1 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      2 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      4 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      5 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      6 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      7 UN HIGH COMMISSIONER FOR HUMAN RIGHTS VOLKER TÜRK VISITING MONGOLIA WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/12      8 ‘CLIMATE REFUGEES’ FLEEING RED DUST WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/12      9 NATIONAL RESILIENCE STRATEGY TO BE DEVELOPED, APPROVED FOLLOWING PRESIDENTIAL DIRECTIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 BOOK EXCHANGE PROGRAM LAUNCHED WITH U.S. LIBRARY OF CONGRESS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     АТГ: ШААРДЛАГА ХАНГААГҮЙ КОМПАНИД 6.5 ТЭРБУМЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОСОН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     Б.БАТЦЭЦЭГ: БРАЗИЛ, ИСПАНИ, КЕНИ УЛСАД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     “ХАО ГАН” КОМПАНИ МОНГОЛ РУУ 6.5 САЯ ТОНН ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТАРСАН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ХӨГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТАН ХАХУУЛЬ АВСАН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12     "РИО ТИНТО"-Д МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ СОНИРХОЛ АЛГА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа www.gogo.mn

Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
 
Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулаад байсан юм.
 
Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах хүрээнд төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхэн эрчимтэй хамтран ажиллаж, ФАТФ-аас өгөгдсөн үүрэг даалгавруудыг амжилттай биелүүлсэн. Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг ФАТФ-аас өндрөөр үнэлж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргахаар шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улс бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн богино хугацаанд буюу 1 жилийн дотор саарал жагсаалтаас гарч чадсан улс болсон. Иймд Европын Комиссоос Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай байдлыг Европын Холбооны 2015/849 дугаартай тогтоолын шаардлагуудын дагуу үнэлж, дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:
 
“Европын Комиссоос холбогдох мэдээлэлд үндэслэн үнэлгээ хийж, Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоон дахь стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэв. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооныхоо үр дүнтэй байдлыг бэхжүүлж, ФАТФ-ын илрүүлсэн стратегийн дутагдлыг арилгах чиглэлээр ажлын төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг даалгавруудыг бүрэн биелүүлж ажилласан. Эдгээр арга хэмжээ нь хангалттай өргөн цар хүрээтэй ажил болсон бөгөөд Европын Холбооны 2015/849 дугаар тогтоолын 9 дүгээр зүйлд заасан стратегийн дутагдлыг бүрэн арилгах шаардлагыг хангасан байна.” гэжээ.
 
Монгол Улсыг Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас гаргаснаар Европын Холбооны гишүүн орны банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээг богино хугацаанд хийж гүйцэтгэх, Европын Холбооны санхүүжилтээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм.


Нийтэлсэн огноо2021-01-21