1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монголд Дарханы зам, шинэ Төв цэвэрлэх байгууламж зэрэг томоохон төсөлд ажиллахаар 190 гадаад ажилтан иржээ eagle.mn

Гадаад харилцааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр хэрхэн ажиллаж байгаагаа танилцуулав.
 
ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг "Хөрш орнуудтайгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа сэргээх нь нэн тэргүүний зорилго болж байна.
 
Үүнд чиглэсэн тодорхой арга хэмжээг БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлж байгаа нь хилийн боомтын "Ногоон гарц" түр журам юм.
 
Энэ журам хэрэгжиж эхэлснээр монгол жолооч нар Хятадын хилээр нэвтэрч ачаа бараа тээвэрлэх боломж өргөжиж, хялбаршсан. Мөн хоёр орны хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрт зайлшгүй оролцох шаардлагатай инженер, техникийн ажилтнууд зорчих боломжийг нээсэн.
 
Иргэд, аж ахуйн нэгжүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал зэргийг худалдан авах үйл ажиллагааг хялбаршуулж, цахим худалдааг дэмжих заалт мөн дээрх журамд тусгагдсан.
 
Түүнчлэн манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлоход хил гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг богиносгож, шуурхай болгоход чиглэж буй юм. Ингэснээр ачаа барааны эргэлтийг түргэн шуурхай болох, томоохон төслийг эрчимжүүлэх ач холбогдолтой.
 
"Ногоон гарц"-ын журмаар зорчих хүсэлтэй иргэд хоёр талын холбогдох байгууллагаас зөвшөөрөл хүсэж, зөвшөөрөл гарсны дараагаар COVID-19-ийн шинжилгээнд хамрагдаж байж нэвтэрнэ.
 
Хил нэвтэрсний дараагаар тухайн улсад мөрдөгдөж буй дэглэмийг мөрдөнө. Энэ дагуу манай улсад зорчсон хүмүүс 21+14 тусгаарлалтын горимыг мөрдөнө.
 
Одоогоор Дарханы зам, Шинэ Төв цэвэрлэх байгууламж зэрэг томоохон төсөлд ажиллахаар 190 гадаад ажилтан ирсэн. Мөн олон аж ахуйн нэгж гадаадаас ажиллах хүч авах хүсэлтээ холбогдох яамдад илэрхийлж байгаа" гэв.


Нийтэлсэн огноо2020-08-02