноолуур Эмээлт зах дээр 80 мянган төгрөг хүрэхгүй байна. Сайдын үгэнд итгэж 80 мянган төгрөгөөр ноолуураа өгөх гэж байснаа хойшлуулсан малчид ам муутайхан сууна. Уг нь эрэлт, нийлүүлэлт л зах зээлийн үнийг тодорхойлох учиртай. Гэтэл төрөөс ноолуурын үнийг хүчээр тогтоох гэж оролдсон нь өнөөдөр хад мөргөж байна. Аж ахуйн нэгжүүд 100 мянган төгрөгөөр ноолуур худалдан авч, түүхий эдээ бэлдлээ гэхэд ирэх хавар олонх нь дампуурсан байна гэж мэдэгдлээ. Эдийн засаг улам хүндэрч байгаа энэ үед ноолууран бараа, бүтээгдэхүүний борлуулалт буурч, томоохон дүнтэй худалдан авалтууд цуцлагдаж эхэлсэн байна. Харин энэ үед зах зээлийн үнийг төр хүчээр тогтоох бус, арай өөр бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатайг хувийн хэвшлийнхэн хүсэж байна.


Нийтэлсэн огноо2020-04-09