MMC-ийн хувьцааны ханш үргэлжлэн унаж, 5 хонконг доллар руу орлоо www.bloombergtv.mn
Хоёрдугаар сарын 28-ны өдрийн арилжаагаар 5 хонконг долларын бүсэд оржээ.
“Энержи ресурс” ХХК-ийн толгой компани Mongolian Mining Corporation-ий хувьцааны ханш хоёрдугаар сарын 28-ны өдөр Хонконгийн арилжаагаар үргэлжлэн буурч, 5 хонконг долларын бүсэд орлоо. Арилжааны эхний хоёр цагийн байдлаар 5 гаруй хувиар унасан байна.
Өмнөх өдөр нь MMC-ийн хувьцаа 8.4 хувиар огцом унаж, 6.10 хонконг доллар буюу 2023 оны арван хоёрдугаар сарын 19-нөөс хойших доод цэгтээ хаагдсан юм. Энэ үеэр MMC-ийн 483 мянга гаруй хувьцаа арилжаалагдсан нь 20 өдрийн дундаж түвшнээсээ 27 дахин өндөр дүн болжээ.
2008 онд Тавантолгойн “Ухаа худаг” нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” ХХК-д шилжүүлсэн гэрээ хууль зөрчсөн гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсныг Засгийн газар мягмар гарагт мэдээлсэн. Иймд тус гэрээг хүчингүй болгох тогтоолын төсөл гаргаж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж буйг ХЗДХ-ийн сайд онцолсон.
Дүгнэлтийг гаргасан ажлын хэсэг энэ асуудлаар компанитай одоогоор холбогдоогүй, ярьж хэлэлцээгүй байгааг MMC Хонконгийн биржид өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.
Нийтэлсэн огноо2025-03-03