1 EGUNE SECURES US$3.5M TO BUILD MONGOLIA’S CULTURALLY ROOTED AI FUTURE WWW.E27.CO PUBLISHED:2025/05/12      2 KT&G TO PLANT 10,000 TREES IN MONGOLIA IN CLIMATE PUSH WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/05/12      3 MINIMUM WAGE RAISED ANNUALLY DESPITE LEGAL TWO-YEAR SCHEDULE WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/12      4 MONGOLIA EXPORTS GOODS TO 61 COUNTRIES IN THE FIRST FOUR MONTHS OF 2025 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/12      5 DIRECT FLIGHTS ON THE MURUN-CHEONGJU ROUTE TO BE LAUNCHED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/12      6 BERJAYA FOOD TO LAUNCH KRISPY KREME IN MONGOLIA WITH SUB-FRANCHISEE WWW.WORLDCOFFEEPORTAL.COM  PUBLISHED:2025/05/12      7 MONGOLIA: THE LAND OF DUNES, DIPLOMACY, AND A FRAGILE DEMOCRACY WWW.KONICHIVALUE.COM  PUBLISHED:2025/05/12      8 INDIA'S SAIL TO IMPORT TRIAL COKING COAL CARGO FROM MONGOLIA, MAYBE BY AIR WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/05/07      9 UFE- IIAF “FINANCIAL ELITES 2025” INTERNATIONAL CONFERENCE & NETWORKING EVENT. THEME: THE IMPACT OF LEADERS` SUSTAINABLE DECISIONS ON BUSINESS ENTITIES MAY 09. 2025 WWW.UFE.EDU.MN PUBLISHED:2025/05/07      10 FRENCH DEVELOPMENT AGENCY TO OPEN ITS RESIDENT REPRESENTATIVE OFFICE IN MONGOLIA WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/07      ТАСС: СИБИРИЙН ХҮЧ 2 ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛААР АВЧ ҮЗЭЭГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАСРАХГҮЙ БАЙГАА ТУЛ ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ХЯМД ҮНЭТЭЙ НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     СУУДЛЫН АВТОМАШИНЫ ИМПОРТ 45 МЯНГА 266 БУЮУ ӨМНӨХ ОНЫХООС НЭМЭГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     О.АЛТАНГЭРЭЛ: ТӨГРӨГ НУУР, ЦАГААН СУВАРГА, АСГАТ ЗЭРЭГ ТАВАН ОРДЫН ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ 2024 ОНЫХООС 9.8 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХАД УНГАР УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/05/12     "ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫН НӨЛӨӨЛӨЛ ХЭМЖИХ ОЛОН УЛСЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛЛОО" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     МОНГОЛБАНК НЭГ ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07     Ц.ТУВААН: 39 ОРД ДЭЭР ТУХАЙН ОРДЫГ СТРАТЕГИЙН ОРД МӨН ҮҮ, БИШ ҮҮ ГЭДГИЙГ ТОДОРХОЙЛОХОД ЦАГ ИХ ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/07    

2025 онд хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг эмчлэхэд 24.8 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ www.ikon.mn

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онд хэрэгжүүлж өчигдөр үр дүнгээ танилцууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд олон улсын болон үндэсний судлаачид хамтран агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа байгааг нотолсон судалгааны дүнгүүдээс онцлон хүргэе.

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд байна.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг
НҮБ-ын Хүүхдийн сангаас Монголын хувийн хэвшлийн томоохон байгууллагуудын дунд хийсэн 2019 оны судалгаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан агаарын бохирдлын улмаас жилийн орлогынхоо 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргадаг гэжээ.

Агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл Монголын эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг бөгөөд 2016 онд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийг эмчлэхэд 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь Улаанбаатар хотын эрүүл мэндийн төсвийн 4.6 хувь. Цаашид агаарын бохирдлыг бууруулахгүй бол 2025 он гэхэд энэ тоо 24.8 тэрбум төгрөг болж өсөх тооцоо гарсан байна.

33%
PM2.5 агууламж тав хүртэл насны хүүхдийн амьсгалын замын өвчний шалтгаант нас баралтыг 33 хувиар нэмэгдүүлж байгаа.4


40%
Улаанбаатар хотын бохирдол ихтэй дүүрэгт амьдардаг хүүхдийн уушгины ажиллагаа бохирдолгүй агаараар амьсгалж байгаа хүүхдийнхээс 40 хувиар бага.5


42.4%
Улаанбаатар хотын 0-18 насны, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 42.4 хувь нь хатгалгаанаас болж эмнэлэгт хэвтсэн байна.4

2011 онд Улаанбаатар хотын 10 мянган хүн тутмын 903 нь амьсгалын замын өвчний улмаас амбулаторид хандсан бол 2019 онд 1,961 болж өсжээ.

Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөө, орон нутгийн хүүхдийг бодвол гуурсан хоолойн үрэвсэлт өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж, эмнэлэгт хандаж байна.

435
2015 онд 435 хүүхэд уушгины үрэвслийн улмаас нас барсан.9


👤👤👤👤👶
2018 оны байдлаар, хатгалгаа өвчнөөр нас барсан таван хүн тутмын нэг нь тав хүртэлх насны хүүхэд байв.10

2020 оны байдлаар амьсгалын тогтолцооны өвчний 38.8 хувийг 0-4 насны хүүхдийн өвчлөл эзэлж байв.

Жирэмсний эхний зургаан сард PM10, PM2.5 тоосонцор ихтэй агаараар амьсгалж буй эхчүүдийн цусны даралт ихсэх магадлал өндөр бол 4-6 сартайд нь агаар дахь азотын болон хүхрийн давхар исэл чихрийн шижинтэй болоход нөлөөлдөг.

XI, XII, I сард жирэмсэлсэн эмэгтэйчүүд V,VI,VII,VIII сард дутуу төрөх магадлал өндөр байгаа нь ажиглагджээ.

Төрсний дараах цус алдалт их
Ургийн гаж хөгжил их
Жирэмслэлт, төрөлтийн хүндрэлүүд элбэгшсэн
Амьгүй дутуу төрөлт, хүчилтөрөгчийн дутагдал ихэссэн байна.
Ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин элбэг тохиолддог
Жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд өртсөнөөр эхийн хэвлийд бойжиж байгаа хүүхдийн уушги, амьсгалын замд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх эсхүл мэс ажилбар хийлгэж, үр хөндөхөд хүрдэг. Түүнчлэн ургийн эндэгдэл өвлийн улиралд зунаас 3.5 дахин элбэг тохиолддог байна.

"Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь" хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Уотерлугийн их сургууль зэрэг олон байгууллагатай хамтран ажиллаж дээрх судалгаануудыг хийсэн бөгөөд цаашид ч үндэсний судалгааны байгууллагуудын чадавхыг сайжруулж, урт хугацаанд хамтран ажиллах нөхцөл бүрдсэн байна. Эдгээр судалгаа нь бодлого боловсруулахад болон агаарын бохирдлын хор уршгийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой гэдгийг хөтөлбөрийн багийнхан тайландаа онцолсон байна.

Судалгааны эх сурвалжууд:

ЭМЯ, НЭМҮТ,АШУҮИС, НҮБ-ын Хүүхдийн сан. "Агаарын бохирдол, багтраа өвчний хамаарлыг тодорхойлсон дүн" судалгааны тайлан. 2019 он
ЭМЯ-ны мэдээлэл 2020 он
UNICEF Mongolia8 University of Birmingham. "Air population intervention and maternal and child health outcomes time-series study in Ulaanbaatar, Mongolia" inception report. 2021 он
ЭХЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг. "Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл; Тойм анализ". 2021 он
НЭМҮТ "Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд" тайлан 2018 он
НЭМҮТ, "Агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлөх нь" илтгэл
ЭМЯ, "Улаанбаатар хотын агаарын бохирдол, эрүүл мэндийн нөлөөлөл" 2013 он
ЭМХТ, ДЭМБ "Эрүүл мэндийн үзүүлэлт 2020" эмхэтгэл 2020 он
НЭМХ, МНЭММН, НҮБ-ын Хүүхдийн сан. "Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам" тайлан 2016 он
ҮСХ "Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдол ба эрүүл мэнд" судалгаа 2019 он 



Нийтэлсэн огноо2023-03-29