"SX Coal”: Монголын коксжих нүүрсний үнэ өсөх магадлалтай www.eagle.mn
БНХАУ-д нүүрс болон гангийн үйлдвэрүүд нүүрс нөөцөлж байгаагаас шалтгаалан Монгол Улсаас нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ өссөн байна.
Тодруулбал, энэ долоо хоногт Гашуунсухайт-Ганцмод боомтоор нийлүүлж буй коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 20 юаниар өсөж, 810-840 юаньд хүрсэн тухай Хятадын "SX Coal” цахим хуудас мэдээллээ. Мэргэжилтнүүд дээрх үнэ цаашид ч өсөх магадлалтай байгааг онцолсон юм.
Австрали улсад тавьсан БНХАУ-ын хоригтой холбоотойгоор Хэбэй мужийн зарим үйлдвэрүүд манайулсаас нүүрс худалдан авч эхэлснийг гэж мэдээлэлд дурьджээ.
Монгол, Хятад хоёр улсын хооронд цар тахлын үед нүүрсний тээврийг нэмэгдүүлэх зорилготой "Ногоон гарц” хөтөлбөрөөс шалтаалан нүүрсний тээвэр нэмэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
Нийтэлсэн огноо2020-10-22