1 PRIME MINISTER OF MONGOLIA HOLDS PHONE TALKS WITH PRIME MINISTER OF JAPAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      2 MONGOLIAN MINING COMPANY SAYS COPPER EXPORTS HAVE DROPPED DUE TO CHINA BORDER RESTRICTIONS WWW.ABCNEWS.COM PUBLISHED:2026/10/29      3 NEW REPORT FINDS TRUMP JR.’S MONGOLIA TRIP WENT FAR BEYOND HUNTING WWW.MS.NOW PUBLISHED:2026/10/29      4 MONGOLIA SUSPENDS ROAD TRANSPORT ON KEY COAL CORRIDOR TO CHINA WWW.MYSTEEL.NET PUBLISHED:2026/10/29      5 E-MART OPENS 7TH STORE IN MONGOLIA, WITH 8TH SET FOR NOVEMBER WWW.EN.SEDAILY.COM PUBLISHED:2026/10/29      6 UN GENERAL ASSEMBLY FIRST COMMITTEE ADOPTS MONGOLIA’S RESOLUTION ON NUCLEAR-WEAPON-FREE STATUS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      7 MONGOLIA HARVESTS 88% OF AUTUMN CROPS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/10/29      8 KREMLIN-LINKED BUSINESSMAN JOINED DONALD TRUMP JR. ON MONGOLIAN HUNTING TRIP THIS SUMMER – FT WWW.THEMOSCOWTIMES.COM PUBLISHED:2026/10/28      9 MONGOLIA EYES A NON-PERMANENT SEAT ON THE UNSC – IN 2048 WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/10/28      10 KOREA TO PILOT GROUP TOURIST VISAS FOR MONGOLIAN NATIONALS WWW.KOREAHERALD.COM PUBLISHED:2026/10/28      ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ШИНЖТЭЙ ҮЗЭГДЭЛ БОЛЖ 15 АЖИЛТАН БЭРТЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Г.ТЭМҮҮЛЭН: ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ 2027 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД БАГТААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     З.МЭНДСАЙХАН: ГАШУУНСУХАЙТЫН ЦААД ТАЛЫН БООМТЫН ЗАСВАРААС БОЛЖ ОЮУТОЛГОЙН ЗЭСИЙН ЭКСПОРТ ГУРАВ ДАХИН БУУРААД БАЙНА WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     БНХАУ-ААС ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 25,000 ОРЧИМ ТОНН ХАГАС КОКСОН ТҮЛШ ТАТАЖ АВЧЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ОЮУТОЛГОЙН НООГДОЛ АШИГ ₮857 МЯНГЫГ ДАНСАНДАА АВАХЫГ 77,587 ИРГЭН ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     Н.УЧРАЛ, С.ТАКАИЧИ НАР НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АСУУДЛААР УТСААР ЯРЬЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД ТАКАИЧИ САНАЭ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ УТСААР ЯРЬСАН ГЭЖ АНДУУРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/29     ТӨСӨВ 2027: ГАНДАНГИЙН ДЭНЖИД 15 ТЭРБУМ, ХАРХОРУМД 5 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАЖ ЦАЛИН 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28     ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААС ГАРСАН ШИЙДВЭРҮҮД WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/10/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Н.Учрал: Худалдааны тарифын сөрөг нөлөөллийг бууруулах 10 арга хэмжээг УИХ-д яаралтай горимоор өргөн барина www.eagle.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
"Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлнэ"
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хангайн бүсийн зөвлөгөөний үеэр Архангай аймагт зохион байгуулагдсан. Мөн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хангайн бүсийн зөвлөгөөний үеэр таван салбар хуралдаан зохион байгуулсан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 14-ны өдөр саналуудыг нэгтгэсэн байдлаар Засгийн хуралдааныг орон нутагт зохион байгуулсан. Мөн үеэр хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Энэ хүрээнд хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх чиглэлээр авч хэлэлцэх арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэсэн. Улмаар аялал жуулчлалын жижиг аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих "Хөгжлийн гүүр" төсөл хэрэгжүүлэхээр тогтсон. Мөн бүсийн нутаг дэвсгэрт үүлэн шилжилтийг өндөр нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх зорилгоор цаг уурын станц, холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Хархорум хотод очиж ажилласан.
Мөн  Бага Илэнх, Шивээхүрэн чиглэлийн 1073 км автозамын зураг төсөлгүй явж ирсэн Гурванбулаг, Элсэн тасархай чиглэлийн 53 км автозам, Богдсум, Шивээхүрэн боомт чиглэлийн 224 км автозамын зураг төслийг боловсруулахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Зураг төсөв хийгдэх учир ирэх онд санхүүжилтийг шийдвэрлэж, зам барих ажлыг шийдвэрлэнэ. 
XVII зууны Монголын бурханы шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэнэ. Тус ажлын хэсгийг ХЗДХ-ын сайд О.Алтангэрэл ахална. Мөн Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль, орчны нарийвчилсан үнэлгээг хийх асуудлыг шийдвэрлэсэн. 
Бүсийн аймаг тус бүрд 10 мвт-ын нар, 20 мвт цаг батарей хуримтлуурын станцын төсөлд шаардлагатай ТЭЗҮ-г нь боловсруулж 2026 онд багтаан шаардлагатай санхүүжилтийг улсын төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийг Монгол Улсын Сангийн сайдад даалгаж ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Мөн Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурван тэс сум чиглэлийн автозам, Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Архангай аймгийн Булган сум чиглэлийн автозам, Арвайхээр, Тарагт, Уянга сум чиглэлийн автозамын төслийн ТЭЗҮ-г боловсруулахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт суулгахыг Сангийн сайдад даалгалаа. 
Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газар Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд цэвэр бохир усны нэгдсэн шугамтай цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорум сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ТЭЗҮ-г боловсруулж батлуулах ажлыг Эдийн засаг, хөгжлийн яаманд хариуцуулж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж ажиллуулахаар болсон. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулж ХААИС болон шаардлагатай бусад их дээд сургуулиудын салбар сургууль байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр зарим сургалтуудыг хангайн бүсэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэх, үржүүлгийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг бүсүүд дээр байгуулагдаж байгаа бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Цаашид бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүс болгон дээр зөвлөл ажиллана. Сая хангайн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Дараагийн хангайн бүсийн зөвлөгөөн Баянхонгор аймагт зохион байгуулагдана. Ингээд бид бүс болгонд очиж хуралдана. Бүсүүдийн зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хуулийн дагуу ахалдаг. Бүсийн зөвлөлөөс шийдвэрлэсэн асуудлыг Засгийн газар хурдан хугацаанд шийдвэрлэж явна.
Ингэснээр Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого илүү амь орох, цаашлаад Улаанбаатарт үүсээд байгаа төвлөрлийг сааруулах ач холбогдолтой. Мөн энэ ажлын хүрээнд хөдөө орон нутагт олон жил гацсан ажлууд газар дээрээ шийдвэрлэгдэж байгаад иргэд бүсчилсэн хөгжлийн бодлогод талархалтай байгаагаа илэрхийлж байгаа. Бүсийн зөвлөгөөнөөр шийдсэн асуудлыг цаашид Засгийн газар хэлэлцээд, шийдвэрлээд явна. 
Баасан гарагт Засгийн газар хуралдаж, арван арга хэмжээг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цаашлаад олон улсын худалдааны тарифтай холбоотой манай эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулахаар багц 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх шийдвэр гарсан тухай танилцууллаа. Үүнтэй холбогдуулаад энэ долоо хоногийн баасан гарагт Засгийн газар дахин хуралдах аж. Энэ хүрээнд эдийн засгаа төгөлдөржүүлэх, экспорт нэмэгдүүлэх зэрэг шаардлагатай цаг хугацаа тулсан ажлуудаа хэлэлцэж, шийдвэрлэнэ. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль орох юм. Мөн олон улсын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилтэй хэлэлцээ хийхдээ төлбөр хураамж нь зөвхөн иргэний хадгаламжид орох мөн тодорхой хэсэг нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд зарцуулагдахаар шийдвэрлэсэн гэв.



Нийтэлсэн огноо2025-04-17