"Primetimer" Physical: Asia шоунд оролцож буй Монголын багийг онцоллоо www.itoim.mn
Телевизийн салбарын талаар гүнзгий мэдээ мэдээлэл, шүүмж, дүн шинжилгээ хүргэдэг дижитал медиа платформ болох Primetimer Physical: Asia шоунд оролцож буй Монгол Улсын багийг онцолжээ.
Үндэсний бөхийн аварга Баярсайханы Орхонбаяр, “Нарны цирк”-ийн жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очир тэргүүтэй Physical: Asia шоуны Монголын багийн хүчирхэг тамирчидтай танилцацгаая.
Өмнөд Солонгосын алдарт Physical: 100 шоуны олон улсын хувилбар болох Physical: Asia 2025 оны аравдугаар сард дэлхий даяар нээлтээ хийж, найман улсын баг эр бяр, хүч чадлаараа өрсөлдөж байна. Тэдний дундаас Монголын баг уламжлалт хүчний спортыг орчин үеийн спортын ур чадвартай хослуулсан өвөрмөц багийн нэг болжээ.
Монголын багийн бүрэлдэхүүн
Монголын багийг үндэсний бөхийн аварга Баярсайханы Орхонбаяр ахалж байгаа бөгөөд тус багт бөх, жүдо, 3x3 сагсан бөмбөг, ММА, волейбол, циркийн жүжигчин зэрэг олон төрлийн тамирчид оролцож байна.
Б.Орхонбаяр эхний ангид өгсөн ярилцлагадаа “Би Үндэсний наадамд таван удаа барилдсан. Бүгдэд нь амжилттай оролцож, дээгүүр байр эзэлсэн” хэмээжээ.
Энэхүү нэвтрүүлэг фитнесийн шоуг зөвхөн биеийн хүч биш, харин үндэсний спортын уламжлал, олон талт ур чадвартай уялдуулан шинэ түвшинд хүргэж байна.
Б.Орхонбаяр (Ахлагч) — Үндэсний бөхийн тамирчин. 2022 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн цомд түрүүлж байсан тэрээр “Монголд намайг мэдэхгүй хүн байхгүй” гэж өөрийгөө танилцуулсан юм.📸 Instagram: @b.orkhonbayar
А.Адъяасүрэн — Жүдо бөхийн +78 кг жинд өрсөлддөг, 25 настай. Тэрээр 2024 оны Азийн АШТ-ээс мөнгө, 2022 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.📸 Instagram: @amarsaikhan_adiyasuren
Э.Дөлгөөн — Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүн. Түүний баг 2017, 2023 онд FIBA Asia Cup-ийн аварга болж байжээ.📸 Instagram: @dulguun_enkhbat
Б.Энх-Оргил — ONE Championship-ийн холимог тулааны тамирчин, 36 настай тэрээр 13 удаа ялалт байгуулж байжээ.📸 Instagram: @enkhorgilmma
Г.Хандсүрэн — Гар бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин. Японы V League-д 8 жил тоглож буй, 28 настай.📸 Instagram: @pandayo_
Э.Лхагва-Очир — “Нарны цирк”-ийн жүжигчин, “AcroMongolia”-гийн үүсгэн байгуулагч. Дэлхийн “давхар сандлын тэнцвэр” төрөлд 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлж, өндөр түвшний ур чадвараараа танигдсан.📸 Instagram: @ochir_ub
undefined
Монголын баг юугаараа онцлог вэ
Бусад улсын багууд фитнес, кроссфит, тулааны спортын тамирчдад төвлөрсөн байгаа бол Монголын баг үндэсний бөх, акробатик урлагийг орчин үеийн спортын хэлбэртэй нэгтгэснээр соёлын өвийг онцлон харуулж байна.
Нэгэн шүүмжлэгчийн тэмдэглэснээр “Бусад багууд үндэсний сүнслэг нөлөөг дурддаг бол Монголчууд өөрсдийгөө Чингис хааны удам гэж илэрхийлдэг нь тэднийг онцгой болгодог” гэжээ.
Нэвтрүүлгийн бүтэц ба ач холбогдол
Physical: Asia шоу аравдугаар сарын 28-аас Netflix-ээр цацагдаж эхэлсэн. Өмнөх улирлын нэг улсын тамирчидтай формат өөрчлөгдөж, олон улсын багуудын өрсөлдөөнтэй хэлбэрт шилжжээ. Хасагдалт бүр багийн бүх гишүүдэд нөлөөлөх тул Монголын хувьд энэ нь зөвхөн биеийн хүчний тэмцээн биш, харин үндэсний спортын уламжлал, уян хатан чанарыг дэлхийд харуулах боломж юм.
Physical: Asia нь фитнес телевизийн шинэ эрин үеийг нээж, улс үндэстний онцлог, спортын олон төрөлт байдлыг нэгтгэсэн дэлхийн хэмжээний тэмцээн болж байгаа юм. Монголын багийн хувьд үндэсний бөх, жүдо, сагсан бөмбөг, циркийн төлөөлөл болсон хүч чадал, уян хатан байдлын нэгдлийн төгс илэрхийлэл юм.
Шоуны өндөр чанартай найруулга, хийц, дэлхийн түвшний дамжуулалт нь Монголын спортын соёлыг олон улсын үзэгчдэд хүргэх чухал алхам боллоо. Монголын багийн Physical: Asia дахь аялал нь спорт, уламжлал, болон бодит өрсөлдөөний огтлолцол дээрх шинэ түүх юм.
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-11-03

										 		



