5.3 сая толгой мал отроор өвөлжинө www.eagle.mn
Улсын хэмжээнд 14.0 мянган малчин өрхийн 5.3 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих мэдээтэй байна. Отроор өвөлжиж, хаваржих нийт малын 0.5 сая нь өөр аймгийн нутагт, 1.2 сая нь өөрийн аймгийн бусад сумдад, 0.2 сая толгой мал сум дундын отрын бүсэд, 0.5 сая толгой мал аймаг дундын отрын бүс нутагт, 1.0 сая толгой мал хилийн зурвас нутагт, 1.7 сая толгой мал улсын тусгай хамгаалалттай газар нутагт тус тус өвөлжих хүсэлт гаргасныг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохицуулалт хийж байгаа аж.
Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр 11 аймгийн 36 сумын хил орчмын газар нутагт 404 малчин өрхийн 304.4 мянган малыг өвөлжүүлж, хаваржуулах боломжтой бөгөөд аймаг, сумдаас хилийн зурвас газарт 2.5 мянган малчин өрхийн 1.05 сая толгой мал өвөлжиж, хаваржих хүсэлт гаргажээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон хилийн зурвас газарт мал өвөлжүүлж, хаваржуулах боломжийг дахин тодотгож нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа юм байна.
Нийтэлсэн огноо2026-11-26





