Монгол банк: Ипотекийн зээлийн хүүг бууруулж 6 хувь болгох талаар судалж байна www.bloombergtv.mn
Цар тахлын улмаас өрхийн орлого буурч байгаатай холбоотойгоор 73 мянган зээлдэгчдэд ипотекийн зээл төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэрийг УИХ өнгөрсөн тавдугаар сард баталж байв.
Харин Монголбанк өнгөрсөн тавдугаар сараас арилжааны банкнуудад ипотекийн зээлийн санхүүжилт болгон өнөөдрийг хүртэл 146.3 тэрбум төгрөг олгоод байгаа юм байна. Нийт 73 мянган зээлдэгчээс 38 мянга нь ипотекийн зээлийн төлбөрийн хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасан гэдгийг Монголбанк өмнө нь мэдээлж байлаа. Ингэснээр нийт хоёр их наяд төгрөгийн зээлийн төлбөрийг аравдугаар сарын 31-нийг дуустал хойшлуулсан байна. Үүнээс гадна ипотекийн зээлийн хүүг бууруулж, зургаан хувь болгох талаар хамтарсан ажлын хэсэг гарч судалж байгааг Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван онцоллоо.
Нийтэлсэн огноо2020-09-15