1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Хятад руу гаргасан махны тавиураас Ковид19 илэрсэн тул махны экспорт зогсчээ www.eagle.mn

БНХАУ-руу экспортод гаргасан махны тавиураас Ковид19 илэрсэн учир махны экспорт сар гаруй хугацаанд зогсоод байна.
 
Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр БНХАУ-руу гаргасан адууны мах экспортолсон тавиураас коронавирус илэрсэн байна. Хятадын тал махны экспортыг зогсоохоор болсон тухайгаа албан бичгээр ирүүлсэн байна.
 
Энэ талаар МХЕГ-ын хэлтсийн дарга Д.Батжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр “БНХАУ-ын Эрээн дахь салбараас манайд албан ёсны бичиг ирсэн. Тодруулбал, хоёр аж ахуйн нэгжийн махан бүтээгдэхүүн ачсан тавиураас Ковид19 илэрлээ гэсэн утга бүхий албан бичиг ирсэн. МХЕГ-аас ажлын хэсэг байгуулаад, коронавирус илэрсэн хоёр компани дээр хяналт шалгалт хийсэн.
 
Экспорт хийсэн компаниуд тухайн үед тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байхад яагаад коронавирус гарав гэх асуудал гарсан. Тиймээс Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос мэргэжлийн шинжээчийг аваад, тээврийн хэрэгсэл болон махан бүтээгдэхүүний гадарга, багаж, тоног төхөөрөмж зэргээс нийт дөчин дээж авсан.
 
Ийнхүү шинжлэхэд халдвар илрээгүй. БНХАУ-ын талаас ийм шинжилгээ хийхэд, ийм зүйл илэрлээ гэсэн нарийн мэдээлэл ирээгүй. Махны тавиураас Ковид19 илэрлээ л гэсэн.
 
Ер нь цаашдаа БНХАУ-ын тавьж буй шаардлагыг хангаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, Ковид19-ийн шинжилгээ хийж махаа экспортлох тал дээр МХЕГ онцгойлон анхаарах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлт хийж байна ” гэлээ.
 
Манай улсад БНХАУ-руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 20 орчим аж ахуйн нэгж бий. Мал эмнэлгийн ерөнхий газар экспортод гарч буй махнаас дээж авч лабораторийн шинжилгээ хийдэг байсан бол одооноос махны тавиур, тээврийн хэрэгсэл зэргийг шинжлэхээр болжээ.
 
Энэ талаар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганзориг мэдээллээ.
 
Тэрбээр “БНХАУ-ын тавьсан шаардлагын дагуу оны эцсээр мах экспортолж байгаа компаниудын үйлдвэрийн орчин, боловсруулалт явуулж буй дамжлаг зэргээс дээж авч, шинжилгээ хийсэн. Ингэхэд ямар нэг зүйл илрээгүй. Одоо махны экспорт эхлэхээр МХЕГ-тай хамтраад махны тавиур, тээврийн хэрэгсэл зэрэг газраас арчдасны дээж аваад, махтайгаа хамт өгч явуулахаар ярилцаж байна” гэлээ.


Нийтэлсэн огноо2021-08-02