1 GOVERNMENT TO LIBERALIZE ENERGY PRICES BY END OF YEAR WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      2 MONGOLIA’S MEAT EXPORTS TO MIDDLE EAST REACH USD 60 MILLION WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/25      3 NO DISRUPTIONS IN FUEL SUPPLY; DOMESTIC RESERVES AT NORMAL LEVELS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/25      4 S. KOREA, MONGOLIA DISCUSS ACCELERATING ECONOMIC PARTNERSHIP NEGOTIATIONS WWW.ENGLISH.KYODONEWS.NET PUBLISHED:2026/03/25      5 SOUTH KOREA CHANGES KOREAN SPELLING OF MONGOLIAN CAPITAL TO RESPECT LOCAL PRONUNCIATION WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/03/25      6 FROM FORECASTS TO FORESIGHT: STRENGTHENING MONGOLIA’S CLIMATE INTELLIGENCE THROUGH PARTNERSHIP WWW.UNDP.ORG PUBLISHED:2026/03/25      7 MONGOLIA WANTS TO INCREASE IMPORTS OF OIL, PETROLEUM PRODUCTS FROM KAZAKHSTAN WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/03/24      8 CHAIRMAN UCHRAL HOLDS TALKS WITH CHAIRMAN ZHAO LEJI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      9 MONGOLIA-UK ROUNDTABLE MEETING HELD WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/03/24      10 RESIDENTS OF UVS PROVINCE EXPRESS SUPPORT FOR BILL TO RECALL PARLIAMENT MEMBERS WWW.GOGO.MN PUBLISHED:2026/03/24      "KFC, PIZZA HUT” НЭРИЙГ АШИГЛАСАН ЗАЛИЛАНГИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ ДОЛОО ХОНОГТ ₮1.1 ТЭРБУМД ХҮРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 35 ХУВИЙГ “ОЮУ ТОЛГОЙ” ХИЙЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     "ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНИЙГ 300 ТӨГРӨГӨӨР НЭМЭХЭЭР БОЛЛОО" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     Д.БАЯСГАЛАН: ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХЭЛСЭН БҮХЭН ОР ҮНДЭСГҮЙ, БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛС WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     ТӨРИЙН ОРОН СУУЦЫГ ИРГЭДЭД ХӨЛСЛҮҮЛЭХ, ӨМЧЛҮҮЛЭХ, БОРЛУУЛАХ ШИНЭЧИЛСЭН ЖУРАМ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/25     Ж.ЭНХБАЯР: КОРОНАВИРУСТ ЦАР ТАХЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛСЭНТЭЙ АДИЛ ДАЙНЫ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     МАН-ЫН ДАРГА Н.УЧРАЛ ХКН-ЫН ТӨВ ХОРООНЫ УЛС ТӨРИЙН ТОВЧООНЫ БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН ЦАЙ ЧИТАЙ УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     Ж.ЭНХБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ 20 ХУВИАР НЭМЭГДЭХЭД ИНФЛЯЦ НЭГ ХУВИАР ӨСӨХ МАГАДЛАЛТАЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     “АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ” ХЭЛЭЛЦЭЭРТ БЭЛТГЭЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24     БОРТЭЭГИЙН ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ ХАМТРАН АЖИЛЛАХААР 7 АЖ АХУЙН НЭГЖ, КОНСОРЦИУМ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/03/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

OSAC-аас Монгол Улсыг “аюултай” гэж үнэлжээ www.zgm.mn

Хилийн чанад дахь аюулгүй байдлын зөвлөл (OSAC)-өөс гаргасан тайланг дэлхийн өнцөг булан бүрт мөрдлөг болгодог
Дэлхийн улсуудад байрлах АНУ-ын Элчин сайдын яамдын дэргэд судалгааны баг ажилладаг. АНУ-ын бизнесийн байгууллагууд, хувь хүмүүст хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой улсуудынх нь нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх зорилгоор 1985 онд байгуулагдсан “Хилийн чанад дахь аюулгүй байдлын зөвлөл” (OSAC) нь дэлхийн улс орнуудын гэмт хэрэг, аюулгүй байдлын талаарх тайланг жил бүр гаргадаг. Тус байгууллага өдгөө гадаад орон дахь аюулгүй байдлын асуудлаар хэрэгцээт дэмжлэг, хэрэгслээ авдаг хамтын ажиллагааны томоохон байгууллага болон өргөжсөн. OSAC-ын тайлантай хувийн хэвшлийнхэн болон тухайн улсад жуулчлах сонирхолтой иргэд хамгийн түрүүнд танилцаж, нөхцөл байдлыг үнэлж, шийдвэрээ гаргадаг аж. OSAC-аас өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд “Монгол Улсын гэмт хэрэг, аюулгүй байдлын тайлан-2020”-ыг гаргажээ. Харамсалтай нь манай улсын салбар бүр аюултай, хууль бус, чадамжгүй байдалтай хэмээн дүгнэгдэж, дэлхийн чихнээ “нүүрээ улалзуулах” боллоо. Улс төрийн хүчирхийлэл, бэлгийн дарамт, хар тамхи, хүний наймааны бүлэглэлтэй, гудамжны гэмт хэрэг түгээмэл, согтууруулах ундааг хэт их хэрэглэдэг, тээврийн хэрэгслийн осол маш их, дэд бүтэц муу, эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй гэх мэтчилэн олон “муу дүн” авсан уг тайлантай дэлхийн өнцөг булан бүрт танилцаж байна. Улаанбаатар хотноо шинээр байгуулагдсан Бүс нутгийн аюулгүй байдлын зөвлөлийнхөн 24 цагаар тайлантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг аж. Мөн Монголын цагдаа, төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнууд нь англи хэл мэддэггүй учир гадаад хэлээр ярьдаг хуульчдын танилцуулга бүхий жагсаалт санал болгодог байна. Монголчуудын дийлэнх нь гадаадын бизнес эрхлэгчдийг “байгалийн баялгийг нь мөлждөг” гэж үздэг бөгөөд энэ чиглэлээр төрийн бус байгууллага, хөдөлгөөнүүд эсэргүүцлийн үйл ажиллагаа эрчимтэй явуулдаг гэж уг тайланд анхааруулжээ. Тайланд онцлох хэдэн салбарын талаар хэрхэн дүгнэснийг товчхон хүргэе.
УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ
Улс төрийн хүчирхийллийн бичлэг бүхий газар
АНУ-ын Төрийн департаментын зүгээс Монгол Улсыг Засгийн газрынхаа ашиг сонирхолд чиглэсэн буюу нөлөөлж буй улс төрийн хүчирхийллийн бичлэг бүхий газар гэж үнэлсэн. Хотын төвд тайван жагсаал хааяа тохиолддог боловч сонгуулийн ирц харьцангуй бага байдаг.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Монголын ихэнх эмнэлэг барууны стандартад нийцдэггүй
Эмч, яаралтай тусламжийн ажилтнууд нь мэргэжлийн хүмүүс боловч сургалт, тоног төхөөрөмж хангалтгүй. Архаг өвчтэй жуулчид Монголд тусгай эм авах боломжгүй тул зорчихоос татгалзаарай. Брэндийн эм, эмнэлгийн хэрэгслийг олоход хэцүү, улсын эмнэлгүүд нь ихэвчлэн нөөцгүй. Иймд олон улсын эрүүл мэндийн даатгал авахыг зөвлөе.
БЭЛГИЙН ДАРАМТ
Гудамжны бэлгийн дарамт ихтэй, эмэгтэйчүүдэд аюултай газар
Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл нь Монгол Улсад ноцтой асуудал болоод байна. Эмэгтэй зочид ажлын байран дээр болон гудамжинд бэлгийн дарамтанд өртөж болзошгүй. 2016, 2017 онд түүхийн дурсгалт газарт эмэгтэй жуулчид хүчирхийлэлд өртөж байсан бол 2018 онд АНУ-ын иргэн эмэгтэйг хүчиндсэн хэрэг гарсан.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
Тэмдэглэгээтэй таксинаас бусад нь аюултай
Зөвшөөрөлтэй таксинаас бусад хувийн автомашинаар үйлчлүүлэх аюултай. Тоолуургүй учир илүү мөнгө авах, жолоочтой зөрчилдсөнөөс хүчирхийлэлд өртөх аюултай. Нийтийн тээвэр нь ашиглалтын шаардлага хангаагүй учир осол гаргаж, зорчих үед хулгайд эд зүйлээ алдаж болзошгүй. Төмөр замаар явах нь хамгийн аюулгүй ч 2018 онд гаднын есөн зорчигч гэмтэж байв.
ХАР ТАМХИ
Монголын цагдаагийн газар хар тамхины наймааг улам нэмэгдэж буй аюул гэж үздэг
Хар тамхины наймаатай холбоотой гэмт хэрэг 2018 онд улсын хэмжээнд ердөө 195 гарсан бол 2019 онд хүнд гэмт хэргийн 30-аас дээш хувийг эзэлж байна. Мэдэгдэж байгаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд нь хүний наймаа, хар тамхины наймаатай холбоотой гэж цагдаагийн байгууллага нь мэдэгдэв. Ихэнх үйл ажиллагаа нь Хятад, Оросоос гаралтай боловч гэмт хэргийн ертөнцөд улам нэвтэрсээр байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛ
Тус улсад рихтерийн хэмжээсээр 4.0-4.4 баллын хүчтэй газар хөдлөлт байнга болдог
Ихэнх газар хөдлөлт нь уулархаг нутгийн баруун хэсэгт төвлөрдөг ч сүүлийн жилүүдэд ихэсч байгаа. Стандартын дагуу баригдаагүй орон сууцны олон барилгаас болж харьцангуй бага хэмжээний газар хөдлөлтөд Улаанбаатар хот сүйрэх вий гэсэн болгоомжлол бий.
АГААРЫН БОХИРДОЛ
Өвөл Улаанбаатар хотын агаарын чанар дэлхийн хамгийн муу үзүүлэлтийг заадаг
Улаанбаатар хотод гадаа удаан хугацаа өнгөрөөх бол N95, N99 стандартын маск ашиглах нь зүйтэй. Өвлийн агаарын бохирдол нь астма, харшил, амьсгалын замын өвчин үүсгэж болзошгүй. OSAC вакцины талаарх нэмэлт мэдээлэл болон АНУ-ын эрүүл мэндийн удирдамжийг санал болгодог.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН
Улаанбаатарт жолоо барих нь хэцүү бөгөөд аюултай
Улаанбаатар хотод маш олон удаа бага зэргийн хохиролтой осол гардаг. Жолооч нар хамгаалалтын бүсээ зүүдэггүй ба хуучирсан автомашинууд нь осолдох аюултай. Согтуу жолооч нар ноцтой аюул заналхийлж байгаа бөгөөд ялангуяа баяр тэмдэглэх үеэр согтууруулах ундаатай холбоотой осол эрс нэмэгддэг.
ЧУХАЛ ДЭД БҮТЭЦ
Эрчим хүчийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг одоо болтол хэлэлцэж байна
Хотын нийт цахилгаан эрчим хүчний 70 хувь, дулааны 50 хувь нь шинэчлэлт хийх шаардлагатай нэг цахилгаан станцаас гардаг. Эдийн засгийн өсөлт, эрчим хүчний эрэлт хэрэгцээ хотын эрчим хүчний сүлжээнд ноцтой сөргөөр нөлөөлж байна. Эрчим хүчийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг одоо болтол хэлэлцэж байна. Алслагдсан бүсэд зорчих бол хиймэл дагуулын утас ашиглах нь зүйтэй.


Нийтэлсэн огноо2020-05-21