Хямд үнэтэй нөөцийн мах худалдаалж эхэлжээ www.news.mn
Нөөцийн мах зах, худалдааны төв, жижиглэнгийн худалдаанд байгаагаас харьцангуй хямд үнэтэй борлуулагдаж байна. Мөн гулуузаар авах иргэдэд зориулж өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс /2025.05.12/ эхлэн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулах гэж байна. Тодруулбал, тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дараах хуаарийн дагуу зохион байгуулах юм. Ингэхдээ есөн дүүргийн 31 байршилд хонины махыг гулуузаар, нэг кг нь 11800 төгрөгөөр худалдана.
Энэ нь зах зээлийн үнээс 6-7 мянган төгрөг, бөөний зах, худалдааны төвөөс кг нь 4-5 мянган төгрөгийн хямд зарагдаж байгаа ч эрэлт тийм ч их биш байгаа юм.
Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчээр энэ онд дараах арван компани шалгарч, ажиллажээ.
Булган мах маркет ХХК
Агро нэтгэл трейд ХХК
Баатарууд тэнгэр ХХК
Стандарт мах ХХК
ХКҮ ХХК
Мах эмпикс ХК
Чойбалсан групп ХХК
Эрдэнэт мах маркет ХХК
Дархан меат фүүдс ХХК
Жаргалант мах импекс ХХК
Нийлүүлэгчдийн зүгээс махны чанар, хадгалах орчин нөхцөл зэрэг стандартын шаардлага тавихаас гадна түүнд мэргэжлийн алба, ажлын хэсгүүд тогтмол хяналт тавьж байгааг онцолсон.
Нийтэлсэн огноо2025-05-12