1 TSENDBAATAR CLAIMS 15TH WIN, SECURES WBC SILVER TITLE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      2 OVER 13.2 MILLION NEWBORN LIVESTOCK RECORDED NATIONWIDE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      3 GREEN LICENSE PLATES TO BE ISSUED FOR ELECTRIC VEHICLES UNDER THE 'CHULUULYE' INITIATIVE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/04      4 MONGOLIA, UN REVIEW COOPERATION AND SET PRIORITIES AHEAD OF COP17 WWW.ZMS.MN PUBLISHED:2026/05/02      5 MONGOLIA, JAPAN TO EXPAND COOPERATION IN TECHNOLOGY, AI, GREEN DEVELOPMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      6 CUSTOMS INSPECTOR ARRESTED DUE TO BRIBERY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/01      7 TRUMP SONS INVESTED IN US GROUP DEVELOPING $1.1B TUNGSTEN PROJECT IN KAZAKHSTAN: FT WWW.MINING.COM PUBLISHED:2026/05/01      8 GOVERNMENT TO FUND THERMAL POWER PLANT REPAIRS FROM RESERVE FUND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      9 MONGOLIA RISES 17 PLACES IN PRESS FREEDOM INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      10 MONGOLIA-CUBA PARLIAMENTARY GROUP CHAIR MEETS AMBASSADOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/01      БОХИР УСНЫ 40 ОРЧИМ КМ ШУГАМЫГ ШУУДУУ УХАЛГҮЙ ДОТОРЛОХ ТЕХНОЛОГИОР ШИНЭЧИЛНЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДЭД ГАДААД ПАСПОРТ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ЯЛ ОНООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ОЮУТ ОРДЫГ 1.2 САЯ ТОНН МЕТАЛЛ ЗЭСИЙН НӨӨЦТЭЙ БОЛОХЫГ ТОГТООВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ХУУЧНЫ ОРОН СУУЦНУУДЫН ГАДНА ФАСАД ДЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ 65 ХУВЬТАЙ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/02     ИПОТЕКИЙН ГАЦАА БОЛ САНХҮҮЖИЛТИЙН БИШ ТОГТОЛЦООНЫ АСУУДАЛ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     ТАТВАРЫН ДАРАМТАНД СӨХӨРСӨН ААН-ҮҮД ХААЛГАА БАРЬЖ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛБАНК: ИНФЛЯЦ 9.9 ХУВЬД ХҮРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2027 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2028-2029 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     “БАДРАХ ЭНЕРЖИ”, “МОННИС ИНЖЕНЕРИНГ” ХХК-ИУД ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01     Б.ДАВААДАЛАЙ: "ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ОРОН ТООГ ДАХИАД Ч ЦӨӨЛНӨ. ҮР АШИГГҮЙ КОМПАНИУДЫГ ТАТАН БУУЛГАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Гадаад зах зээлээ тэлэхийг зорьж буй “Говь” ХК-ийн цэвэр алдагдал 2024 онд өмнөх оноос 1.8 дахин буурав www.bloombergtv.mn

“Говь” ХК зургаа дахь жилдээ ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэлээ
“Говь” ХК-ийн борлуулалтын орлого 2024 онд өмнөх онтой харьцуулахад 3.5 хувиар буурсныг тайлагнав. Аудитлагдаагүй тайлангаар тус компани өнгөрсөн онд 3.65 тэрбум төгрөгийн цэвэр алдагдал хүлээжээ. Ийнхүү тус компани тав дахь жилдээ дараалан ашиггүй ажиллаж байна. Хэдий тийм боловч цэвэр алдагдлын хэмжээ нь өмнөх оноосоо 1.8 дахин буурчээ.
Тайлант хугацаанд “Говь” компанийн борлуулалтын орлого буурч, 247 тэрбум төгрөг болсон бол борлуулалтын өртөг нь 5.7 хувиар өсөж, нийт ашгийн хэмжээ нь 15 орчим хувиар буурсан байна.
2024 оны III улирлын үйл ажиллагааны тайландаа борлуулалтын өсөлтөөс илүү ашигт ажиллагааг сайжруулахад анхаарч байгаагаа мэдээлж байсан юм. Тус компанийн борлуулалтын 68 хувийг дотоодын, үлдэх хувийг экспорт болон гадаад зах зээл бүрдүүлж байна.
“Говь” ХК зургаа дахь жилдээ ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлээд байгаа аж. Ерөнхийдөө 2019 оноос хойш ногдол ашиг тараагаагүй юм. 2024 оны санхүүгийн үр дүнгээр ногдол ашиг олгох нөхцөлийг хангаагаагүй буюу санхүүгийн зохистой харьцааг хангахгүй байгаа гэж тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл шийдвэрлэжээ.
Өнгөрсөн онд нэгж хувьцааны ханш нь 5.7 хувиар унаж, Топ-20 индекстэй харьцуулахад тааруу үр дүнтэй байсан аж.
Үүнээс гадна 2024 оны гуравдугаар сараас хойш “Таван Богд Холдингс” компани “Говь” ХК-ийн хяналтын багцыг эзэмшиж эхэлжээ. Үүний дараа “Таван Богд Холдингс” ХХК “Говь” компанийн үлдсэн хувьцааг худалдан авах санал тавьсан хэдий ч одоогийн байдлаар жижиглэнгийн хөрөнгө оруулагчид “Говь” ХК-ийн 12.67 хувийг эзэмшсэн хэвээр байна.
Хувьцааны эргэлтийн хувьд өнгөрсөн онд тус компанийн 282 сая ширхэг хувьцаа 72 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан бөгөөд хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхээрээ тэргүүлснийг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байсан юм.
Пүрэв гарагийн арилжаа хаахад “Говь” ХК-ийн хувьцааны ханш 0.08 хувиар өсөж, 251 төгрөг хүрлээ. Хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 195.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.


Нийтэлсэн огноо2025-02-14