1 S. KOREA, MONGOLIA AGREE TO STRENGTHEN COOPERATION IN RARE METAL SUPPLY CHAIN WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2025/03/12      2 MONGOLIA ADVANCES 11 POSITIONS IN THE ARTIFICIAL INTELLIGENCE PREPAREDNESS INDEX WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/12      3 MONGOLIA'S CHILDREN CHOKE IN TOXIC POLLUTION WWW.AFP.COM PUBLISHED:2025/03/12      4 FITCH ASSIGNS MONGOLIA'S GOLOMT BANK FIRST-TIME 'B+' RATING; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM PUBLISHED:2025/03/12      5 “CHINGGIS KHAAN” INTERNATIONAL EXHIBITION OPENS AT CZECH NATIONAL MUSEUM WWW.GOGO.MN PUBLISHED:2025/03/12      6 MINIMUM WAGE TO INCREASE TO MNT 792,000 FROM APRIL 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/03/12      7 MONGOLIA'S FOREX RESERVES DROP TO 4.7 BLN USD WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/03/12      8 MONGOLIA AND THE CZECH REPUBLIC EMBARK UPON A COMPREHENSIVE PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/11      9 PRELIMINARY FINDINGS ON THE IMPACT OF NANO OXYGEN WATER ON THE GROWTH OF SIBERIAN FIR SEEDLINGS (ABIES SIBIRICA LDB) AND SOME SOIL PARAMETERS (STUDY REPORT) WWW.BILLIONTREE.MN PUBLISHED:2025/03/11      10 CONSTRUCTION OF ULAANBAATAR CABLE CAR PROJECT BEGINS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/03/11      Б.ЛХАГВАСҮРЭН: ВАЛЮТЫН ОРЛОГО БАГАХАН ХЭМЖЭЭГЭЭР БУУРЧ, НӨӨЦ 4.8 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12     4-Р САРЫН 1-НЭЭС ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛНО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12     “FITCH RATINGS” АГЕНТЛАГ “ГОЛОМТ” БАНКНЫ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ “B+” БОЛГОН НЭМЭГДҮҮЛЭВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12     ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД 59.6 КМ ЯВГАН ЗАМЫГ БАЙГАЛИЙН ЧУЛУУГААР ШИНЭЧИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12     ХУУРАЙ ЗАМЫН ТЭЭВРИЙН ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 26 ХУВИАР ӨСӨВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12     НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО I-II САРД $858.8 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 35.7 ХУВИАР БУУРАВ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12     ИПОТЕКИЙН ЗЭЭЛТЭЙ ИРГЭД АМЬДРАЛЫН ДААТГАЛД ДААТГУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/03/12     ЭКСПОРТ I-II САРД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 10.5 ХУВИАР БУУРЧ, ИМПОРТ 7.2 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2025/03/11     СИБИРЬ ЖОДОО (ABIES SIBIRICA LDB.)-ЫН ТАРЬЦНЫ ӨСӨЛТ, ХӨРСНИЙ ЗАРИМ ШИНЖ ЧАНАРТ ХҮЧИЛТӨРӨГЧӨӨР БАЯЖУУЛСАН УСНЫ НӨЛӨӨГ СУДАЛСАН ДҮН WWW.BILLIONTREE.MN НИЙТЭЛСЭН:2025/03/11     МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ СТРАТЕГИАР 11 БАЙРААР УРАГШИЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/03/11    

Энэ онд нийслэлд 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ www.eagle.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр“ Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын карма зогсоолуудыг явган зам, ногоон байгууламжтай болгож засварлахаар төлөвлөж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын төв зам дагуух зогсоолууд сэлгэлтгүй буюу буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болдог. Тиймээс явган замыг өргөн чөлөөтэй болгож, стандартын дагуу засаж, шинэчилнэ. Явган замаар зөвхөн хүмүүс зорчиж, зам дээр ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагын өмч байх ёсгүй. Явган замын өргөн чөлөөний хэсэгт авто зам, ногоон байгууламж, явган зам багтана” гэлээ.
Өмнөх жилүүдэд баригдаж байсан явган замын хавтан амархан сулардаг учраас эдэлгээ муу, их хэмжээний эвдрэлүүд гардаг байсан. Мөн боржин чулуугаар хийсэн явган зам гөлгөр гадаргуутай учраас стандартын шаардлагад нийцэхгүй байгаа юм. Харин явган замыг байгалийн чулуугаар барих нь насжилт удаан, арзгар материалтай тул халтирч гулсахгүй буюу стандартад нийцсэн байдлаар төлөвлөж байна.
Нийслэлд хийгдэх явган замын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Бүс хариуцсан ахлах инженер Н.Энхбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотод явган замыг чулуун зам болгож өөрчлөх нийт 15 багц ажил задарч, хөрөнгө батлагдсан. Үүнээс нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт тендер зарлагдаж, нийт есөн аж ахуйн нэгж, компанийг сонгон шалгаруулаад байна. Ирэх долоо хоногт цаг агаар дулаан байвал чулуун зам угсралтын ажлыг эхлүүлнэ. Харин өвөл чулуун замыг татан авах, бараа материал бэлтгэх ажлыг хийж гүйцэтгээд байна” гэсэн юм.
Тодруулбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх нийт 4 багц явган замын ажил, Олимпын гудамж, “Хан Хилсс” хотхоноос “Хүннү” хотхон хүртэлх явган замын ажил, Чингисийн өргөн чөлөөний явган замын ажил зэрэг есөн багц ажлын тендер задарч, гэрээ баталгаажаад байна.



Нийтэлсэн огноо2025-03-12