1 UK GOVERNMENT PLEDGES FUNDING FOR MONGOLIAN CIVIC SPACE AND YOUTH VOTER EDUCATION WWW.STREAMLINEFEED.CO.KE PUBLISHED:2026/06/26      2 THE JUDICIAL ENGAGEMENT AND TRANSPARENCY (JET) PROJECT, FUNDED BY THE EUROPEAN UNION HAS SUCCESSFULLY CONCLUDED WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/06/26      3 GOVERNOR NARANTSOGT EXPECTS INFLATION RELIEF IN LATE 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      4 PM SEEKS WEF COOPERATION ON GREEN DEVELOPMENT, DIGITAL ECONOMY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      5 PRIME MINISTER UCHRAL INVITES GLOBAL TECH COMPANIES TO INVEST IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      6 PRIME MINISTERS OF MONGOLIA, SOUTH KOREA DISCUSS EXPANDING STRATEGIC PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/26      7 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN  AT THE AMERICAN CHAMBER OF COMMERCE IN MONGOLIA JUNE MONTHLY MEETING WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/06/26      8 PRIMARY MARKET FINANCING DRIVES SECURITIES GROWTH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/25      9 SIX NATIONS DISCUSS KOREAN UNIFICATION AT MONGOLIA FORUM WWW.KDTIMES.KR PUBLISHED:2026/06/25      10 MONGOLIA'S BORTEEG COAL DEPOSIT STARTS PRODUCTION WWW.SXCOAL.COM PUBLISHED:2026/06/25      ОН ГАРСААР АЛТНЫ ХАНШ 7.7, МӨНГӨНИЙ ХАНШ 20 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.CNBC.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР Г.ЭРДЭНЭБАТ, Ж.СҮХБААТАР НАРЫГ ТОМИЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ГАЦУУРТ БОЛОН ЭРЭЭН-БААВГАЙТЫН АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫГ АШИГЛАХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 12 СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАМААРАХ 319 НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     Г.ДАМДИННЯМ: 2029 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ЗЭСИЙН АМНАТ-ЫГ ХӨНДӨХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ИХ БРИТАНИД “ЧИНГИС ХААН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/26     ЕРӨНХИЙ САЙД ИННОВАЦ, НОГООН ХӨГЖИЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ WWW.ZUV.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25     СОЛОНГОСЫН НЭГДЛИЙН АСУУДЛААРХ “МОНГОЛ ФОРУМ”-Д ДОЛООН ОРНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/06/25    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Жолооч нарын 22.6 хувь нь торгуулийн 50 хувиа төлж, Өршөөлийн хуульд хамрагджээ www.ikon.mn

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан.
 
Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин торгох шийтгэл хүлээсэн 2,804,816 зөрчлийн 66 тэрбум 517 сая нэг зуун мянган төгрөгийн торгуулийн 50 хувийг өршөөн чөлөөлөхөөр болсон.
Өнөөдрийн байдлаар дээрх хүмүүсийн 22.6 хувь нь торгуулийнхаа 50 хувийг төлсөн байгаа бол 77.4 хувь буюу 2,290,049 хүн 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байна.
 
Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийнхөө 50 хувийг төлж барагдуулаагүй иргэд өршөөлд хамрагдах боломжгүй болж, торгуулиа бүрэн төлөх шаардлагатай болох юм хэмээн Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.
 
Түүнчлэн Өршөөлийн хуульд зөвхөн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 24-ний 00:00 цагаас өмнө зөрчил үйлдэн торгуульсан бол торгуулийн 50 хувийг хөнгөлж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
 
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Өршөөлийн хуульд тодорхой хугацааны торгуулиуд хамаарч байгаа бөгөөд smartcar.mn дээр дүн нь 50 хувь хөнгөлөгдсөнөөрөө гарч байгаа. Жолооч нар аравдугаар сарын 1-н хүртэл торгуульсан бол бүгд 50 хувь хөнгөлөгдөнө гэж ташаа ойлгох нь элбэг байна.
 
Жолооч та 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 24-н хүртэл хугацаанд торгуульсан төлбөрийн дүнгийнхээ 50 хувийг аравдугаар сарын 1-ний өмнөөс төлсөн тохиолдолд үлдсэн хувиа хөнгөлүүлэх боломжтой байгаа" гэлээ.


Нийтэлсэн огноо2021-09-23