1 UK GOVERNMENT PLEDGES FUNDING FOR MONGOLIAN CIVIC SPACE AND YOUTH VOTER EDUCATION WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/06/26      2 THE JUDICIAL ENGAGEMENT AND TRANSPARENCY (JET) PROJECT, FUNDED BY THE EUROPEAN UNION HAS SUCCESSFULLY CONCLUDED WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/26      3 GOVERNOR NARANTSOGT EXPECTS INFLATION RELIEF IN LATE 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      4 PM SEEKS WEF COOPERATION ON GREEN DEVELOPMENT, DIGITAL ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      5 PRIME MINISTER UCHRAL INVITES GLOBAL TECH COMPANIES TO INVEST IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      6 PRIME MINISTERS OF MONGOLIA, SOUTH KOREA DISCUSS EXPANDING STRATEGIC PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      7 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN  AT THE AMERICAN CHAMBER OF COMMERCE IN MONGOLIA JUNE MONTHLY MEETING WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/26      8 PRIMARY MARKET FINANCING DRIVES SECURITIES GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/25      9 SIX NATIONS DISCUSS KOREAN UNIFICATION AT MONGOLIA FORUM WWW.KDTIMES.KR PUBLISHED:2026/06/25      10 MONGOLIA'S BORTEEG COAL DEPOSIT STARTS PRODUCTION WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/25      ОН ГАРСААР АЛТНЫ ХАНШ 7.7, МӨНГӨНИЙ ХАНШ 20 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР Г.ЭРДЭНЭБАТ, Ж.СҮХБААТАР НАРЫГ ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ГАЦУУРТ БОЛОН ЭРЭЭН-БААВГАЙТЫН АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫГ АШИГЛАХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 12 СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАМААРАХ 319 НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     Г.ДАМДИННЯМ: 2029 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЗЭСИЙН АМНАТ-ЫГ ХӨНДӨХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ИХ БРИТАНИД “ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ WWW.ZUV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     СОЛОНГОСЫН НЭГДЛИЙН АСУУДЛААРХ “МОНГОЛ ФОРУМ”-Д ДОЛООН ОРНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ТБХ-ны дарга Б.Жавхлан 2020 оны төсвийн тодотголоор Сангийн яамныхантай санал солилцлоо www.news.mn

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан өнөөдөр /2020.08.11/ Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцан санал солилцлоо.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа болон Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ц.Батбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат 2020 оны төсвийн тодотголын төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн алдагдлыг 2,1 их наяд төгрөг байхаар баталсан. Гэвч 2020 оны жилийн эцсийн дүнгээр нэгдсэн төсвийн алдагдал 3,4 их наяд төгрөгт хүрэхээр байна. Иймд төсвийн тодотгол хийж, төсвийн алдагдлыг бууруулах шаардлага тулгараад байгааг онцолсон. Мөн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа Коронавируст халдвар /КОВИД–19/-ын цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж, эдийн засгийн идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх, мөн цар тахлын эсрдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, эскпортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх гэсэн таван үндсэн зарчмыг баримтлахаар болсныг тодотгож байлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, манай улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн нэг болох зэсийн үнэ КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор огцом унасан ч сүүлийн үед зэсийн үнэ аажмаар сэргэж байна. Ялангуяа алтны үнэ ханш тасралтгүй өсч, сүүлийн 20 жилд тохиож байгаагүйгээр таатай боломж гарч байгааг онцлоод уул уурхайн бүтээгдэхүүний эскпортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлж, төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах, төрийн бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг анхааруулав. Мөн Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төсөл болон 2021 оны төсвийн төслийг боловсруулахад тодорхой чиглэл өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Нийтэлсэн огноо2020-08-11