Хуурай замын тээврийн үнэ өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсөв www.bloombergtv.mn
Нүүрсний экспортыг автомашинаар тээвэрлэж байгаагийн 60 гаруй хувь нь гаднын компаниуд байна
Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс хоёрдугаар сард 204.1 болж, өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар, өмнөх сараас 3.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Үүнд хуурай замын тээврийн үнэ өмнөх оны мөн үеэс 26 хувиар, өмнөх сараас 29.4 хувиар өссөн нь нөлөөлжээ. Мөн агаарын тээврийн үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 27.4 хувиар өссөн байна.
Нүүрсний экспортыг автомашинаар тээвэрлэж байгаагийн 60 гаруй хувь нь гаднын компаниуд байгаа тул төлбөрийн тэнцэлд тээврийн үйлчилгээний зардал алдагдалтай гарч байгааг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлж байсан юм.
2022-2024 онд жилд 1.3-1.4 тэрбум ам.долларыг тээврийн үйлчилгээний импортод зарцуулсан байна. Өнгөрсөн онд зөвхөн ачаа тээврийн үйлчилгээний импортод 1.2 тэрбум ам.доллар зарцуулсныг Төв банкны мэдээллээс харж болохоор байна.
Нийтэлсэн огноо2025-03-12