1 MONGOLIA KEEPS MINING FOR GROWTH AMID ECONOMIC UNCERTAINTY WWW.EASTASIAFORUM.ORG PUBLISHED:2025/03/03      2 STATEMENT BY SECRETARY MARCO RUBIO ON ON MONGOLIAN TSAGAAN SAR WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/03/03      3 PRESIDENT OF MONGOLIA KHURELSUKH UKHNAA EXTENDS LUNAR NEW YEAR GREETINGS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/03      4 UAE AND BAHRAIN TO INVEST $500 MILLION IN MONGOLIA IN FIRST ROUND WWW.GOGO.MN PUBLISHED:2025/03/03      5 VOLUME OF ACCUMULATED INVESTMENTS FROM UAE TO EURASIAN REGION GROWS BY 18.4% IN 1.5 YEARS - EDB WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/03/03      6 UZBEKISTAN AND MONGOLIA SET TO STRENGTHEN AIR LINKS WITH NEW HUNNU AIR PARTNERSHIP WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2025/03/03      7 CONCESSIONAL LOAN AGREEMENT TO FINANCE THE “ATAR-4” CAMPAIGN SIGNED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/03      8 15TH MONGOLIA-UK ROUND TABLE MEETING TO BE HELD IN BRITAIN WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/02/27      9 REMARKS TO JOINT PRESS CONFERENCE WITH FOREIGN MINISTER OF MONGOLIA WWW.GOVT.NZ  PUBLISHED:2025/02/27      10 FOREIGN MINISTER OF MONGOLIA TO PAY AN OFFICIAL VISIT TO JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/02/27      “ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС” ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ 2026 ОНД ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/03/03     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/03/03     ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХИРОШИМА МУЖИД АЖИЛЛАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/03/03     УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЗУРГАА ДАХЬ ТОХИОЛДОЛ ЛАБОРАТОРИОР БАТЛАГДЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/03     MMC-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ҮРГЭЛЖЛЭН УНАЖ, 5 ХОНКОНГ ДОЛЛАР РУУ ОРЛОО WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/03     “ПРЕМИУМ НЕКСУС” ХК 2024 ОНД АНХ УДААГАА АШИГТАЙ АЖИЛЛАЖ, ОРЛОГО НЬ 53.2% ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/03     ХАА БИРЖЭЭР ₮13.2 ТЭРБУМЫН УЛААНБУУДАЙ АРИЛЖИВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/03     MONGOLIAN MINING CORPORATION-ИЙН ХУВЬЦАА ОГЦОМ УНАЖ, АРИЛЖААНЫ ИДЭВХ НЬ 27 ДАХИН ӨСӨӨД БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27     МОНГОЛ, БРИТАНИЙН БИЗНЕС УУЛЗАЛТАД ХОЁР УЛСЫН 70 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27     "ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ" ОНӨТҮГ-ЫГ БАЙГУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/02/27    

“Премиум Нексус” ХК 2024 онд анх удаагаа ашигтай ажиллаж, орлого нь 53.2% өсөв www.bloombergtv.mn

Түүнчлэн 48.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
CU сүлжээ дэлгүүрийн толгой компани “Премиум Нексус” ХК анхны ашигтай жилээ тайлагналаа. 2024 онд компанийн борлуулалтын орлого нь өмнөх оноос 53.2 хувиар өсөж, 600 орчим тэрбум төгрөгт хүрснийг тайлагналаа. Түүнчлэн 48.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нийт хөрөнгө нь 300 тэрбум төгрөг давснаар эздийн өмч нь эерэг дүнтэй болсон байна.
Борлуулалт, цэвэр ашгийн өсөлтөд дэлгүүрийнхээ тоог нэмсэн болон бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлсэн нь голлон нөлөөлснийг компанийн зүгээс мэдээллээ.
IPO-ийн төлөвлөгөөгөө давуулж, өнгөрсөн онд дэлгүүрийн тоо нь 445-д хүрч өссөнийг онцолсон. 2025 он гарсаар энэ үзүүлэлт 455-д хүрээд байгаа. Мөн нийслэлээс гадна 17 аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлээд буй. Тус сүлжээ дэлгүүрээр жилийн тооцооллоор өдөрт дунджаар 180-190 мянган худалдан авагч үйлчлүүлж байгааг тодотгосон юм.
Энэ оны эхэнд буюу нэгдүгээр сард компанийн хувьцааны ханш IPO хийснээсээ хойших дээд цэгтээ хүрээд байсан ба түүнээс хойш 7 орчим хувиар буурсан. Компанийн хувьцаа пүрэв гарагийн хаалтын ханшаар 4.49 үнэ орлогын харьцаатай арилжаалагдаж байна. Хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 217.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй.
Үүнээс гадна тус компани 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн. Зах зээлд бизнесийн өсөлт үргэлжлэх орон зай байгаа учир хөрөнгө оруулалтаа үйл ажиллагаагаа тэлэхэд зарцуулна гэдгийг компанийн Худалдааны захирал С.Дашдорж мэдээллээ.


Нийтэлсэн огноо2025-03-03