1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хүүгийн татааст 34 мянган зээлдэгчийн 1.4 орчим их наяд төгрөгийн зээлийг хамруулна www.montsame.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд Монголбанкнаас нийгэм, эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны нэг нь иргэдийн зээл төлөлтийг хойшлуулсан явдал юм. Энд орон сууцны болон иргэдийн хэрэглээний зээл орж буй.
 
Орон сууцны зээлийн тухайд гэхэд Монголбанк эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан ипотекийн зээлийн хөтөлбөрт дараах өөрчлөлтийг оруулсан. Үүнд:
 
Орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд энэ оны 4 дүгээр сард багтаан тухайн харилцагч банкандаа хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулах боломжтой болсон.
Харилцагчдын хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ зохицуулалтад нийт 38 мянга 270 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээлийг хамруулаад байна.
Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй харилцагчдын хувьд 2 хувийн зээлийн хүүгийн татаасыг 3 сарын хугацаанд олгохоор болсон. Үүнд 34 мянга 358 зээлдэгчийн 1.4 орчим их наяд төгрөгийн зээл хамрагдаж байна.
Үүнээс гадна орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулсан. Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байна. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлжээ.
 
 
 
Дээрх арга хэмжээний хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн корпораци (МИК) болон ОССК ХХК, арилжааны банкууд хамтран дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:
 
Орон сууцны ипотекийн 8 эсхүл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ иргэд 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкандаа гаргасан.
Цаашлаад УИХ-ын шийдвэрээр төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгахаар болов. Өнгөрсөн 6 дугаар сарын 19-ний байдлаар 2,039 тэрбум төгрөгийн 38270 зээлдэгчийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оржээ. Энэ нь нийт ипотекийн зээлийн багцын 43.5 хувийг эзэлж буй юм.
 
Түүнээс гадна Төвбанкнаас банканд олгох барьцаат зээлийн журамд түр өөрчлөлт оруулсан. Энд, барьцаат зээлийн хугацаа 90 хоног байсныг 180 хүртэл хоног болгон өөрчилсөн. Мөн барьцаат зээлийн хүүг 16 хувь байсныг 11 хувь болгосон. Мөн барьцаа хөрөнгийн жагсаалтыг өргөтгөсөн. Дээрх журмын өөрчлөлт өнгөрсөн 7 дугаар сарын 31 хүртэл үйлчилсэн юм.


Нийтэлсэн огноо2020-08-04