1 MONGOLIAN BASKETBALL PLAYERS ACHIEVE AN IMPRESSIVE VICTORY OVER PROFESSIONAL AMERICAN PLAYERS WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/04      2 “MONGOLIA’S 17-PLACE RISE IN PRESS FREEDOM INDEX MARKS PROGRESS,” PM SAYS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      3 46,306 PEOPLE REGISTERED FOR “ULAANBAATAR MARATHON-2026” WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/04      4 TSENDBAATAR CLAIMS 15TH WIN, SECURES WBC SILVER TITLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      5 OVER 13.2 MILLION NEWBORN LIVESTOCK RECORDED NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      6 GREEN LICENSE PLATES TO BE ISSUED FOR ELECTRIC VEHICLES UNDER THE 'CHULUULYE' INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      7 MONGOLIA, UN REVIEW COOPERATION AND SET PRIORITIES AHEAD OF COP17 WWW.ZMS.MN PUBLISHED:2026/05/02      8 MONGOLIA, JAPAN TO EXPAND COOPERATION IN TECHNOLOGY, AI, GREEN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      9 CUSTOMS INSPECTOR ARRESTED DUE TO BRIBERY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/01      10 TRUMP SONS INVESTED IN US GROUP DEVELOPING $1.1B TUNGSTEN PROJECT IN KAZAKHSTAN: FT WWW.MINING.COM PUBLISHED:2026/05/01      Б.ДЭЛГЭРСАЙХАН: ЕСДҮГЭЭР САРЫН 1 ГЭХЭД БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТИЙГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     ЭНХТАЙВАНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГ НАРНЫ ЗАМТАЙ ХОЛБОХ АВТО ЗАМ БАРИНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     ТАНИЛЦ: ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ААН-ҮҮД WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/04     БОХИР УСНЫ 40 ОРЧИМ КМ ШУГАМЫГ ШУУДУУ УХАЛГҮЙ ДОТОРЛОХ ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДЭД ГАДААД ПАСПОРТ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ЯЛ ОНООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ОЮУТ ОРДЫГ 1.2 САЯ ТОНН МЕТАЛЛ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ БОЛОХЫГ ТОГТООВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ХУУЧНЫ ОРОН СУУЦНУУДЫН ГАДНА ФАСАД ДЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ 65 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ИПОТЕКИЙН ГАЦАА БОЛ САНХҮҮЖИЛТИЙН БИШ ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     ТАТВАРЫН ДАРАМТАНД СӨХӨРСӨН ААН-ҮҮД ХААЛГАА БАРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 9.9 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол Улс 2024 онд газрын тосны үйлдвэртэй болж, шатахууны импортын хамаарлаас гарна www.gogo.mn

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны нөөц ОХУ-аас бүрэн хамаардаг. Тус улсаас дотоод зах зээл дэх шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулах, бууруулах зорилгоор экспортыг түр хугацаагаар хязгаарласан тул манай улсад шатахууны хомстол үүсээд байна.
 
Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлсэн. Үүний дагуу Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
 
Өдгөө төслийн ажил бүтээн байгуулалт руу шилжжээ. Одоогоор цэвэр усны систем, үерийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувгийн ажил өрнөж байна. Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил үргэлжилж байгаа аж.
 
 
 
Энэ талаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар "Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Томоохон бүтээн байгуулалтад шугам хоолойгоос эхлээд асуудал олон. Үйлдвэр баригдах шатандаа явж байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулж шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох зайлшгүй шаардлага бий гэдэг дохиог өгч байна. Манай улсын шатахууны нийлүүлэлт 100 хувь импортоос хараат байгаа учраас хомстолд орж, асуудал үүслээ.. Тиймээс дотооддоо үйлдвэртэй болох асуудал чухал" гэв.
 
Жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулахаар бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна гэж УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлсэн.
 
Мөн газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллароор өсөж, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө гэдэг тооцооллыг Засгийн газраас танилцуулсан юм.
 
Манай улс жил бүр нэг сая орчим тонн түүхий тосыг БНХАУ-д экспортолдог. Гэвч шатахууны хэрэглээнд жилдээ 1.2 тэрбум орчим ам.доллар зарцуулж байна.


Нийтэлсэн огноо2021-09-23