“Fitch Ratings” агентлаг “Голомт” банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүлэв www.bloombergtv.mn
"Голомт" банкны төлөв "Тогтвортой" болж нэмэгдлээ
“Fitch Ratings” агентлаг “Голомт” банкны зээлжих зэрэглэлийг анх удаа “B+” болгож ахиуллаа. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсны араас ийнхүү “Голомт” банкны урт хугацааны зэрэглэл “B+”, төлөв нь “Тогтвортой” болж нэмэгдэж байна.
Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн чиглэл харьцангуй тогтвортой байхаар байгаа нь ийнхүү дотоодын банкнуудын зэрэглэл нэмэгдэхэд голлон нөлөөлж байгааг “Fitch Ratings” онцолж байна.
“Голомт” банкны хувьд зээлийн чанар болон ашигт ажиллагаа нь сайжирсан нь зэрэглэлийг нь ахиулахад түлхэц болсныг тодотгожээ.
Нийтэлсэн огноо2025-03-12