1 PRIME MINISTER LAUNCHES NATIONAL CHILD WELFARE CAMPAIGN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/02      2 GREEN CHARGING STATIONS TO BE ESTABLISHED AT 80 LOCATIONS IN MONGOLIAN CAPITAL THIS YEAR WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/06/02      3 AMBASSADOR FIONA BLYTH: I WAS GOING TO BE THE AMBASSADOR TO MONGOLIA, NOT JUST TO ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      4 MONGOLIA HIGHLIGHTS DRONE TECHNOLOGY AND AVIATION AT DRONECON 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      5 'WORLD HORSE DAY' TO BE HELD AT KHUI DOLOON KHUDAG ON JULY 11-13 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/06/01      6 HOME NEWS LAW & GOVERNANCE ARTICLE BUDDHA'S DISCIPLES' RELICS ON DISPLAY IN MONGOLIA FOR CULTURAL EXPOSITION WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2026/06/01      7 JADE GAS (ASX:JGH) JUST BOOKED MONGOLIA’S FIRST EVER GAS RESERVE IN A MAJOR STEP TOWARDS PRODUCTION WWW.STOCKSDOWNUNDER.COM PUBLISHED:2026/06/01      8 MONGOLIA, LUXEMBOURG SEEK TO DEEPEN COOPERATION IN HEALTHCARE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      9 GREEN LENDING ACCOUNTS FOR 5.7 PERCENT OF TOTAL LOANS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/05/28      10 STRENGTHENING THE EU–MONGOLIA PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2026/05/28      МОНГОЛ УЛС ЗЭСИЙН ГОЛ ТОГЛОГЧ БОЛОХ УУ, ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭГЧ ХЭВЭЭР ҮЛДЭХ ҮҮ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/02     1000 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ ДӨРВӨН УЛИРЛЫН ХҮҮХДИЙН ЗУСЛАНГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР БАЙГУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/02     СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1072 ХУВЬЦАА ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     "БАЯНХОНГОР АГААРЫН БОХИРДОЛ ХАМГИЙН ИХТЭЙ АЙМАГ БОЛСОН. ҮҮНИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ШИЙДНЭ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЭНЭТХЭГЭЭС ТУСГАЙ НИСЛЭГЭЭР МОНГОЛД ТҮР АВЧИРСАН ХОВОР ЭРДЭНЭД ИРГЭД МӨРГӨХ БОЛОМЖТОЙ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ГАДНЫН ОРНУУДАД ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙГ ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГОТОЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/06/01     ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ОЛГОХ ТЭМЦЭЭН МОНГОЛД БОЛНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28     Л.ЭНХ-АМГАЛАН: 300 МЯНГАН "GOOGLE CHROMEBOOK"-НИЙ ҮЙЛДВЭРИЙГ МОНГОЛД БАРИНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/28    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Еврази: Тарифыг бүрэн тэглэх бараа бүтээгдэхүүний жагсаалт www.news.mn

Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс нэгдэх эсэх асуудал олны анхаарлын төвд байна. Хэлэлцээрт Монгол Улс нэгдсэн тохиолдолд хоёр талаас 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй экспортлох юм.
Одоогоор Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн гурав дахь шатны хэлэлцээ хийж, ямар бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх, ямар бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй авахыг тохироод байгаа билээ. Тодруулбал, Монголоос нийт 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз/ орнуудад татваргүй нийлүүлнэ. Тухайлбал,
Мах, махан бүтээгдэхүүний 29,
Арьс, ширэн бүтээгдэхүүний 60,
Ноос, ноолууран бүтээгдэхүүний 204,
ХАА-н бусад бүтээгдэхүүний 73 нэр төрлийн бараа татваргүй байхаар урьдчилан тохироод байна.
Ингэснээр манай улсын экспортлогч аж ахуйн нэгж, байгууллагууд жилд гаалийн 16.6 сая ам.долларын татвараас чөлөөлөгдөх боломжтой хэмээн үзэж байгаа юм.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн тарифын жагсаалт:
inbound8262264315834146937
inbound8799053794847842033
inbound5986301700496005813
inbound3062280353819186590
inbound2002603944212986303
inbound480022988266762717
inbound8407834181415801250
inbound3218858721722398774
inbound2111441698158076562
inbound234178530390946470
inbound7807273710807158210
inbound8262264315834146937
inbound8799053794847842033
inbound5986301700496005813
inbound3062280353819186590
inbound2002603944212986303
inbound480022988266762717
inbound8407834181415801250
inbound3218858721722398774
inbound2111441698158076562
inbound234178530390946470
inbound7807273710807158210
Харин хэлэлцээрийн хүрээнд доорх жагсаалтад дурдсан бараа, бүтээгдэхүүнүүд татваргүйгээр Евразийн эдийн засгийн холбооны /Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз/ орнуудаас  импортоор орж ирэх юм.
Иргэдийн зүгээс Монгол Улсад 375 нэр төрлийн бараа татваргүй орж ирснээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурна гэсэн эерэг хүлээлттэй байгаа юм.
Түүнчлэн Монголд үйлдвэрлэдэг, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 23 барааг татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг ЕАЭЗХ-нд хүргүүлснээс найман барааг нь хасаж, 11 барааг тарифыг харилцан тохирох нөхцөлөөр зохицуулахаар болж, дөрвөн барааг дэмжээгүй аж.
Татварын хөнгөлөлтөөс хасуулах саналыг хүлээн авсан найман бараа:
Шингэн сүү
Өтгөрүүлсэн сүү
Шар сүү
Өтгөн цөцгий
Даршилсан өргөст хэмх
Сонгино
Төмс
Шар лууван, манжин гэх найман төрлийн бараанд тарифын хөнгөлөлт үзүүлэхгүй бөгөөд одоо мөрдөж байгаа 5-20 хувийн гаалийн албан татвар хэвээр байна.
Тарифыг бүрэн тэглэхгүй ч татварыг бууруулах нөхцөлтэй есөн бараа:
Хайлмал бяслаг -15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
Цөцгийн тос – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
Бяслаг – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
Бусад бяслаг -15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
Өндөг – 15 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 7.5 хувь болгоно.
Хатуу улаанбуудай – 5 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 3.75 хувь болгоно.
Зөөлөн улаанбуудай – 5 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 3.75 хувь болгоно.
Шар айраг – 25 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 18.75 хувь болгоно.
Цагаан архи – 40 хувийн татвартай байгааг ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн үр дүнд 30 хувь болгоно.
Харин иогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус зэрэг бүтээгдэхүүнийг хасуулах саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн тарифын жагсаалт:
inbound1233617216087492632
inbound2345881720838417083
inbound1024136941176362935
inbound8144192725531665660
inbound3175881085568999351
inbound2939352054009005464
inbound6328472356572433450
inbound8325437282139175054
inbound3157753081718261489
inbound1407300531640733244
inbound1407300531640733244
inbound4450985831759977097
inbound5290541352445822307
inbound1233617216087492632
inbound2345881720838417083
inbound1024136941176362935
inbound8144192725531665660
inbound3175881085568999351
inbound2939352054009005464
inbound6328472356572433450
inbound8325437282139175054
inbound3157753081718261489
inbound1407300531640733244
inbound1407300531640733244
inbound4450985831759977097
inbound5290541352445822307
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг өнгөрсөн долоо хоногуудад УИХ дахь байнгын хороод хэлэлцсэн. Улмаар хэлэлцээрийн төслийг хэлэлцэх асуудлыг түр хойшлуулаад байгаа юм. Энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Ж.Энхбаяр "Евроазийн эдийн засгийн холбоотой түр хэлэлцээр байгуулснаар дотооддоо үйлдвэрлэж байгаа 20-иод нэр төрлийн бараанаас бусад бүтээгдэхүүний үнэ хямдарч, нийлүүлэлт сайжирна" хэмээн онцолж байгаа.
Харин Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Л.Гантөмөр "Хэлэлцээ хоёр талд ашигтай байх ёстой. Монгол ямар боломж олж авахын хэрээр тийм боломжийг нөгөө талд олгоно гэсэн үг.
Хэлэлцээр 2023 оны есдүгээр сард Ч.Хүрэлбаатар сайдын үед эхэлсэн. Гэхдээ Ч.Хүрэлбаатар, Л.Гантөмөр гэдэг хүндээ биш энэ бол төрийн баталсан баримт бичигт тусгагдсан зүйл. УИХ-ын баталчихсан байгаа төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол сайд нар ажилгүй болно. Төрийн гаргасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг сайд нарт бий. Харин Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд энэ хэлэлцээр ашигтай гэдгийг батлан хэлье. Хөрөнгө оруулалт, экспорт нэмэгдэнэ. Монгол Улсын үйлдвэрлэл төрөлжинө. Тэгэхгүй бол үнэндээ бид нэг зах зээлээс бүрэн хамааралтай болчихсон байна. Үүндээ ч даслаа. Ганц урд хөрштэйгөө бүх наймаагаа хийдэг болчхоод байна. Энэ чинь алсдаа хөрвөх аюултай. Тэгэхээр тэнцвэр байх хэрэгтэй.
Оросын тал буюу Евразийн авч байгаа татвар 10-40 хувь буурахаас илүү ямар ашиг байх юм бэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн ОХУ, Казакстан болон бусад улсуудын лангуун дээр татваргүй очиж зарагдана гэсэн үг. Харин хэр хэмжээнд худалдаж авахыг бид мэдэхгүй. Нөгөө талдаа хэр хэмжээнд бид зарж чадахыг мэдэхгүй. Засгийн газар худалдаа хийхгүй шүү дээ. Гэхдээ Засгийн газрын түвшинд худалдаа эрхлэгчдийг дэмжье гэдэг бодлого бий. Энэ бол Монгол Улсын худалдааны алдагдлыг нөхье гэдэг ярианаас эхлэлтэй. Жишээ нь одоогоор бид 100 сая төгрөгийн бараа экспортолж, цаанаасаа гурван тэрбум төгрөгийн бараа авч байна гэвэл зөрүү нь хэд гарах вэ?
Тэгэхээр ядаж манайхаас нэг тэрбум ам.долларын бараа авдаг тэндээс гурван тэрбум ам.долларын бараа орж ирдэг байвал энэ бол харилцан бизнес байхгүй юу.
Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ зах зээл дээр бараагаа борлуулмаар байна гэдэг зүйлийг ярьсан. Ялангуяа малчдад маш хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр арьс шир үнэгүй болчихсон. Тэгвэл одоо гадна, дотнын хөрөнгө оруулагчид Монголд арьс ширийг боловсруулаад энэ зах зээл рүү гаргах хөдөлгөөн эхэлнэ. Ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээж евразийн зах зээл рүү гаргана. Энэ салбарт ч дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ, энэ бол баталгаатай" гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.



Нийтэлсэн огноо2025-04-29