СЯ: V/23-нд Гашуунсухайт боомтоор 643, Шивээхүрэнгээр 312 автомашин нүүрс экспортолсон www.bloombergtv.mn
Нүүрсний экспортын өдрийн гарц нэмэгдэж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гарагт Гашуунсухайт боомтоор 643 автомашин, Шивээхүрэн боомтоор 312 автомашинаар нүүрс экспортолсон талаар Сангийн яам мэдээллээ.
Оны эхнээс хойш тавдугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 5.6 сая тонн чулуун нүүрсийг 458.7 сая ам.доллароор экспортолсныг Гаалийн ерөнхий газрын урьдчилсан гүйцэтгэлд дурджээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5-2.6 дахин бага хэвээр байна. Өнгөрсөн оны мөн үед нэг тэрбум 200 сая ам.долларын экспорт хийгээд байсан бол энэ онд 460 хүрэхгүй сая ам.долларын экспорт хийжээ. Харин долоо хоногоор үзвэл нүүрсний экспорт сэргэснээс хойш буюу гуравдугаар сарын 23-наас хойш хамгийн их экспорт хийжээ.
Нийтэлсэн огноо2020-05-26