Нийслэлийн гэр бүлийн зориулалттай газрын дундаж үнэ 1 М² нь 83.2 мянган төгрөг болж өсөөд байна www.bloombergtv.mn
Энэ оны наймдугаар сарын байдлаар нийслэлд гэр бүлийн зориулалттай газрын дундаж үнэ нэг метр квадрат нь 83.2 мянган төгрөг болж, өмнөх сараас 8.4 хувиар өсжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулбал бараг 60 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг “Тэнхлэг зууч” судалгаандаа тайлагнажээ.
Зуслангийн зориулалттай газрын дундаж үнэ 29.9 мянган төгрөг хүрч, өссөн байна. Харин үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай газрын дундаж үнэ нэг метр квадрат нь 217.9 мянган төгрөг хүрч, өмнөх сараас 2.6 хувиар өсжээ.
Өнөөдрийн байдлаар газрын биржид орон нутагт зарлагдсан долоон дуудлага худалдаа явагдаж байна. Харин нийслэлийн хэмжээнд нийт 484 газрын зар бүртгэгдсэн ч дуудлага худалдаа хараахан товлогдоогүй байна.
Нийтэлсэн огноо2021-09-28