1 GOVERNMENT LAUNCHES FIRST RENEWABLE ENERGY BIDDING PROCESS FOR SOLAR, BATTERY PROJECTS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      2 DIRECT FLIGHTS BETWEEN ASTANA AND ULAANBAATAR TO LAUNCH IN JUNE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      3 TMK ENERGY REPORTS INCREASED GAS OUTPUT AT MONGOLIAN OPERATIONS DESPITE SETBACKS WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/05/13      4 WHEN 1,500M OF FENCING WAS REMOVED FROM THE TRANS-MONGOLIAN RAILWAY, A LONG-LOST ANIMAL RECLAIMED ITS NATIVE LANDS WWW.DISCOVERWILDLIFE.COM PUBLISHED:2026/05/13      5 ADB CALLS FOR DEEPER REGIONAL COOPERATION AS ASIA FACES NEW CROSSROADS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/13      6 THE PERSON WHO PUT MONGOLIA’S IMAGE ON THE WORLD STAGE: INTERVIEW WITH FOREIGN AFFAIRS MINISTER BATTSETSEG BATMUNKH WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/13      7 KOREAN AIR EXPANDS MONGOLIA REFORESTATION PROGRAMME WWW.TRAVELDAILYNEWS.ASIA PUBLISHED:2026/05/13      8 GTJAI ASSISTS STATE BANK OF MONGOLIA IN COMPLETING A US$100 MILLION REG S BOND TAP ISSUANCE WWW.ACNNEWSWIRE.COM PUBLISHED:2026/05/12      9 BATSUMBEREL N. ELECTED MPP DEPUTY CHAIRMAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      10 JICA TWO-STEP LOAN PROJECT DELIVERS LONG-TERM FINANCING TO MONGOLIAN SMES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/12      УЛСЫН ХЭМЖЭЭНД 44.6 МЯНГАН ГА ТАЛБАЙД ХАВРЫН ТАРИАЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БОРЛУУЛАЛТ 76, ЭКСПОРТ 58.7 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГИХГ-ЫН ДАРГААР Б.ЭНХСҮХИЙГ ТОМИЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "МОНГОЛ УЛСАД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ" ХОЁР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОГДСОН Б.ЧАГНААДОРЖ АЖЛАА АВЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ШУУРХАЙЛАХААР БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 7.4 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКНЫ ӨР ТӨЛБӨРТ ХҮЛЭЭН АВСАН ШУУД ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     НААДМААС ӨМНӨ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/13     СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/12    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Сүүлийн 5 жилд хоол хүнсээр дамжих халдварын 209 тохиолдол бүртгэгджээ www.eagle.mn

Манай улсад сүүлийн 5 жилийн дунджаар хоол хүнсээр дамжих халдварын 209 тохиолдол. 2024 оны эхний 9 сарын байдлаар 18 удаагийн дэгдэлт бүртгэгдсэн байна. “Хүнсний аюулгүй байдалд төрийн байгууллагын оролцоо, анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр дээрх мэдээллийг танилцуулсан юм.
Дэлхийн улс орнууд “Олон улсын хүнсний аюулгүй байдлын сүлжээ”-д нэгдэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх олон улсад худалдаалагдаж буй хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, эрсдэлтэй хоол хүнс болон хүнсээр дамжих өвчин зэрэг ноцтой мэдээллийг Олон улсын хүнсний аюулгүй байдлын сүлжээ (INFOSAN)-ээр шуурхай солилцдог. Манай улсын хувьд 2013 онд INFOSAN-д нэгдсэн боловч үйл ажиллагаа нь тогтмолжоогүй, ноцтой байдлын үед мэдээлэл солилцох байгууллагыг тодорхойлоогүй, зохицуулсан журамгүй байгаа аж.
Түүнчлэн гол нэр төрлийн 16 бүтээгдэхүүний 42 хувийг импортоор авдаг нь хүнсний бие даасан байдал алдагдах үндсэн нөхцөл болж буй. Олон улсын туршлагаас үзэхэд хүнсний 40 хувийг гаднаас авдаг бол тухайн улсын хүнсний бие даасан байдал алдагдсан гэж үнэлдэг юм. Иймээс хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, хэрэгжүүлж буй хяналт, тандалтууд, байгууллага хооронд мэдээлэл солилцох байдал, олон улсын хүнсний аюулгүй байдлын сүлжээнд нэгдэх болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар төрийн байгууллагуудыг оролцуулсан уулзалт зохион байгуулагдаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нян, хими болон хүнд металлаас үүдэлтэй хоол хүнсээр дамжих халдварт болон халдварт бус 200 гаруй өвчин бүртгэгдэж, жил бүр 600 сая хүн өвдсөнөөс 56 сая нь нас барсан, чанарын шаардлага хангаагүй, бохирлогдсон хоол хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж 33 сая хүний эрүүл мэнд хохирч байгааг мэдээлжээ.


Нийтэлсэн огноо2024-10-29