ГЕГ: VI/01-ний байдлаар гадаад худалдааны алдагдал 131.5 сая ам.доллар болов www.bloombergtv.mn
Он гарснаас хойш зургаадугаар сарын нэгний байдлаар гадаад худалдааны алдагдал 131.5 сая ам.доллар хүрсэн байна.
Өмнөх онд 948 сая ам.долларын ашигтай гарч байсантай харьцуулахад ийнхүү мууджээ. Энэ хугацаанд нийт экспорт хоёр тэрбум ам.доллар болж, жилийн өмнөхөөс 40.4 хувиар буурсан байна. Тухайлбал: чулуун нүүрсний экспортын үнийн дүн жилийн өмнөхөөс 59.6 хувиар буурч, зэсийн баяжмал 31.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн оны эхний таван сард нийт импорт 2.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 324 сая ам.доллар буюу 13.1 хувиар буурсан байна. Үүнээс суудлын автомашины биет импорт жилийн өмнөхөөс 29.2 хувиар буурсан нь нөлөөлжээ. Мөн энэ хугацаанд нийт 17.5 сая ширхэг амны хаалт, 87.5 мянган ширхэг шинэ төрлийн “коронавирус”-ийн оношлуур импортолсон байна.
Нийтэлсэн огноо2020-06-02