1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн 80 гаруй хүн халдвар авсан www.eagle.mn

"Улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн 80 гаруй хүн халдвар авсан. Халдвартай хүний гэр бүлийнхэн, төрсөн өдөрт очсон, караокед орсон хүмүүс олноор халдвар авлаа. Энэ хүмүүс амны хаалт зүүгээгүй, зай бариагүй. Тиймээс амны хаалтгүй бол халдварын эрсдэл маш өндөр юм. Иргэд амны хаалт зүүх, 1.5 метрийн зай барих, давс содын уусмалаар хоолойгоо зайлах гэх мэтээр халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй байна" гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зөвлөв.
 
Мөн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн хугацаанд шинээр долоон өвчлөл бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 791 боллоо. Энэ нь өнгөрсөн 24 цагийн хугацаатай харьцуулбал 17 тохиолдлоор буурсан таатай үзүүлэлт мэдээтэй байна. Улаанбаатар хот болон нийт есөн газар каластер өвчлөл бүртгэгдсэн байгаа. Өвчлөлийнхөө голомтод хавьтлуудаа тусгаарлах, шинжлэх арга хэмжээнүүдийг авч байна. Улсын хэмжээнд есөн голомтонд 408 хүн өвчилсөн. Өвчилсөн хүмүүсийн ойрын хавьтал болох 4142 хүнийг хяналтад авч, тандалт судалгаа хийж байна.
 
Нийслэлд өвчлөл бүртгэгдэж байгаатай холбогдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хариу арга хэмжээний хоёр баг нийслэлд ажиллаж, 160 мкв талбайг ариутгал халваргүйтгэл хийсэн.
 
Улсын хэмжээнд оношилгооны цэгээр 167135 хүн шинжилгээ хийлгэснээс 118986 хүний шинжилгээ сөрөг, бусад хүмүүсийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.
 
Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хоёр баг Архангай аймгийн Батцэнгэл сум, Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ажиллаж байгаа. Энэ баг нийт 462 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй байна.
 
Тусгай дугаарын гурван утсанд 24 цагийн 6451 хүн хандаж зөвлөгөө мэдээлэл авсан. Мөн ЭМЯ-ны 323002 утсанд 381 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон коронавируст халдварын талаар зөвлөмж мэдээлэл авсан" гэв.


Нийтэлсэн огноо2020-11-30